
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн энэ оны гуравдугаар хурал болж хурлаар дараах асуудлыг хуралдаж хэлэлцлээ.
- Тусгай зөвшөөрөл шинээр олгох, нэр шилжүүлэх, эрх сэргээх, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудалд Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 2019.01.31-аас 2019.02.26-ны өдрийг хүртэл Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн 115 хүсэлт хүлээн авсан. Үүнд: Худалдааны чиглэлээр 68 хүсэлтээс 19 газар, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 47 хүсэлтээс 16 газарт холбогдох стандартын шаардлага хангаагүй тул мэргэжил аргазүйн зөвлөгөө, үүрэг даалгавар өгсөн. Ийнхүү нийт 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Захирагчийн ажлын албаны 2018 оны албан бичиг шийдвэрлэлтийн мэдээ.
- Орон сууц эзэмших эрхийн бичиг шинээр авах 6 иргэний материал танилцуулах.
- Хот нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаанд 2018 онд явуулсан дотоод хяналт шалгалтын ажлын тайлан.
- 2019 оны төлөвлөгөөний төслийн танилцуулга зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ.