Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 02 дугаар сарын 19.            Улаанбаатар хот                             

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бүсэд орсон барилга байгууламжийн үзлэг шалгалтыг зохион байгуулж, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, ахуйн хогийг ачиж цэвэрлэх, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах.БЗД-ийн 6 хороо, СХД-ийн 4 хороо, ЧД 6 хороо, СБД 6 хороо, БГД-ийн 1 хороонд үүсээд байгаа булгийн болон хөрсний ус, халиа дошинг арилгах, мөсийг цэвэрлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг Сангийн яаманд хандаж шийдвэрлүүлэх. ХИБХ, ГУББГ ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ЗДТГ -Авсан арга хэмжээ, зохион байгуулалт, үр дүн, -Цэвэрлэсэн халиа дошингийн хэмжээ, ажилласан хүний тоо
2. Цагаан сарын өдрүүдээр хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, хэрэглэгчийг хохироосон СХД-ийн Аптаун вилла хотхоныг хариуцсан “Дай сэцэн” хувийн орон сууцны конторын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий газарт хүргүүлж, үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулах. ХИБХ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
3. ХЕМ-ийн 2021 оны А/22-р тушаалын хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдаан, ХЕМ-ийн 2021 оны А/05-р тушаалаар байгуулагдсан түвшин тогтоох  үзлэг шалгалт явуулах Дүүргийн дэд ажлын хэсгүүд зохион байгуулж буй арга хэмжээгээ эрчимжүүлж, ажлын явц болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар дараагийн “Шуурхай зөвлөгөөн”-д танилцуулах. Дүүргүүдийн дэд ажлын хэсгүүд -Ажлын хэсгийн бүрэлдэхүүний тоо, -Шалгалтад хамрагдсан СӨХ-ийн тоо, -Болзолт уралдаанд хамрагдсан СӨХ-ийн тоо, -Зохион байгуулалт, явц, авсан арга хэмжээ
4. Авто замын хөдөлгөөн зохион байгуулалтын  зориулалтаар нийлүүлэх зөөврийн хайсыг нийлжүүлж дуусгах, актаар хүлээлцэх, ТЦА-ны өмчид бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах ХИБХ, ДХХ, УБЗЗАГ Хүлээлцсэн зөөврийн хайсын тоо,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ХОЁР. ХОГ, Хаягдал, Цэвэрлэгээ үйлчилгээ
5. Сар шинийн өдрүүдийг угтан хур хог тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлсэн ч иргэдээс ирэх хог хаягдал тээвэрлэлттэй холбоотой гомдол, хүсэлт төдийлэн буурахгүй байна. Нэн ялангуяа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хог тээвэрлэлтийн зохион байгуулалт дээр онцгой анхаарах. Дүүргүүдийн ЗДТГ, БЗД ЗДТГ Үйл ажиллгааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Тулгарч буй асуудал
6. НЗД-ын 2021.02.08-ны өдрийн 01 дүгээр албан даалгаварын хэрэгжилтийн явцыг хамаарах заалт тус бүрээр дараагийн “Шуурхай зөвлөгөөн”-өөр танилцуулах. Дүүргүүдийн ЗДТГ Албан даалгаварын хэрэгжилтийн хувь
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ
7. “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу Дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэх. Дүүргүүдийн ЗДТГ – Бэлтгэл зохион байгуулалт, явцын мэдээ
8. Хот нийтийн аж ахуйн зардлаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороодыг байгуулж, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах. ХХУЗХ, ХИБХ, ХТЦХ Үнэлгээний хороо байгуулсан байдалТендер зохион байгуулалтын явц
 ДӨРӨВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
9. 2021 оны 02 дугаар сарын 23-наас /Кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг/ зарим байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээгдэхтэй холбогдуулан халдвар, ариутгалыг хийлгэх, гадна болон доторх орчны цэвэрлэгээг хийлгэх, бэлтгэл ажлыг сайтар хангуулах, түр заавар, журмыг урьдчилж хүргэх, мэдээ мэдээллээр сайтар хангаж, сурталчилж ажиллах.    ХҮХҮХ, НМХГ, Дүүргүүдийн ЗДТГ Бэлтгэж нийтэлсэн танилцуулгын тоо,Хяналт шалгалтын ажлын үр дүн, илрүүлж арилгасан зөрчлийн тоо
10. “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарт өөрчлөлт оруулах”-тай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн дагуу УБЗАА-ны цахим хуудаст http://ubservice.ub.gov.mn/ байршуулсан олон нийтийн санал асуулгад Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг идэвхийтэй оролцуулах ажлыг зохион байгуулах. Дүүргүүдийн ЗДТГ Дүүргийн хэмжээнд санал асуулгад оролцсон ААНБ, иргэдийн тооЗохион байгуулсан арга хэмжээ
11. ХЕМ-ийн 2021.01.29-ний өдрийн А/23-р тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зочид буудалд тавих ерөнхий шаардлага, Дэн буудалд тавих ерөнхий шаардлага, MNS стандартуудыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, байгууллагууд саналаа өгөх. Дотоод хяналтын хэлтэс, ХҮХҮХ, НАЖГ, НМХГ, ХСОАБХЗГ Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн
12. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан тул хуулийн төсөлд тусгуулах саналаа ирүүлээгүй байгаа дүүргүүд /БЗД, БГД, БНД, ХУД, НД, ЧД, СБД/ 2021 оны 02 дугаар сарын 26-ны дотор УБЗАА-ны ХҮХҮХ-т албан бичгээр ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ Тогтоосон хугацаанд ирүүлсэн хуулийн төсөл
ТАВ. Харьяа газруудЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
13. ЗГ-ын 2021 оны 2 сарын 17-ны өдрийн хуралдаар Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд: – Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх, – Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, – Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож,  чиг үүргийн давхардлыг арилгах, – Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх, – Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх, – Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх, – Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх, – Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх, – Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх, – Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах. Нийт харьяа газрууд -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
14. Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоолоор “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”, Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 113 дугаар тушаалаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталж хагас бүтэн жилээр холбогдох газарт биелэлтийг тайлаганхаар заасан. Иймд 2020 оны үйл ажиллагааны биелэлтийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны дотор боловсруулж УБЗАА-ны ХИБХ, ХХУЗХ-т ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХБХГ, НМХГ, НШУҮИГ,  НБОГ, НОСДБГ, НЭМГ, НӨАУГ, УСУГ, ХИХУГ, ОСНААУГ, Хувийн конторууд Биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлсэн байдал

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

БАТЛАВ: УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                                             БӨГӨӨД  ЗАХИРАГЧИЙН   АЖЛЫН    АЛБАНЫ                                                                              ДАРГА                                             Т.ГАНТӨМӨР БОЛОВСРУУЛСАН: ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН                            Э.БАТЖАРГАЛ