УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 04 дүгээр сарын  29                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 Цаг уур хүйтэрч халаалт, хэрэглээний халуун устай холбоотой гомдол нэмэгдэж байгаа тул хариуцсан байгууллагууд горим тохируулгын ажлыг тухай бүр чанартай хурдан шуурхай хийх. УБДС ТӨХК, ОСНААУГ, Хувийн орон сууцны конторууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
2 • Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл авсан газруудын ажлын явц, ялангуяа нөхөн сэргээлтийн байдалд газар дээр нь шалгаж, зам талбай, хог, шороог цэвэрлүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн, чанартай дуусгуулах. • Өнгөрсөн онуудад нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дахин зөвшөөрөл олгохгүй байх. НАЗХГ, Ажлын хэсэг Олгосон зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байдал.
3 Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилт өнгөрүүлсэн тайлан болон 2021-2022 оны төлөвлөгөөг НЗД-ын Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх. ХИБХ Инженер хангамжийн газрууд Бэлтгэсэн танилцуулга
4 Явган болон гүүрэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж, цахилгаан шатны хэвийн ажиллагааг хангаж, цаг агаарын нөхцөл байдалтай уяалдуулж ажиллагаанд оруулах. Халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллах. УБ лифт, УБЗЗАГ ОНӨААТҮГ Бэлтгэл зохион байгуулалтХалдвар хамгаалалтыг мөрдүүлж буй байдал
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
5 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/313 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд нийтийн эзэмшлийн болон гэр хороололын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжилтийг тогтмол хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. НТҮГ, 9 Дүүргийн ЗДТГ,   Ажлын гүйцэтгэл, үр дүн
6 “Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам”, “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох журам”-ын төслийг НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах. ХХУЗХ – Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
7 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг хариуцаж байгаа гэрээт байгууллагууд болон  ХТГ ногоон байгууламж шинээр тарих, нөхөн тарих, арчлах ажлыг эрчимжүүлэх, технологийн дагуу хийх, өдөр тутмын хяналт тавьж ажиллах. ХТГ ОНӨААТҮГ, Ногоон байгууламжийн гэрээт ААНБ, Хяналтын ТББ Ажлын явц, үр дүн
8 Хүчтэй салхи, шуурганы улмаас урагдсан, эвдэрсэн хаяг, хаягийн байгууламж, түр хашааг ААНБ-аар засварлуулах, үзлэг шалгалтыг зохион байгуулах. 6 дүүргийн ЗДТГ, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар Эвдэрсэн мэдээллийн самбар, хашааг засварласан байдал
9 Маршалын гүүрнээс Улиастай уулзвар хүртэлх 7,1км дугуйн зам барих ажил, Тахилт, цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч авторын болон захиалагчийн хяналт тавих ажлыг эрчимжүүлэх. НХОГ, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ Хяналт хэрэгжүүлсэн байдал, үр дүн
10 Туул голын эргийн дагуух тохижилтын ажлын өмнөх жилүүдэд боловсруулан, батлуулсан зураг төсөв стандарт норм дүрэмд нийцэхгүйн улмаас гүйцэтгэл дээр алдаа дутагдал гарч байгаа болон гарах эрсдэлтэй байгаа учраас БЗД-ийн 11 дүгээр хороо, Асем вилла хотхоны баруун хойд талд Туул голын эргийн дагуух тохижилтын ажлын зургийн иж бүрдлийг нэг бүрчлэн дахин хянаж, батлагдсан төсвийн хүрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж өөрчлөлтийн зургийг яаралтай ирүүлэх. Хот байгуулалт, хөгжлийн газар,  Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ Өөрчлөлт оруулж ирүүлсэн байдал,
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
11. Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглосонтой холбогдуулж хяналт тавьж ажиллах. НМХГ, НЦУГ, Дүүргүүдийн ЗДТГ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнИлрүүлсэн зөрчил, тоо хэмжээ,
12 Нөөцийн мах худалдан борлуулж буй дэлгүүрүүдийн махны нийлүүлэлтэд  өдөр тутам хяналт тавьж, Е баримт дутуу шивсэн, төлбөрийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулах талаар тодорхой арга хэмжээ авах.   ХҮХҮХ Дүүргүүдийн ЗДТГ   Нийт борлуулалтын дүнЗөрчлийг арилгуулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ