ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020 оны 11-р сарын 19-ний өдөр.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэрээ зөрчсөн төлбөр төлөөгүй, зөвшөөрөлгүй байрлуулсан, стандартын шаардлага хангаагүй гадна зар сурталчилгааны байгууламжуудыг албадан буулгах ажил”-д үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерийн баримт бичгийг худалдан авахдаа эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан  банкны УБЗАА 100200051002 дансанд тушаана.

Тендер шалгаруулалтын нэр: Гэрээ зөрчсөн төлбөр төлөөгүй, зөвшөөрөлгүй байрлуулсан, стандартын шаардлага хангаагүй гадна зар сурталчилгааны байгууламжуудыг албадан буулгах ажил;

Тендер шалгаруулалтын дугаар: ТА/2020-44;

Тендерт оролцогч нь:

Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 1 жил /2019 он/-ийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

  •  Барилга хот байгуулалтын яамнаас олгодог
    • БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил;
    • БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагтбүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн  барилгын  угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил;

Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн [17 цаг 00 минут]-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 11 дугаар сарын 24ний өдрийн, [17 цаг 30 минут]-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.                                                     

Дотоодын давуу эрх тооцно.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Хангарьд ордон, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Утас: 315335.

Нээлт хийх хаяг: Хангарьд ордон, 6 давхар 601 тоот.