Үнийн санал авах тухай

Халдваргүйтгэлийн бодисын
Үнийн санал, халдваргүйтгэлийн бодисын мэдээлэл авах тухай.

Улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Зоонозын өвчин судлалын Үндэсний төвөөс хамтарсан удирдамж, хуваарь гаргаж мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар иргэд ихээр зорчдог автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай, эрсдэл бүхий цэгүүд зэрэг нийтийн эзэмшлийн гудамж талбайд халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2021 оны 02 сарын 23-ны өдрийн А/52, А-42, A/71 дугаар “Жагсаалт батлах тухай” тушаалын  жагсаалтад орж Монгол улсад хэрэглэхээр зөвшөөрөгдсөн нийлүүлэх боломжтой бодисын мэдээлэл,  мананцар үүсгэгч тусгай зориулалтын 8 тн багтаамжтай машинд халдваргүйтгэлийн уусмал бэлтгэж нийлүүлэхэд гарах зардал, одоо байгаа нөөцийн мэдээллийг 2021 оны 4 сарын 7-ны өдрийн дотор УБЗАА-нд ирүүлж хамтран ажиллана уу.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА