УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 04 дүгээр сарын  01                                                                                                                                                                 Улаанбаатар хот              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлгийн шонгийн тагжуулалт, ил задгай кабель, цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулж, орон сууцны хороолол дундах замуудад холбооны худаг сувагчлалын тагжуулалт, эмх замбараагүй шилэн кабелуудыг цэгцэлж зөрчлийг арилгах ажлуудыг зохион байгуулах. УБЦТС ТӨХК, МХС ТӨХК, 9 дүүргийн ЗДТГ, Гэрэлтүүлэг хариуцагч байгууллагууд Тагжуулсан шонгийн тоо, Аюулгүй байдлыг хангуулсан ил задгай кабель, цахилгааны утасны урт метрТагжуулсан худагЦэгцэлсэн шилэн кабелийн урт метр
2. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд дайрагдсан, өнгө үзэмж муудсан, стандарт шаардлага хангахгүй байгаа авто замын босоо тэмдэг, тэмдэглэл, хайс, хашлагыг засварлах, хураан авах, шинээр нөхөн байршуулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх. НАЗХГ, УБЗЗАГ ОНӨААТҮГ Засварласан авто замын босоо тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагын тооХураан авсан, нөхөн байршуулсан тоо
3. Орон сууцны хороолол, төв зам, явган хүний зам талбайд байрлах цэвэр, бохир ус, дулаан, холбоо мэдээлэл, ус зайлуулах системийн худаг, тагны бүрэн бүтэн байдлыг хангаж, сэргээн засварлах, их болон урсгал засварын үед аюулгүй ажиллагааг тогтмол ханган ажиллах. “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, “МХС” ТӨХК, “ОСНААУГ” ОНӨААТҮГ “УСУГ” ОНӨААТҮГ “ХИХУГ” ОНӨААТҮГ “ГУББГ” ОНӨААТҮГ “ОСНААМХ” ТББ “ХОСНААХТ” ТББ Тагжуулсан худаг  
4. Гэрэлтүүлгийн асалт, унтралтын цагтай холбоотой гомдол, мэдээлэл тогтмол өсч, шийдвэрлэлт удааширч байна. Гэрэлтүүлгийн ашиглалтын түвшинг унагахгүй байхад анхаарах. 9 дүүргийн ЗДТГ, Гэрэлтүүлэг хариуцагч байгууллагууд Гэрэлтүүлгийн ашиглалтын түвшиний өсөлтийн хувь
5. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилт өнгөрүүлсэн бичмэл тайлан болон 2021-2022 оны төлөвлөгөөний төслийг тус тус боловсруулж 2021 оны 04 дугаар сарын 15-ны дотор УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэст албан бичгээр ирүүлэх. 9 ДҮҮРГҮҮДИЙН ЗДТГУБЦТС ТӨХКМХС ТӨХКОНААУГ ОНӨААТҮГУСУГ ОНӨААТҮГУБ лифт ОНӨААТҮГХИХУГ ОНӨААТҮГГУББГ ОНӨААТҮГХТГ ОНӨААТҮГУБЗЗАГ ОНӨААТҮГЗХУТ ОНӨҮГНТГНАЗХГНЭМГНийслэлийн Боловсролын газарХОСНААХТ, ОСНААМХ – Хугацаанд нь ирүүлсэн байдал, тоо, чанар, Төлөвлөлтийн нэгтгэл
6. Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн үзлэг хийж, зөвшөөрөлгүй баригдсан, өнгө үзэмжгүй, аюултай орчин нөхцлийг үүсгэж буй  барилгын түр хашаануудад зөрчлийг арилгуулах, аюулгүй байдлыг хангуулах, стандарт шаардлагыг хангуулахад чиглэсэн арга хэмжээ авах, нэгж талбараасаа илүү гарсан хашаалсан хашаа, хайс болон нийтийн эзэмшлийн  орц гарц, явган замыг хааж зорчих хөдөлгөөнд саад учруулж буй зөрчлүүдийг арилгуулж, НЗД-ын захирамж, ХЕМ-ийн батласан график хуваарийн дагуу ажиллах, явц, үр дүнг тогтмол танилцуулж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ, ХБХГ, ХСОАБХЗГ, НМХГ, НГЗБА   Стандартын шаардлага хангаагүй хашаа /Барилга угсралтын талбайн түр хашаа/Албадан буулгах хашааны тооЗөвшөөрөлгүй баригдаж буй барилгын тоо/Хэмжих нэгж: Байршлын тоо, хэмжээ м2/
7. Сэлбэ дэд төвийн 28МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажлын явц, тулгамдсан асуудлын талаар НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах. ХИБХ, НХОГ ОНӨААТҮГ, ХИХУГ ОНӨААТҮГ, УБХГХХХОДХТөслийн нэгж Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
8. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 8А магистрал шугамын засвар, шинэчлэлийн бэлтгэл зохион байгуулалтыг хангаж, зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах. УБДС ТӨХК Ажлын төлөвлөлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
9. Хаврын хуурайшилт, салхи шуурганаас шалтгаалан төвлөрсөн хогийн цэгүүдэд хэд хэдэн удаагийн гал гарсан тул галын аюулаас сэргийлж ажиллах.        ХТГ ОНӨААТҮГ Аюулгүй ажилгааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
10. Зуслан ногоон бүс, алслагдсан зам, замын хөвөө орчмын ханзарсан цас мөсний доороос гарж буй хог хаягдал, навчыг түүвэрлэн цэвэрлэх ажлыг зохион байгуулах. ХХУЗХ, Төвийн 6 Дүүргийн ЗДТГ, Зам талбайн арчлалт хариуцсан ТҮК Арчилгааны ажлын үр дүн, Цэвэрлэсэн хогны хэмжээ /тн/, Цэвэрлэсэн талбайн хэмжээ /м2/
  11. “Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам”, “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох журам”-ын төслийг НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах. ХХУЗХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
12. Ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийг ХЕМ-ээс өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу чанартай хийж гүйцэтгэх, тусгай хэрэгцээний ногоон байгууламжид хийхэд анхаарах, өдөр тутмын хяналтыг сайжруулах, ажилчдын хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, өдөр бүр явцыг ХЕМ-т танилцуулж байх. ХТЦХ, ХТГ  ОНӨААТҮГ, Хан-Уул ТҮТ ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК, Охь мандал ХХК, Грийт пинус ХХК, Хяналтын ТББ-ууд Хэлбэржүүлсэн модны тоо,  байршлын тоо, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
13. Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд:   Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжид худалдаа үйлчилгээ явуулах зорилгоор тавигдсан ч ашиглагдахгүй байгаа сүүдрэвч, саравчнуудыг буулгах, суурийг бүрэн авах, орчныг цэвэрлэх. Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй шон, гадас, хаалт, хашлага зэргийг буулгаж аюулгүй байдлыг хангуулах, Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагуудын гаднах орчны 50 метрийн зураглалыг хийлгэж мэдээллийн сан үүсгэх, “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулж, тохижилт, ногоон байгууламжийг арчлах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах, хэрэгжилт, үр дүнг тооцох. 9 Дүүргүүдийн ЗДТГ Буулгасан сүүдрэвч, саравчны тоо, Цэвэрлэсэн шон, гадас, хаалт, хашлагаААНБ-аар гүйцэтгүүлсэн тохижилтын ажлын үр дүн
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
14 Засгийн газрын хуралдаанаар 04 сарын 03-наас 18-ны хүртэл ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төвийн үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулж ЗГ-ын хуралдааны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 9 Дүүргийн ЗДТГ НЦУГ, НМХГ Зохион байгуулж буй арга хэмжээний явц үр дүн
15 Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч болон худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа, өдөрт нийлүүлэх махны тоо хэмжээ, савлагаа, хаяг, шошго, уутны чанар бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавьж борлуулалтын өдөр тутмын дүн мэдээг гарган 7 хоногийн 4 дэх өдрийн 14:00 цагт тогтмол ХҮХҮХ-т ирүүлж байх. Дүүргүүдийн ЗДТГ, НХХАГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнНийлүүлэх махны тоо хэмжээ,