
Нийслэлийн мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хооронд санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.
Улсын хэмжээнд суурьшлын бүсээс мал аж ахуй эрхэлж буй иргэдээ зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлсэн аймаг, хот одоогоор Улаанбаатар хотоос өөр байхгүй юм. Санамж бичиг байгуулснаар хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж буй мал бүхий иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах, дэмжих ажилд онцгой анхаарч ач холбогдол өгөх онцлогтой юм. Өөрөөр хэлбэл төсөл бичиж сонгон шалгаруулалтад хамрагдахад нийслэлд мал аж ахуй эрхэлж байсан иргэдийг түлхүү хамруулахад түлхэц болох юм.