
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй 2019 оны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд хотын зуслангийн ногоон бүсийн айл өрхийн нүхэн жорлон, нийтийн бие засах газар ариутгах ажлыг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нийт 4655 айл өрхийн нүхэн жорлон, нийтийн эзэмшлийн 15000м2 талбай, 20 нийтийн бие засах газрын ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна.