УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн үзлэг хийж, зөвшөөрөлгүй баригдсан, өнгө үзэмжгүй, аюултай орчин нөхцлийг үүсгэж буй  барилгын түр хашаануудад зөрчлийг арилгуулах, аюулгүй байдлыг хангуулах, стандарт шаардлагыг хангуулахад чиглэсэн арга хэмжээ авах,Нэгж талбараасаа илүү гарсан хашаалсан хашаа, хайс болон нийтийн эзэмшлийн  орц гарц, явган замыг хааж зорчих хөдөлгөөнд саад учруулж буй зөрчлүүдийг арилгуулж, ХЕМ-ийн батласан график хуваарийн дагуу ажиллах, явц, үр дүнг тогтмол танилцуулж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ, ХБХГ, ХСОАБХЗГ, НМХГ, НГЗБА   Стандартын шаардлага хангаагүй хашаа /Барилга угсралтын талбайн түр хашаа/  Албадан буулгах хашааны тооЗөвшөөрөлгүй баригдаж буй барилгын тоо /Хэмжих нэгж: Байршлын тоо, хэмжээ м2/
2. Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Дэд бүтцийн төв” /Сервис центр/-ийн ус, дулааны эх үүсвэр, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид хийсэн хяналт шалгалтын мөрөөр гарсан 2021.03.09-ны өдрийн 01-07-110/63 тоот ДҮГНЭЛТ-ийг хэрэгжүүлэх “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний төслийг боловсруулж, 2021.03.25-ны дотор танилцуулж батлуулах, улмаар хэрэгжилтийг хангуулж ажиллах. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, ХИХУГ, УСУГ Холбогдох газруудтай хамтран төлөвлөгөөний төслийг боловсруулж, тогтоосон хугацаанд ХЕМ-ээр батлуулсан байх.
3. СӨХ-дод явуулах түвшин тогтоох үзлэг шалгалтын дүнг Хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хуралд танилцуулж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэл ажлыг хангах. ХИБХ, МСӨХДЗ ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэлийг хангасан байх.
4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлын явцыг эрчимжүүлж, 1, 2, 3, 6, 7, 8-р төгсөж буй тээврийн хэрэгслэлүүдийн орлого бүрдүүлэлтийг нөхөж нэмэгдүүлэх, сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах. Дүүргүүдийн ЗДТГ НТаГ Төлөвлөгөө, гүйцэтгэлийн харьцаа Хамрагдсан ТХ-ийн тоо
5. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/27 дугаар захирамжаар шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошинг арилгах, мөсийг цэвэрлэх ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн, ажлын хэрэгжилт үр дүн, хөрөнгийн зарцуулалтын талаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор ХИБХ-т ирүүлэх. ГУББГ, Дүүргүүдийн ЗДТГ Гүйцэтгэсэн аж ахуйн нэгжБайршлын тооТехникийн тооАжилтаны тооХалиа дошин арилгасан, урсаж чөлөөлсөн ажлын тоо хэмжээ       /урт метр, м3/Ариутгал халдваргүйтгэл хийсэн талбайн /м2/
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
6. Хог хаягдлын тээвэрлэлтийн санхүүжилт багасгаж байгаатай холбоотойгоор иргэдээс давтамж багасч, удааширч байна гэх утгатай гомдол, мэдээлэл нэмэгдэж байгааг анхаарах. /Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар онцгой анхаарах/. БЗД-ийн ЗДТГ Хог тээврийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн
7. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол, СӨХ, албан байгууллагын эзэмшлийн зүлэгт талбай, хашаанд ханзарсан цас мөсний доороос гарж буй хог хаягдал, навчыг түүвэрлэн цэвэрлэх ажлыг зохион байгуулах. Зам талбай хариуцсан ТҮК, ХТГ ногоон байгууламжийн хаягдлыг цэвэрлэж, зам дагуух хайс хашлагыг угаах, Троссон хашлага угаах, засварлах. ХТГ ОНӨААТҮГ,  9 дүүргийн ЗДТГ, СӨХ-ийн дээд зөвлөл – Ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэж, арчилгаа гүйцэтгсэн ажлын хэмжээ – Угааж, зассан хайс хашлага, троссон хашлага
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
8. Ногоон байгууламжийн /улиас модны/ хэлбэржүүлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан хариуцсан гудамж, зам талбайн модны хэлбэржүүлэлтийг ХЕМ-ийн батласан хуваарь, зөвлөмжийн дагуу зөв хийх, тусгай зориулалтын багаж хэрэгслэлийг ашиглах, ажилчдын хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. ХТГ  ОНӨААТҮГ, 9 Дүүргүүдийн ЗДТГ, Хяналтын ТББ-ууд Хэлбэржүүлсэн модны тоо, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9. 2021 оны 1 дүгээр улирлын Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн Захиргааны статистик мэдээ батлагдсан маягтийн дагуу гаргаж 2021.03.24-ний дотор ирүүлэх.   9 Дүүргийн ЗДТГ Тогтоосон хугацаанд баталгаажуулж, албан бичгээр хүргүүлсэн байх
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
10. НЗД-ын 2021 оны А/161-р захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоосонтой холбогдуулан хяналт тавьж ажиллах,Худалдааны төв, зах, ахуй үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг дотооддоо мөрдүүлэх, QR кодын бүртгэлжүүлэлт, хяналт, түр зааврыг мөрдүүлэх байдал суларч байгаат тул тэдгээрт тавих хяналт, зөвлөн туслах ажлыг эрчимжүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ НЦУГ, НМХГ Зохион байгуулж буй арга хэмжээний явц үр дүнг танилцуулсан байдал