Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

2021 оны 02 дугаар сарын 04.                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 Сар шинийн амралтын өдрүүд тохиох болон ЗГ-ын шийдвэрийн дагуу хатуу хөл хорио тогтоохтой холбогдуулан халуун, хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул Инженер хангамжийн байгууллагууд шуурхай бригадуудын бэлэн байдлыг хангаж, аваар ослын үед яаралтай арга хэмжээ авч ажиллах. усны даралтыг тогтмол байлгахад анхаарч ажиллах. Инженерийн хангамжийн нийт байгууллагууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ.
2. ХЕМ-ийн 2021 оны А/22-р тушаалын хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдааныг явуулахдаа ХЕМ-ийн 2021 оны А/05-р тушаалаар байгуулагдсан түвшин тогтоох  үзлэг шалгалт явуулах Дүүргийн дэд ажлын хэсгүүд зохион байгуулах, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах асуудлуудад анхаарах. Шалгалт, аяны удирдамж, ажиллах хуваарь, зохион байгуулалтын талаар СӨХ-үүдэд урьдчилж мэдээлэх, ажлын хэсгийн зохион байгуулалтыг сайтар хангаж ажиллах. 2/11-2/23-ны хооронд хатуу хөл хорио тогтоохтой холбогдуулан үзлэг шалгалтыг түр зогсоох, улмаар хуваарийг шинэчилж, УБЗАА-нд буюу нийслэлийн ажлын хэсэгт мэдээллээ ирүүлэх.Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдааныг сайтар сурталчлах, эрчимжүүлэх, ажлын явцаа ХИБХ /Мэргэжилтэн Д.Сүхбат/-д мэдээлж тайлагнаж, иргэд олон нийтэд сурталчилж  ажиллах. Дүүргүүдийн дэд ажлын хэсэг, МСӨХДЗ -Ажлын хэсгийн бүрэлдэхүүний тоо, -Шалгалтад хамрагдсан СӨХ-ийн тоо, -Болзолт уралдаанд хамрагдсан СӨХ-ийн тоо, -Зохион байгуулалт, явц, авсан арга хэмжээ
3. НОК-оос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд орон сууцны агааржуулалтын хоолойгоор тархалт гарч байгаа эсэхийг судалж, урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж гарган хэрэгжүүлэх Ажлын хэсгийг ХЕМ-ийн тушаалаар байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах. ХИБХ, ХБХГ, НМХГ,  ХСОАБХЗГ, ОСНААУГ -Ажлын хэсэг байгуулсан эсэх, бүрэлдэхүүн, -Төлөвлөгөөний төсөл, танилцуулсан байдал,
4 Иргэд оршин суугчдаас ирүүлж буй дуудлага мэдээллийн дагуу Баатардулаан Хан ОСНААК, Эрчим Скай Стар ОСНААК-ын хариуцаж буй ХУД, 11-р хороо, Анома хотхон, Астра вилла,  Женералтаун хотхоны оршин суугчдын усны хэрэглээг тасралтгүй хангах зорилгоор усны нөөц савыг халдваргүйжүүлэх, ажиллагаанд бүрэн оруулах, гүний худгийн болон ус өргөлтийн насосуудын бэлэн байдлыг хангуулах. ОСНААМХ ХОСНААХТ   -Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн
5 Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллагууд “ЮБи инженеринг” төслийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд өөрийн хариуцаж буй шугам сүлжээ, зам талбай, барилга, обектын мэдээллийг одоо ашиглаж буй мэдээллийн санд 2021.03.01-ний дотор бүрэн оруулж дуусгах, байгууллагад хариуцах хүнийг тодорхой болгож, нэр, албан тушаалыг 2020.02.11-ний дотор ХИБХ-т ирүүлэх. Нийт инженер хангамжийн байгууллагууд, Харьяа газрууд, Дүүргүүд -Хугацаанд нь ирүүлсэн ажилтаны тоо, -Зохион байгуулалт, арга хэмжээ, үр дүн
6 Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх байгууллагуудын бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгон нэгтгэх.БЗД-ийн 6 хороо, СХД-ийн 4 хороо, ЧД 6 хороо, СБД 6 хороо, БГД-ийн 1 хороонд үүсээд байгаа булгийн болон хөрсний ус, халиа дошинг арилгах, мөсийг цэвэрлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах. ГУББГ, ХИБХ -Авсан арга хэмжээ, зохион байгуулалт, үр дүн, -Цэвэрлэсэн халиа дошингийн хэмжээ, ажилласан хүний тоо
ХОЁР. ХОГ, Хаягдал, Цэвэрлэгээ үйлчилгээ
7. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрх, ААНБ-аас гарах хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа учраас хог ачилт, цуглуулалтын үйлчилгээг эрчимжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.   Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага болон гудамж талбайд үүсдэг хог ачдаг цэгүүдийн одоо байгаа давтамжийг 2 дахин нэмэгдүүлж, ил задгай цэгүүд болон ААНБ-уудын хог ачилтыг шөнөөр тээвэрлэх зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, хог ачилт, тээвэрлэлтийн ажлын товч мэдээг өдөр бүр бэлтгэж, дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн алба, ТҮК-уудын сошиал хуудас, бусад хэвлэл мэдээллийн сувгуудаар олон нийтэд мэдээлж, сурталчлах, ялангуяа дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс дээрх ажлын зохион байгуулалт дээр онцгой анхаарч ажиллах, Энэ арга хэмжээний мэдээллээ өдөр бүр УБЗАА-ны хяналтын ТББ-уудад өгч байх.Ковид-19 халдвар илэрснээс үүдэн хөл хорионы хамгаалалт авсан орон сууцны айл өрхөөс өдөр бүр үүсч байгаа хог хаягдлыг өдөр бүр ариутгал хийж, хог ачилт тээвэрлэлтийг тухай бүр шуурхай хийж байх. Дээрх 2 ажлын мэдээ, мэдээллийг өдөр бүр УБЗАА-ны хяналтын  холбогдохТББ-д өгч байх. Дүүргүүдийн ЗДТГ, ТҮК-ууд Ирүүлсэн мэдээний тоо, цэвэрлэгдсэн хог хаягдлын цэг, хэмжээ,Мэдээг хугацаандаа бүрэн, зөв ирүүлсэн байдал
8 Авто замын зорчих хэсгийн дунд болон дагуу байршиж байгаа хайс хашлага, гүүрэн болон нүхэн гарцуудыг сар шинийн баяраас өмнө угааж арчиж, цэвэрлэх ХТГ, зам хариуцсан ТҮК-ууд, УБЗЗАГ Угааж, цэвэрлэсэн хайсны байршил, тоо хэмжээ, ажилласан хүн,тоо
9 Хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр гарсан дүүргийн Засаг даргын захирамж, батлагдсан удирдамж заалтын хэрэгжилт газар дээрээ бодитой хэрэгжиж байгаа эсэхэд сайтар хяналт тавьж ажиллах. Хяналтын ТББ, УБЗАА-ны дүүрэг хариуцсан хэлтсүүд Хяналт, зохион байгуулалт, арга хэмжээ, явц, үр дүн
10 Дүүрэг бүрдээр өдөр бүр ачилт хийгдсэн Хороо, хогийн цэгийн тоо, ачиж тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээ зэрэг мэдээллийг нийслэлийн хэмжээнд нэгтгэж, НЗД болон ХЕМ-ийг өдөр бүр мэдээллээр хангах. ХХУЗХ, Хяналтын ТББ Нэгтгэсэн дүн тоо, давтамж,Тоон мэдээ, өдөр бүрээр, тайлант хугацаа /өссөн дүн, харьцуулсан хувь/
11 Төвлөрсөн хогийн цэгт хүргэгдсэн хог хаягдлын мэдээг өдөр бүр системээс гарган авч УБЗАА-ны ХХУЗХ-д өгч байх.   ХТГ,  Хөндлөнгийн хяналтын “Бид туслая” ТББ
12 Өдөр бүрийн хог цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлтийн нэгдсэн мэдээг шуурхайн мэдээнд бүрэн, зөв оруулж байх. УБШУЗТ
ГУРАВ. ХОТ ТОХИЖИЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
13 “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу Дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэх. Дүүргүүдийн ЗДТГ -Бэлтгэл зохион байгуулалт, явцын мэдээ
14. Цас хайлж нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, хөшөө дурсгал, сандал, хогийн сав халтартаж, бохирдсоныг угааж цэвэрлэх, эвдрэл гэмтлийг засаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах. -цэвэрлэсэн эд хөрөнгийн тоо, ажилласан хүн хүчний тоо.
ДӨРӨВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
15. Коронавирус халдвар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжийн байдалд ШӨХТГ, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарсан үзлэг шалгалтыг батлагдсан удирдамжийн хүрээнд 2021.02.04-2021.02.11-нийг хүртэл зохион байгуулж, үр дүнг танилцуулах Дотоод хяналтын хэлтэс ХҮХҮХ, НХХАГ Шалгалтын ажлын үр дүн, хамрагдсан байгууллага, үнийн цудалгаа
16. НОК-оос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд ХЕМ-ийн баталсан удирдамжийн хүрээнд Тусгаарлах байр, зочид буудлын халдвар хамгааллын дэглэмийг шалгаж, хяналт тавих ажлыг зохион байгуулж, явц, үр дүнг тогтмол тайлагнаж ажиллах. ХҮХҮХ, НАЖГ, НМХГ, НЦУГ, НОБГ. Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
17. ХЕМ-ийн 2021.01.29-ний өдрийн А/23-р тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зочид буудалд тавих ерөнхий шаардлага, Дэн буудалд тавих ерөнхий шаардлага, MNS стандартуудыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, байгууллагууд саналаа өгөх. Дотоод хяналтын хэлтэс, ХҮХҮХ, НАЖГ, НМХГ, ХСОАБХЗГ -Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
18. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан тул хуулийн төсөлд тусгуулах саналаа боловсруулж, 2021 оны 02 дугаар сарын 20-ны дотор УБЗАА-ны ХҮХҮХ-т албан бичгээр ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн хуулийн төсөл
19 Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлж, ААНБ-уудад брошур, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчилах ажлыг зохион байгуулах.  НМХГ, Дүүргүүдийн ЗДТГ   -хяналт тавьан ААНБ-ын тоо, -ажилласан хүний тоо, -илэрсэн зөрчил, авсан арга хэмжээний тоо.