УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 04 дүгээр сарын  15                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Хотын Ерөнхий менежерийн 2021.04.14-ний өдөр баталсан “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж, хуваарь”-т тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж, ажлын явц, үр дүнгийн талаар өдөр бүрийн 16.00 цагт ХХУЗХ, ХИБХ, ХТЦХ-т ирүүлэх. Инженер хангамжийн газрууд, харьяа газрууд, Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээ /төрөл тус бүрээр/Фото зураг
2. ХЕМ-ийн 2021.04.14-ний өдрийн А/78 тоот “Нийтийн тээврийн хэрэгслийн замналын зогсоол, байгууламжуудад үзлэг шалгалт зохион байгуулах тухай” тушаалын хүрээнд 2021 оны 5-р сард төвийн 6 дүүрэгт явагдах автобусны буудлын зогсоолын үзлэг шалгалтыг зохион байгуулах бэлтгэл зохион байгуулалтыг хангах. Бүрэлдэхүүнд ажиллах албан хаагчдыг тодорхой болгож, нарийвчилсан хуваарийг баталж мөрдүүлэх, албан хаагчдыг ажиллах нөхцлөөр хангах. Дотоод хяналтын хэлтэс, ХИБХ, НТҮГ, ТЦА, НМХГ, НЗХТЗИГ, НАЗХГ, ХБХГ Бүрэлдэхүүнд томилогдсон албан хаагчдын тоо,Зохион байгуулсан хурал, тоо
3. Хатуу хөл хорионы үед авто замын хөдөлгөөнийг хязгаарлах зориулалтаар ашиглаж байсан, өнгө үзэмжгүй, стандарт шаардлагад нийцээгүй Усан хаалтуудыг бүрэн авч зайлуулж УБЗАА-аас авч олгосон “Зөөврийн хайс”-ыг байрлуулж дуусгах, авсан хаалтуудыг хураан авах. ТЦА, УБЗЗАГ -хураан авсан хайсны урт, -хураан авсан хайсны урт
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
4. ХЕМ-н 2021.04.14-ний өдрийн А/80 дугаар тушаал болон “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд ихээр зорчдог, хөл хөдөлгөөн ихтэй байгууламжууд болох автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, амралт зугаалгын талбайд хөөстэй угаалга хийх ажлыг 2021.04.16-18-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан хариуцсан байгууламжуудыг  угаах, хяналтын ТББ-ууд хяналт тавьж, үр дүнг ХХУЗХ-т  тайлагнаж ажиллах. Үүнд: Замын цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд хариуцсан байршлууд дахь автобусны буудлуудыг,ХТГ гол гудамж зам дагуух автобусны буудал,Нүхэн гарцыг УБЗЗАГ,Цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын талбайг ХТГ, Дүүргүүдийн ТҮК-үүд. Дүүргүүдийн ЗДТГ,  ТҮК-ууд, ХТГ, УБЗЗАГ ОНӨААТҮГ,  Хяналтын ТББ-ууд Угаасан байгууламж,Ажилласан хүн хүнч, машин техникийн тооФото зураг
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
5. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай дах явган зам, тохижилтын элемэнтийг засварлах, гудамж зам талбайд аюулгүй орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулах Дүүргүүдийн ЗДТГ,  ХТГ ОНӨААТҮГ засварласан Эд хөрөнгийн төрөл,  тоо
6. Ашиглалтын шаардлага хангахгүй тоглоом, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг буулгах, засварлах ажилд Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, СӨХ, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулж, цаашид дүүргийн төсөвт нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг арчилж, хамгаалах зардлыг тусгаж ажиллах Дүүргүүдийн ЗДТГ Төлөвлөлтийн шатанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Явц, үр дүн
7. Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг хийж байрлуулахад орон зайн төлөвлөлт, хийц бүтээц, хэл бичгийн нарийвчилсан тавигдах шаардлага, стандарт байхгүйн улмаас том, жижиг төрөл бүрийн хийц бүхий гадна зар сурталчилгааны байгууламжууд бий болж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Иймд гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлага стандарт шаардлагыг яаралтай боловсруулан өгөх Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар   Боловсруулсан баримт бичгийн төсөл,Танилцуулагдсан байдал, явц үр дүн
8. Туул голын эргийн дагуух тохижилтын ажлын өмнөх жилүүдэд боловсруулан, батлуулсан зураг төсөв стандарт норм дүрэмд нийцэхгүйн улмаас гүйцэтгэл дээр алдаа дутагдал гарч байгаа болон гарах эрсдэлтэй байгаа учраас БЗД-ийн 11 дүгээр хороо, Асем вилла хотхоны баруун хойд талд Туул голын эргийн дагуух тохижилтын ажлын зургийн иж бүрдлийг нэг бүрчлэн дахин хянаж, батлагдсан төсвийн хүрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж өөрчлөлтийн зургийг яаралтай ирүүлэх Хот байгуулалт, хөгжлийн газар,  Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ   Өөрчлөлт оруулж ирүүлсэн байдал,
9. Дүүргийн нутаг дэвсгэрт дэх нийтийн болон хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах, хамгаалах ажлыг зохион байгуулах, дүнг тайлагнах Дүүргүүдийн ЗДТГ   Арчилсан ногоон байгууламжийн төрөл, тоо хэмжээ,Ажилласан хүн хүч, ашигласан багаж хэрэгсэл
10. Баянгол дүүргийн 14,15,17,18,19 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөөний ногоон байгууламж, тохижилтын ажил эхэлсэнтэй холбогдуулан, ногоон байгууламж, тохижилтын ажлын трассд орж буй инженерийн шугам сүлжээний худгийн тагны түвшин тааруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг УБДШС ТӨХК, ОСНААУГ ОНӨААТҮГ, авто замын босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг УБЗЗАГ ОНӨААТҮГ-т, Хяналтын ТББ-ууд ногоон байгууламж тохижилтын ажилд өдөр тутмын хяналт тавьж ажиллах     ХТЦХ, хяналтын ТББ-д   Засварласан худгийн тагны тоо, ашиглагч байгууллагбн нэр,Ажилласан хүн хүч,Зарцуулсан төсөв
11. Маршалын гүүрнээс Улиастай уулзвар хүртэлх 7,1км дугуйн зам барих ажил, Тахилт, цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч авторын болон захиалагчийн хяналт тавих ажлыг эрчимжүүлэх НХОГ, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ Хяналт хэрэгжүүлсэн байдал, үр дүн
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
12. Нөөцийн мах худалдан борлуулж буй дэлгүүрүүдийн махны нийлүүлэлтэд  өдөр тутам хяналт тавьж, Е баримт дутуу шивсэн, төлбөрийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулах талаар тодорхой арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авах. Дүүргүүдийн ЗДТГ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнИлрүүлсэн зөрчил, тоо хэмжээ,
13. НЗД-ын 2021 оны А/265 дугаар захирамжийн 2.1, 2.4, 3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулж, тогтмол хяналт тавьж ажиллах. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээг долоо хоногийн Пүрэв гарагийн 11.00 цагаас өмнө ХХҮХ-т ирүүлж байх. Дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, НЦУГ