УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2020 ОНЫ 05 дугаар сарын 22-Ны ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2020 оны 05 дугаар  сарын  21                                                                                                                                                                        Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжинд холбогдох боломжгүй улсын болон орон нутгийн өмчид үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодын барилга байгууламжийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулах. ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
2. Дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны их, урсгал засварын ажлыг батлагдсан графикт хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, Улс, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дулааны төв шугамд хийгдэж байгаа өргөтгөл шинэчлэлтийн ажлаас бусад инженерийн шугам сүлжээнээс холбогдсон хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг таслахгүй байх. ХИБХ, “УБДС” ТӨХК,  “ОСНААУГ”  “ОСНААМХ” “ХОСНААХТ” Засварын ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, хувь Зогсолт хийсэн хоног
3. НЗД-ын 2019 оны “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжаар үүрэг болгосон дараах заалтын хэрэгжилтийг хангах. Тусгай зөвшөөрөлтэй боловч мэргэжлийн үйл ажиллагаа нь доголдож оршин суугчдын эрх ашгийг удаа дараа зөрчиж буй хувийн орон сууцны конторт хариуцлага тооцох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллах ажлыг эрчимжүүлэх. Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн болон хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжийн усалгаанд Нийслэлийн төсвөөс хөнгөлөлт үзүүлж болох эсэх  судалгаа, тооцооллыг хийж танилцуулах.Хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан шугам сүлжээнд БНбД-ийн жишиг үнэлгээ хийх, дараагийн хэрэглэгчийг холбох зэрэг ашиглалттай холбогдох журмыг боловсруулж, батлуулах.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019  оны  21/07 дугаар тогтоолын дагуу тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн болон инженерийн хангамжийн ашиглагч байгууллагын төлөөллийг оруулах саналыг боловсруулж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж шийдвэрлүүлэх.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс нь орон сууцны барилгыг хүлээж авахдаа ашиглалт үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулан ажиллах. ХИБХ, ХТЦХ, ХБХГ   –           Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
4 Дулаан техникийн шинэчлэлийн төсөлд хамрагдахаар сонгогдсон орон сууцны байрны оршин суугчдаас санал авах ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулах.   ХИБХ Санал асуулгын дүн
5 НЗД-ын 2020 оны А/661 дугаар захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох байгууллагуудын саналыг тусган боловсруулж 2020 оны 05 дугаар сарын 27-ны дотор батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах. ХИБХ, Ажлын хэсэг   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
6 Нийслэлийн 2020-2021 оны халаалтын улиралд 16-100 кВт нам даралтын зуух бүхий 1740, 100 кВт-аас дээш хүчин чадал бүхий 47 халаалтын зуухны хэрэглэгчийн  хэрэглэх сайжруулсан түлшний нөөцийг зуны улиралд бүрдүүлэх ажлыг зохион байгуулах. ХИБХ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
7 Улирлын чанартай уур үйлдвэрлэгч 68 аж ахуйн нэгжийн халаалтын зууханд ШУТИС-ын эрдэмтэн багш нарын гаргасан мидлинг хэрэглэх зөвлөмжийн дагуу горим тохируулгыг хийж, тээвэрлэлтийн график, тооцоо судалгаа гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт, ашиглалтын үйл ажиллагааны аюулгүй ажиллагааг хангуулах. ХИБХ, ХИХУГ Ажлын явц, үр дүн
8 Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх, үерийн усны далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажнилах. ЧД-ийн 17 дугаар хороо, Чингэлтэйн далан сувгийн ажлыг эрчимжүүлэх.  ХИБХ, Дүүргийн ЗДТГ ГУББГ Ажлын явц, үр дүн
9 Инженерийн хангамжийн байгууллагууд худгийн тагны үзлэг шалгалтыг явуулж, засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэж, худгийн тагны нээлхийг авто зам, явган хүний замын түвшинд тааруулж, стандартын дагуу тагжуулж, иргэдэд учирч болзошгүй эрсдлийг арилгах Инженерийн хангамжийн байгууллагууд, МХС ТӨХК, ОСНААУГ Эвдрэл гэмтлийг засварласан худгийн тагны тоо
10 Цахилгааны шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, орон сууц, гэр хорооллын доторх нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх Дүүргийн ЗДТГ, Гэрэлтүүлэг хариуцагч компаниуд Засварласан гэрэлтүүлгийн шон, цэгцэлсэн цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгийн тоо
11 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хамрагдалтыг сайжруулах, албан татварын төлөлтийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд биелүүлэх, албан татвар төлөлтийн талаархи мэдээг танилцуулах. НТаГ,  Дүүргүүдийн  ЗДТГ Ажлын явцын мэдээг ХЕМ-т танилцуулсан байдал
12 Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор 2020.05.21-ний өдрийн НЗД-ын Зөвлөлийн хурлын тэмдэглэлээр өгсөн мэргэжлийн байгууллагуудын хариуцах 22 нэр төрлийн үүрэг даалгаварыг холбогдох газруудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
13 ХЕМ-ийн баталсан хуваарийн дагуу 2020.05.23-ны өдөр зохион байгуулагдах Зуслан ногоон бүс, голын ай сав газрын дагуух хог хаягдлыг цэвэрлэх “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г УБЗАА-аас өгсөн чиглэлийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, Байгаль хамгаалагч нараар иргэдэд мэдээлэл хүргүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч, цэвэрлэсэн хог хаягдлыг ачиж цуглуулахад бэлтгэж, зохион байгуулсан арга хэмжээний тайланг 2020.05.24-ны дотор УБШУЗТ-д тайлагнах. Албан байгууллагуудаас ирүүлсэн арга хэмжээний тайланг нэгтгэн ХХУЗХ-т тайлагнах. ХХУЗХ, Дүүргүүдийн ЗДТГ, ШУЗТ, Хяналтын төрийн бус байгууллага -Цэвэрлэгээнд ажилласан хүний тоо, -Бусад зохион байгуулалтын арга хэмжээ, фото зураг
14 Manaikhoroo.mn системд дараах чиглэлээр зохион байгуулах тооллого, судалгааны ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, тооллогын ажлыг эхлүүлэх. Стандартын шаардлага хангасан нүхэн жорлонтой айл өрхийн Нийтийн эзэмшлийн гудамжинд шинээр байршуулах, засварлах, хураан авах шаардлагатай хогийн сав Тооллогын ажлын явцын мэдээг 7 хоног тутам ХХУЗХ-т тайлагнаж ажиллах. ХХУЗХ, ЗУСХ, Дүүргүүдийн ЗДТГ -Судалгаанд хамрагдсан өрх айл, хогийн савын тоон үзүүлэлт, ажлын зохион байгуулалтын талаарх тайлан
15 Гэр хорооллын айл өрхийн жорлон, бохирын цооногийн ариутгал халдваргүйтлийг хийгээгүй дүүргүүд /ХУД, БНД/ яаралтай эхлүүлж, бусад дүүргүүд ариутгал халдваргүйтэлд хамрагдаагүй айл өрхийг бүрэн хамруулах. Дүүргийн ЗДТГ Ариутгал халдваргүйтлийн ажлын явц, үр дүн /Айл өрхийн тоо, талбайн хэмжээ/
16 Тусгай зориулалтын авто машинаар хийх 4 дэх удаагийн халдваргүйтлийг дүүрэг, хороо, борхирдсон талбай үлдээхгүй бүрэн хийхэд анхаарах. Автобусны буудлын хөөстэй угаалга, халдваргүйжүүлэх ажлыг чанартай хийлгэж, хяналтыг сайжруулах. ХХУЗХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
17 УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах байрны ариутгал халдваргүйтгэл хийх ажлын төсвийн тооцоо, зардлыг гаргаж танилцуулах. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
18 Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу стандартын шаардлага хангаагүй, аюултай байдлыг үүсгэсэн барилгын түр хашаа болон иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаа бүхий газрын түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, зохих арга хэмжээ авч зөрчлөө арилгаагүй барилгын газрын эрхийг цуцлах, хашааг нэн даруй албадан буулгаж, гарсан зардлыг холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээр нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлж, ажлын явцыг танилцуулах, сурталчилж ажиллах. Дүүргийн удирдлагууд идэвхи, оролцоотой ажиллах. Инженерийн шугам сүлжээний аюулгүй байдалд үзлэг шалгалт явуулж, аюулгүй байдлыг хангуулах /унжсан кабель, гэрэлтүүлгийн шонгийн таг, үзлэгийн худгийн тагнууд, үерийн байгууламж гм/ Ажлын хэсэг, Дүүргийн ЗДТГ, ХБХГ, ХСОАБХЗГ, НГЗБА, НМХГ, НЦГ,   УСУГ, ОСНААУГ, УБДС ТӨХК, ГУББГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
19 Хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн, аюулгүй байдалд үзлэг шалгалт хиих, хүүхдэд аюултай тоглоом, тоног төхөөрөмжийг буулгах, сэргээн засварлах зэргээр аюулгүй байдлыг хангуулах, ашиглалт хариуцсан байгууллага, СӨХ-ны үүрэг хариуцлагыг сайжруулах, бүх хүүхдийн тоглоомын талбайг эзэнжүүлэх. Дүүргийн ЗДТГ Шалгалтын ажлын үр дүн
20 Нийтийн эзэмшлийн гудамж дагуух хашаа, хайс, явган замын болон ногоон байгууламжиин хашлаганы өнгө үзэмжийг сайжруулах, стандартын дагуу шинэчлэн засварлах. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг
21 2020 оны Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг барилга угсралт, тохижилтын ажлын улиралд багтаан зохион байгуулан дуусгах. Удаашралтай ажлуудыг явцыг нэгтгэн танилцуулж, эрчимжүүлэх арга хэмжээ авах. УБЗАА-ны нийт хэлтсүүд Ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын явц, Нэгтгэн танилцуулсан байдал.
22 Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүулэх тухай” А/456 дугаар захирамжийг Улс, нийслэл, ОНХС-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд мөрдүүлж, захиалагчийн хяналт тавих ажлыг сайжруулах, гүйцэтгэгч байгууллагуудын бараа материалын чанар, татан авалт, талбайн зохион байгуулалт, машин механизм, хүн хүчийг бүрэн ажиллуулж, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, барилгын норм дүрмийг хангуулж, үйл ажиллагаа доголдсон аж ахуйн нэгжийн гэрээг дүгнэх арга хэмжээ авах.  Үүнд: НД, БНД-ийн эмнэлгүүдийн гадна зам, талбайн тохижилтТахилт, Цагдаа толгойд хийгдэж буй тохижилтын ажил.2019 онд эхлүүлсэн явган замын тохижилтын ажилБЗД, 4-р Хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд 1.8 га газарт хийгдэж буй спортын талбайн тохижилт,Маршалын гүүрнээс БЗД-ийн товчоо хүртэлх дугуйн зам, ХТЦХ, НХОГ, НАЗХГ, Дүүргийн ЗДТГ Хяналтаар ажилласан тоо, ажилласан инженерийн тоо,Хяналтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,Гүйцэтгэгчид өгсөн үүрэг, бусадФото зураг
23 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг хариуцаж байгаа гэрээт байгууллагууд болон  ХТГ ногоон байгууламж шинээр тарих, нөхөн тарих, арчлах ажлыг эрчимжүүлэх,  технологийн дагуу хийх, өдөр тутмын хяналтыг сайжруулах. ХТЦХ, ХТГ,
Хяналтын төрийн бус байгууллага
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
24 Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийн талаарх тайлан, илтгэх хуудсыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны дотор УБЗАА-нд ирүүлэх. Ажлын хэсэг, Дүүргийн ЗДТГ, ХБХГ, ХСОАБХЗГ, НГЗБА, НМХГ, НЦГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн тайлан, илтгэх хуудас
25 Ард аюушийн өргөн чөлөөнд Дүүргээс 2019 онд хийж хэрэгжүүлсэн савтай гоёлын моднуудын арчлалт, ургалтыг сайжруулахад онцгой анхаарах. БГД ЗДТГ Савтай модны тоо, Арчлалт хийсэн байдал /усалгаа, бордоо, бусад/
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
26 Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамж, ХЕМ-ийн 2020 оны А/157 дугаар тушаалын дагуу Согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийлгэж зөвлөмж, заавар, дүрэм, журмыг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, авсан арга хэмжээний талаар дараагийн өдөр ажиллах бүрэлдэхүүнд /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга, олон нийтийн Цагдаа, Хорооны хэсгийн ахлагч нарт/ мэдээлэл солилцож, ажил хүлээлцүүлэх, ажлын уялдаа холбоог хангуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020.05.20-ний өдрийн 01/1766-б тоот “Мэдэгдэл”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан “Худалдааны төв, үйлчилгээний газруудад “Ковид-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний заавар”-ыг бүрэн хүргэх, сурталчлах, мэдээллээр хангах. Ялангуяа мухлаг, ТҮЦ зэрэг жижиг худалдааны газрууд ямар ч мэдээлэлгүй байгаад анхаарч ажиллах.Нийслэлийн Засаг Даргын А/616 дугаар Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай захирамжаар бүх төрлийн баарны үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан цаашид баарыг ажиллуулах эсэх, үе шаттайгаар нээн ажиллуулах тохиолдолд ямар зохион байгуулалтын арга хэмжээ /үйлчилгээний төрөл, ангилалаар ялган/ авч болох талаархи саналаа ирүүлж, 2020.05.27-ны өдрийн хуралд дүүрэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагууд танилцуулга, мэдээлэл хийх. Дүүргийн ЗДТГ, НМХГ, НЦГ -Удирдамжийн төслийг боловсруулж батлуулсан байдал
27 Нөөцийн махны борлуулалт хийхээр гэрээ хийсэн боловч борлуулалтын орлогоо бэлтгэн нийлүүлэгчдээ тушаагаагүй аж ахуйн нэгжийн үүсгэсэн 6 сая төгрөгийн өр төлбөрийг 6 сарын 10-ны дотор яаралтай шахаж төлүүлэх. БЗД-ийн ЗДТГ Өр авлагыг барагдуулсан байдал
28 ХЕМ-ийн 2020 оны А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын аттестатчилалтыг дуусгаж, үр дүнг ХЕМ-ийн Зөвлөлийн хуралд танилцуулах. ХҮХҮХ, Ажлын хэсэг ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулсан байдал
ТАВ. ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА ГАЗРУУДАД
29 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс УЗБАА-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний эхний хагас жилийн биелэлтийг ХИБХ, ХТЦХ, ХҮХҮХ-т 05-р сарын 30-ны дотор ирүүлэх. Захирагчийн харьяа газрууд Тогтоосон хугацаанд ирүүлсэн тайлан