2023-11-29

“Шөнийн гудамж” төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тухай зарлал

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь “Шөнийн гудамж” төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээ зохион байгуулах сонгон шалгаруулалт хийж түр болон явуулын худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулах гэж байгаа тул үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуулийн этгээдийг материалаа ирүүлэхийг урьж байна.

  1. Хуулийн этгээд нь уг худалдаа, үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл, баримтыг бүрдүүлж ирүүлнэ.Үүнд:
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгж;
  • Бүрдүүлэх материал:
  • Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэхний хуулбар-Захирал /нотариатаар баталгаажуулсан/
  • “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005” стандартын шаардлагыг хангасан үйлчилгээний зориулалтын ажлын байртай, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн, байх;
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Үйл ажиллагаа эрхэлж буй дүүргийнхээ Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээний хуулбар;
  • Мэргэжлийн ажиллагсадын диплом, үнэмлэх, ур чадамжийн гэрчилгээний хуулбар;
  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дэвтрийн хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/
  • Шалгуур үзүүлэлт:
  • Мэргэжлийн ажиллагсадын боловсролын түвшин, ур чадварын байдал;
  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал;
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлыг хангасан мэргэжлийн хяналтын лабораторид шинжлүүлж, тогтмол баталгаажуулдаг байх;
  • “Шөнийн гудамж”-нд үйлчилгээ үзүүлэх хоолны нэр төрлийг харуулсан зураг бүхий хоолны цэсийг боловсруулж зурагжуулан хавсаргах
  • Цэсний дагуу хоолны технологийн картыг хавсаргах
  • Үндсэн ажлын байрны хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадлыг баримтжуулсан байх; /тоног төхөөрөмжийн зураг/
  • Аж ахуйн нэгж нь татвар төлөгчөөр бүртгүүлж, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх; /баримтыг хэвлэж хавсаргах/
  • Үйлчилгээ эрхлэх түр болон явуулын байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх; /тохижилт, гэрлэн чимэглэл, хаягжилт, тоноглолыг харуулсан төлөвлөсөн зураглал/

1.2.    Хүнсний худалдаа эрхлэх сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгж;

 Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Захирал болон ажиллагсадын/ /нотариатаар баталгаажуулсан/
  • Үйл ажиллагаа эрхэлж буй стандартын шаардлага хангасан үйлчилгээний зориулалтын ажлын байртай, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн байх;
  • Үйл ажиллагаа эрхэлж буй дүүргийнхээ Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээний хуулбар;
  • Мэргэжлийн ажиллагсадын диплом, үнэмлэхний хуулбар;
  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дэвтэрийн хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/
  • Шалгуур үзүүлэлт:
  • Мэргэжлийн ажиллагсадын боловсролын түвшин, ур чадварын байдал;
  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал;
  • Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдах зориулалтын лангуу тавиур, хөргүүр хөлдөөгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийн байдал; /хүчин чадал, тоог хэмжээг баримтжуулах/
  • “Шөнийн гудамж”-нд худалдаа үйлчилгээ үзүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийн танилцуулга; /хаяг шошго, сав баглаа боодол/
  • Худалдан борлуулах хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораторид шинжлүүлж, тогтмол баталгаажуулсан байх;
  • Татвар төлөгчөөр бүртгүүлж, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх; /баримтыг хэвлэж хавсаргах/
  • Худалдаа, үйлчилгээ эрхлэх түр болон явуулын байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх; /тохижилт, гэрлэн чимэглэл, хаягжилт, тоноглолыг харуулсан төлөвлөсөн зураглал/
  • Бэлэг дурсгал, гар урлалын үндэсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, чөлөөт уран бүтээлчийн бүрдүүлэх материалын жагсаалт:
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Захирал болон ажиллагсадын/ /нотариатаар баталгаажуулсан/
  • Бэлэг дурсгал, гар урлалын чиглэлээр үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байх; /уран бүтээлийн зураг, танилцуулга/
  • Үйлчилгээ эрхлэх түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх; /төлөвлөсөн зураглал/
  1. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн баримт бичиг дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтанд орох эрх үл үүснэ.
  2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мэдүүлэг ирүүлэх эрхгүй.
  3. Сонирхсон хуулийн этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17.30 цагаас өмнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар-15160, Жигжиджавын гудамж-9,

Хангарьд ордон

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 610 тоот өрөө

Утас: 315349

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.