ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 Шар усны үерээс  урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах, ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх,  хайлсан цас мөс урсах нөхцөлийг хангах, шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ариутгал халдваргүйтгэл хийх. Байгууламжуудад үзлэг хяналтыг хийх.БХБЯ-ны сайдаар зураг төслийн төсөв батлуулсантай холбогдуулж, 03-р сарын 09-ний өдрөөс зураг, төсөл хийх байршлуудаар явж үзлэг хийх. Далан сувгийн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх. ГУББГ ОНӨААТҮГ, НАЗХГ, Дүүргүүдийн ЗДТГ, Хог хаягдал тохижилт цэвэрлэгээний байгууллагууд, Хяналтын ТББ-ууд – Ариутгал халдваргүйтгэл хийсэн байгууламж, талбайн хэмжээ.
2 Дулаарч, барилга угсралтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан барилга угсралтын явцад орчны  аюулгүй байдлыг хангуулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг сайжруулахтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх ажлуудыг үүрэгжүүлж зохион байгуулалтад оруулах чиглэлээр удирдамж боловсруулж, НЗД-ын захирамж гаргуулах, ажлын хэсгийн хурлыг  зохион байгуулж, ажлыг эхлүүлэх. ХИБХ, ХСОАБХЗГ,   -Боловсруулсан удирдамж,баталж мөрдүүлсэн захирамж, зохион байгуулсан сургалт, хамрагдах байгууллагын тоо.
3 СБД, БЗД-үүд орон сууц, гэр хорооллын гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар ашиглалт хариуцах байгууллагаа яаралтай сонгон шалгаруулж, гэрээ байгуулж эзэнжүүлэх.Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон будах ажлын хүрээнд будах байршлуудыг гудамж бүрээр гаргаж, төсвийн тооцоог эцэслэн танилцуулах. Нийтийн эзэмшлийн автозам, гудамж талбайд хазайж, мурийсан гэрэлтүүлгийн шон, ил задгай унжсан кабель, таггүй шонгуудад болон ногоон байгууламжийн троссон хашлагад үзлэг хийж илрүүлэх,  засварлаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, явц үр дүнг, Хотын Шуурхай удирдлга,а зохицуулалтын төвд тайлагнах. ШУЗТ-өөс шуурхай бүр дээр нэгтгэж танилцуулж байх. ХИБХ, Гэрэлтүүлгийн компаниуд, ХТГ, Охь мандал ХХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
4 Орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцагч аж ахуйн нэгж байгууллагуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. ХИБХ, 9 Дүүргийн ЗДТГ Сонгон шалгаруулсан байгууллагууд, хариуцах хорооТендер шалгаруулалт зохион байгуулсан байдал
5 НЗД-ын 2021.03.03-ны өдрийн А/128-р захирамжаар эрх шилжиж ирсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021-2022 онд он дамжин хэрэгжүүлэх автобусны буудлын тохижилт, явган замын тохижилтын ажилтай холбогдуулан дараах бэлтгэл зохион байгуулалтыг хангах. Тоосгоны үйлдвэр, Бэлхийн автобусны эцсийн зогсоолын газар эзэмшүүлэх эрхийг нийтийн Тээврийн үйлчилгээний газарт шилжүүлэх захирамжийг яаралтай  гаргуулах /Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба/Нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж буй ажлын зураг, төсвийг хийж дуусгах, танилцуулах. Улмаар Барилга хөгжлийн төвөөр батлуулах ажлыг зохион байгуулах, яаравчлах. /Хот төлөвлөлт судалгааны институт/Газрын асуудал шийдэгдсэний мөрөөр Эскиз зургийг батлах. /Хот байгуулалт хөгжлийн газар/Явган замын тохижилт хийх, зам хусаж тэгшлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх байршлуудын судалгаа хийж, байршлыг тогтоож танилцуулах. /СБД-ийн ЗДТГ, НАЗХГ/ УБЗАА-ны ДХХ, ХТЦХ,   НГЗБА, ХБХГ, ХТСИ, СБД-ийн ЗДТГ, НАЗХГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
6 Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдааныг 03-р сарын 11-ний дотор дүгнэж, ХЕМ-т саналаа танилцуулах.СӨХ-дод явуулах түвшин тогтоох үзлэг шалгалтыг дуусгаж,  нийслэлийн ажлын хэсэгт /Хотын инженерийн байгууламжийн хэлтэс/-т 03-р сарын 15-ны дотор ирүүлэх. Нийслэлийн Ажлын хэсгээс дүгнэж, санал дүгнэлтээ ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулах. Дүүргүүдийн ЗДТГ, МСӨХДЗ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
7 Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх авто замын засвар, нөхөөс, хайс хашлага, гүүрэн болон нүхэн гарц, гүүр хоолойн засвар арчлалт, хальтиргаа гулгаанаас хамгаалах өнгөт хуулга хийх зэрэг ажлуудын задаргаа бүхий эрх шилжүүлэх НЗД-ын захирамжийг яаралтай гаргуулж, Үнэлгээний хороод байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах. ХИБХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
ХОЁР. ХОГ, Хаягдал, Цэвэрлэгээ үйлчилгээ
8 Шинэ коронавирус халдвараас сэргийлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд, мананцар үүсгэх замаар ариутгал, халдваргүйтлийг  хийх бэлтгэл зохион байгуулалтын бэлтгэл хангах, шаардлагатай төсөв тооцоо судалгаа гаргаж, Нийслэлийн онцгой комисст тооцоо саналыг гаргаж хүргүүлэх, хөрөнгийг шийдвэрлүүлэх.  Мананцар үүсгэгч бодисоор нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг ариутгахтай холбогдуулан зориулалтын 5 автомашиныг бэлэн байлгаж, бэлтгэл зохион байгуулалтыг хангах. ХХУЗХ, Хот тохижилтын газар Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
9 Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон түүний ойр орчмын ариутгал, халдваргүйтлийн ажлын бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай төсөв  хөрөнгийг шийдвэрлэж ажиллах. 9 дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
10 Нүхэн болон гүүрэн гарцуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж буй байгууллагууд цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж, ариутгал халдваргүйтгэл хийлгэх. Үүнд: Хана, шилэн хорго, зар сурталчилгааны байгууламжуудыг угааж цэвэрлүүлэх, хүний гар ихээр хүрдэг тоноглолуудыг  /шатны бариул, хаалганы бариул гм/ спиртэн суурьтай зориулалтын уусмалаар тогтмол ариутгаж халдваргүйтгэх. Багшийн дээдийн болон Мөнгөн завьяа, Сансарын нүхэн гарцуудын өнгө үзэмжийг сайжруулах, сэргээн засварлах ажлуудыг хийлгүүлэх, үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар ариутгал халдваргүйтгэлийг хийлгэх, хяналт тавих, тайлагнах. УБЗЗАГ, СБД-ийн ЗДТГ,   ХТЦХ /Элит констракшн ХХК-аар/     -Халдваргүйтгэл хийлгэсэн байшууламжийн байршил, тоо. -Халдваргүйтгэл хийсэн тоноглол, талбай, ААНБ-ын тоо.
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ
11 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, өнгө үзэмжгүй, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж байгаа, замын хөдөлгөөний хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээ халхалсан мэдээллийн байгууламжуудыг албадан буулгах ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, дүнг тайлагнах. Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
12 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, иргэдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний хариуцах орчны 50м талбарыг баталгаажуулан, эзэнжүүлэн өгч, хариуцсан талбайд тохижилт, ногоон байгууламж цэвэрлэгээний ажлыг хийлгэж хэвшүүлэх, төрөөс үзүүлж буй үйлчилгээг энэ ажилтай уялдуулах ажлыг зохион байгуулах. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
13 Дүүргийн нутаг дэвсгэр дэх сандал, хогийн сав, хөшөө баримал, усан оргилуур, спорт, тоглоомын талбай, хайс хашлага, нийтийн тээврийн автобусны буудал, явган зам зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлаж, аюулгүй байдлыг хангах, угаах, мөн арчлах хамгаалах байгууллагыг тодорхой болгон эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
14 Он дамжин хэрэгжиж буй Тахилт, Цагдаа толгой орчмын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил /СХД, 22 дугаар хороо/, Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд эрэг дагуу дугуйн зам барих /БЗД, 11 дүгээр хороо/ ажлуудын явц, бараа материалын чанар, стандартад сайтар хяналт тавин ажиллах НХОГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
15 Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд эрэг дагуу дугуйн зам барих /БЗД, 11 дүгээр хороо/ ажлын хүрээнд хийгдэх гэрэлтүүлэг, камержуулалтын зураг төсөвт өөрчлөлт оруулах ажлын шуурхай зохион байгуулж танилцуулах Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
 ДӨРӨВ. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
16 Арилжааны банкны зээлээр санхүүжигдэн “нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч” /17/ ААНБ-уудын борлуулалтын болон хүртээмжийн байдалд  хяналт тавьж, Дүүргийн ЗДТГ, мах бэлтгэн нийлүүлэгч болон мах худалдаалах дэлгүүрүүдтэй гурвалсан байдлаар хийх “Агентийн гэрээ”-г  байгуулж дуусгах, Нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдийн бэлтгэл зохион байгуулалтыг хангуулах.  Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
17 “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарт өөрчлөлт оруулах”-тай холбогдуулан Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүдээс саналыг албан бичгээр авч, нэгтгэж ХҮХҮХ-т 03-р сарын 10-ны дотор ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
18 Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан үзвэр үйлчилгээ, тоглолтууд ихээр хийгдэхтэй холбогдуулан гадна, дотор талд зай хоорондын дэглэмийг мөрдүүлэх, ААНБ-уудын дотоод хяналт зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр зөвлөмж чиглэлүүдийг өгөх, хяналт тавих.    Худалдаа үйлчилгээний байгууллагуудын  халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, гадна болон доторх орчны цэвэрлэгээг хийлгэх, чанартай хийлгэх, Түр журмуудыг хэрэгжүүлэхэд тавих хяналтыг үргэлжлүүлэх, хяналтын ажлын арга хэлбэрийг өөрчлөх, сайжруулах, өгсөн зөвлөмж чиглэл хэрэгжилт үр дүнгээ сайтар сурталчилж мэдээлж ажиллах. Ялангуяа шашин сүм хийд, амралт зугаалгын газрууд, зочид буудал, дэн буудал, фитнесс, алжаал тайлах төв. Нийслэлийн Аялал жуулчлалын газар,   Соёл урлагийн газар,   Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн