2023-10-02

Дүүрэг бүрт жишиг хаяг, хаягын байгууламж бүхий гудамжуудыг бий болгох ажлыг эхлүүлээд байна

Нийслэлийн Засаг даргын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гадна зар сурталчилгаа, хаягын байгууламжтай холбоотой хийж хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөгдсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/04 дугаар захирамжаар байгуулагдсан Нийслэлийн дүүрэг бүрт “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагад нийцсэн хаяг, хаягийн байгууламж бүхий жишиг гудамжийг бий болгох, гадна хаяг, мэдээллийн байгууламжийг монгол хэл, бичгээр бичиж хэвшүүлэх, тус ажилд иргэн хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт Дүүргүүдийн Засаг даргын орлогч болон Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид оролцож өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт сонгосон байршил бүрт жишиг хаяг, хаягын байгууламж бүхий гудамжуудыг бий болгох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан дүүрэг бүрт дэд ажлын хэсгүүд байгуулагдаж журам, хэрэгжилтэд хяналт тавьж хийгдэж буй арга хэмжээний талаар Ерөнхий ажлын хэсэгт тогтмол танилцуулах үүргийг өглөө.