Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 08 дугаар сарын 28                                                                                                                                                      Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болох “Автомашингүй цэвэр агаартай өдөр”-ийг тохиолдуулан “Их цэвэрлэгээний 90” минут арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд  зохион байгуулах.   Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Цэвэрлэсэн хогны хэмжээ /тн/, ажилласан хүний тооАжлын фото зураг
  “Манай хороо-Миний гудамж” аяны Дүүргүүд дэх ажлын хэсгүүд 09-р сарын 20-ны дотор номинацийн дагуу Нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ Төлөвлөгөөт ажлын биелэлтийн хувь, Шалгуур үзүүлэлт бүрээр бүрэн зөв, тодорхой тайлагнаж ирүүлсэн байх
    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Халх голын тулалдааны 80 жилийн ойг тохиолдуулан 2019.09.03-ны өдөр Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл арга хэмжээний хүрээнд хариуцсан гудамж, зам талбайн цэвэрлэгээ, авто замын хөдөлгөөн тусгаарлах хайс, хашлагын арчлах. ХТГ, Дүүргүүдийн ТҮК-ууд Хог хаягдал, цэвэрлэгээний хяналтын ТББ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Цэвэрлэсэн хогны хэмжээ /тн/, ажилласан хүний тооАжлын фото зураг
  Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хөл газрын ургамлыг цэвэрлэх, орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт явуулж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс, НБоГ, Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Цэвэрлэсэн шарилжийн хэмжээ /тн/, ажилласан хүний тооАжлын фото зураг
  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй явган замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, ажлын гүйцэтгэл, чанарт тавих хяналтын сайжруулах. Ажлыг чанаргүй гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох. Дүүргүүдийн ЗДТГ, НАЗХГ Ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээЗахиалагчийн хяналт тавьж ажилласан байдал.
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
6. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16-100кВт-ын хүчин чадалтай 469 ширхэг усан халаалтын зуухыг цахилгаан халаалт руу шилжүүлэх ажлын явцын талаар НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах. ХИБХ Зөвлөлийн хуралд танилцуулсан  байх
7. Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн гэрэлтүүлгийн асалт, шилмүүст модны чимэглэлийн гэрлийн засвар үйлчилгээний байдалд үзлэг шалгалт явуулах ажлыг эхлүүлэх. ХИБХ, ДХХ, Гэрэлтүүлгийн хяналтын ТББ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Асалтын  хувь, нэмэгдсэн үзүүлэлт.Фото зураг
8. “Нэг хот нэг стандарт” зорилт, “Гэрэлтэй хот” аяны үргэлжлэл болгож Цэргийн төв эмнэлгийн гадна фасадыг гэрэлтүүлэх ажлыг хууль, журмын дагуу зохион байгуулах. ХИБХ Ажлын үр дүн
9. Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг  сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах  журам болон ХЕМ-ээр ахлуулсан ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт ТАВИХ. НАЗХГ, Ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Илтгэх хуудас гаргахЗөвлөмж хүргүүлэх
10. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хооронд байгуулсан Мянганы Сорилтын Компакт гэрээний дагуу хэрэгжих Биокомбинат, Шувуун фабрик орчмын ус хангамжийн шинэ эх үүсвэрийн шугам трасс, Сонгинохайрхан уулын бэлд баригдах усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр, усан сан барих газрын давхцлыг арилгах, байршлыг оновчтой сонгож танилцуулах.   Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, AECOM ХХК болон Престиж ХХК-ний түншлэл Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ  
11. Сүхбаатар дүүрэг 10-р хороо Хангай хотхон, БЗДүүрэг 14-р хороо “Ганбиж”-н 58-р байр, 18-р хороо “Ганманлай”-н 29-р байр, “Зүмбэр орд”-н 30-р байрны гадна кабель, дэд станцыг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах. УБЦТС ТӨХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ  
12. Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Альянс Тех” ХХК-ны VI/10-VIII/23-ны хооронд гүйцэтгэх хуваарьтай байсан 7 байр /ХУД 3-р хороо Морьтон хотхоны 51, 52, Нийгмийн даатгалын ажилчдын 52-р байр, Арьс ширний 32, 42, 73, 94-р байр/-ны дулааны шугамын өргөтгөлийн ажлыг яаралтай дуусгаж, иргэдийг хэрэгцээний халуун усаар хангах.  ХИБХ, Альянс Тех ХХК, Барилгын хөгжлийн төв Засварын ажлын үр дүн
13. Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хороонд байрлах Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалтын 2 дугаар ангийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд: 1. Зургийн гүйцэтгэгч компани худалдан авах ажиллагаатай холбоотой ажлын даалгавар, зураг төсвийг боловсруулан Орон сууцны дэд бүтцийн газарт хүлээлгэн өгөх /Дөрвөн гүн ХХК/ 2. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иар өндөр хүчдэлийн кабель шугамыг зөөж шилжүүлэх трассын техникийн нөхцөлийг гаргуулан зураг төсөв хийх /Дөрвөн гүн ХХК/ 3. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 2ф400 мм диаметртэй 858 метр төв шугамын худалдан авах ажиллагааг зохион байгуулах /Орон сууцны дэд бүтцийн газар/ 4. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн салбар шугам, Дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх /УБТЗ ХНН/ УБТЗ ХНН, Орон сууцны дэд бүтцийн газар, Дөрвөн гүн ХХК,   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээАжлын явц
14. СБД 8-р хороо Багшийн дээдийн нүхэн гарцны ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж, бороо, хөрсний усыг зайлуулах арга хэмжээ авах. ХИБХ, УБЗЗАГ, ГУББГ,  СБД-ийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
15. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 08 сарын 21-ний хуралдаанаар сайжруулсан шахмал түлшийг Таван толгойн уурхайгаас дундын дамжлагын үйлдвэр, 540 борлуулалтын цэгээс хэрэглэгчдэд түгээх, борлуулах, хянах, үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулах. НАБТГ, НМТГ Журмын төслийн явц
16. 2019-2020 оны халаалтын улиралд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 9 компанийн үйл ажиллагааг зогсоож, Эрчим хүчний Зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн хамтарсан тушаалын хэрэжилтийн хангаж, орон сууцны байруудын ашиглалт борлуулалтыг ОСНААУГ-т шилжүүлэх. ХИБХ, ОСНААУГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
17. 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй угсармал орон сууцны дулаалгын ажлыг батлагдсан зургийн дагуу чанартай гүйцэтгүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах. НХОГ, Барилгын хөгжлийн төв Хяналт тавьж ажилласан ажлын явц
ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
18. Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг дүүргийн нутаг дэвсгэрт хэрхэн зохион байгуулсан тухай мэдээ, тайланг илтгэх  хуудсаар 09 дүгээр сарын 10-ны дотор Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх. Дүүргүүдийн  ЗДТГ Илтгэх хуудсыг албан тоотоор болон файлаар хугацаанд нь ирүүлсэн байх.
19. Нийслэлийн иргэдийн төмс, хүнсний ногооны хангамжийг сайжруулж,  эх ороны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэн, хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгч нартай хамтран ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ Хамтрагдсан иргэдийн тоо,Борлуултын цэгийн тоо
ӨМНӨХ ШУУРХАЙГААР ӨГӨГДСӨН, ДУТУУ БОЛОН УДААШРАЛТАЙ  ХЭРЭГЖИЖ БУЙ  АЖЛУУД:
20. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 104 дүгээр зарлиг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/749 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019.08.01-ний өдрийн 01/2174 тоотоор хүргүүлсэн үүрэг чиглэлийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн норматив тогтоох, үйлчлэх цагийн хуваарийг богиносгох, 7 хоногийн 1 өдрийг согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдан борлуулахгүй өдөр болгох талаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн саналыг нэгтгэж 2019 оны 09 дүгээр сарын 02-ны дотор ирүүлэх Дүүргүүдийн  ЗДТГ Хэлэлцүүлэгт хамрагдсан ААН, иргэдийн тоо, үр дүн
21. “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчигээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийн хүрээнд худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад “Үйлчилгээний соёл 5S” нэвтрүүлэх аяныг эрчимжүүлэх, Монголын бүтээмжийн төвтэй хамтран 2019.09.10-ны дотор аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулах Дүүргүүдийн  ЗДТГ – Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ – Сургалтанд хамрагдсан ААН-ийн тоо, үр дүн
22. НЗД-ын 2019 оны А/57 дугаар захирамжаар байгуулагдсан Нийслэл, “Датакарт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний биелэлтийг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурлыг зохион байгуулах.  Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар, Ажлын хэсэг Зохион байгуулсан хурлын тоо,
23. “Жэй Си Дэко Монголиа” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулж, төслийг танилцуулж ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх. ХТЦХ, ХИБХ, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Жэй Си Дэко Монголиа” ХХК Шинэчлэн боловсруулсан гэрээний төсөл
24. НЗД-ын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу “Монгол Наадам цогцолбор”-ын газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга, СХД-ийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгийн мөрөөр арга хэмжээ авах.  НГЗБА, МНЦ – Газрын давхцалыг шийдвэрлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ – Боловсруулсан албан бичгийн төсөл

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА