Нийслэл хотод нам даралтын зуухаар ажилладаг зуухнуудад үзлэг шалгалт явуулна

2019 оны 07 дугаар сарын 03 өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг хэлэлцүүлж ЗГ-н 62 дугаар тогтоолыг дагуу 100 квт/цагаас дээш хүчин чадалтай халаалтын зууханд утаа шүүгч суурилуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг анхаарч ажиллахын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгасан.

Тус үүрэг даалгаврын хүрээнд Захирагчийн ажлын албаны хэлтсүүдийг зохион байгуулалтад оруулан хэлтэс тус бүр төвийн 6 дүүргийн нам даралтын уурын зуухнуудад үзлэг шалгалт хийж хариуцан ажиллахаар боллоо.