2022-07-05

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 09 дүгээр сарын 30                                                                                                                                                                                   Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралт, туршилт тохируулгын ажлын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж, анхаарч ажиллах. 1-р зуух тоноглолуудын туршилт тохируулгуудыг жигдрүүлж, хэвийн найдвартай ажиллагааг хангах.3-р зуух /7мвт/ экономайзерын хагарсан хоолойнуудыг үйлдвэрлэгчээс яаралтай татан авч угсрах, галлагааг хийж, туршилт тохируулгуудыг 2021.10.20-ны дотор дуусгаж, жигдрүүлэх,2-р зуухын галлагааг хийж, тоноглолуудын туршилт горим тохируулгуудыг хийж, 2021.11.15-ны дотор дуусгаж хэвийн ажиллагаанд оруулах талаар бэлтгэл хангах.Гадна тохижилтын ажлын хүрээнд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилт, ногоон байгууламжийн ажлыг 2021.10.20-ны дотор дуусгаж, талбайн цэвэрлэгээг хийх, комисс ажиллуулах бэлтгэл хангах.  ХИБХ, НХОГ, УБХГХХХОДТ, ХИХУГ, ХТГ Зохион байгуулсан арга хэмжээҮр дүн
2. ЧД-ийн 7-р Хорооны Дэд бүтцийн төвийн ажлын хүрээнд Хэрэглэгчдийн салаа шугам, төв шугам, худгуудад хийгдэх дутуу ажлууд болох шугам дулаалах, худгийн зориулалтын шат хийх ажлуудыг бүрэн, чанартай хийж дуусгах.Уг ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтын хэрэгжүүлсэн боловч  МХЕГ-ын улсын байцаагчийн  “Албан шаардлага”, “Дүгнэлт”, түүний мөрөөр ХЕМ-ээс “Зөрчил дутагдлыг арилгах төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг бүрэн хангуулж, зохицуулалтыг хийж ажиллах. ХИБХ, НХОГ, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар Зохион байгуулсан арга хэмжээҮр дүн
3. 8 а,в,г магистралийн өргөтгөн шинэчлэх ажлын шугам угсралтын ажил бүрэн дуусч, халаалт, хэрэглээний халуун усыг 100% хангасан ба цаашид МЭЗ ХХК, Энерго сервис монтаж ХХК-ны шугамын дулаалгын ажлыг хийж дуусгах, улмаар шороон дүүргэлт, талбайн цэвэрлэгээг хийлгэж, гудамж талбайг хэвийн байдалд оруулах. Авто зам болон авто зогсоолууд, тохижилтын нөхөн сэргээлтүүдийг хийлгэж эхлүүлэх. Хангилцаг ХХК-аар 10-р хорооллын туслах зам хэсгийн явган замын нөхөн сэргээлтийг бүрэн, чанартай хийлгэж дуусгах, бусад шороон хэсгүүдийн өнгөн хэсгийг тэгшилж, эвдэрсэн буусан байгууламжуудыг засуулж хэвийн байдалд оруулах, БГД-ийн 5-р Хороонд хүлээлгэж өгөх. БГД-ийн ЗДТГ-аас 2022 оны улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижилтын ажлыг хийлгэх хөрөнгө төсвийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.СХД-ийн ЗДТГ-аас 12-16-р Хорооны ААНБ-уудаар объект, байгууламжийнх нь эвдэгдсэн хэсгүүдийг засварлуулж, хэвийн байдалд оруулах үүрэг  чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Дотоод хяналтын хэлтэс, УБДС ТӨХК Төслийн нэгж, СХД, БГД-ийн ЗДТГ -LOT 1,2,3-ыг бүрэн хугацаанд нь ашиглалтад оруулсан байх. Нөхөн сэргээлтийг хийлгэсэн байх.
4. Аж ахуйн нэгжийн халаалт залгалттай холбоотой дулаан хангамжийн системийн тохируулгыг богино хугацаанд хийж дуусгах, халаалтыг жигдрүүлэх Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, ОСНААУГ, ХОСНААХТ, ОСНААМХ Зохион байгуулсан арга хэмжээҮр дүн
5. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ажлын албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто замын ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг, шалгалт”-ын удирдамжийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж тайлагнах. Нийслэлийн татварын газар, ТЦА, НАЗХГ Зохион байгуулсан арга хэмжээҮр дүн, тоо, хэмжээ
6. Гэр хорооллын галлагаа эхэлсэнтэй холбогдуулан “Сайн түлш”-ний борлуулах цэг цөөн, дараалал их, түлшний картын баталгаажуулалт, шинэ картын захиалга удаан, Дуудлагын төв /7011-9410,  7011-9400/ утсаа авахгүй байна гэсэн иргэдийн гомдол эрс нэмэгдэж байгаа тул иргэдийг мэдээллээр хангаж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. НАБТГ, Таван толгой түлш  ТӨХК, Дүүргүүдийн ЗДТГ, Авч хэрэгжүүлсэн арга хэмжээҮр дүн
7. Том модны тулгуур бэхэлгээг засах, суллах, солих, ажлыг ХЕМ-ийн баталсан төсөв, гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд бүрэн чанартай хийж дуусгах. Ногоон модны гэрэлтүүлгийг асалтыг сайжруулах, сэргээн засварлах, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.Орон сууц, гэр хороолол доторхи гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байгаа тул дүүргүүд гэрээт байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, гэрэлтүүлгийн компаниуд засвар арчлалт хийх. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлэг, ногоон модны гэрлэн чимэглэлийн асалт хангалтгүй бгаад онцгойлон анхаарч засварлах. Тухайлбал: Наадамчдын зам дагуух, Тасгоны овоо уруудах хэсэг бусад хэсэг. Дүүргийн ЗДТГ, Гэрэлтүүлгийн ашиглалт, хариуцсан байгууллагууд, Имформатик ХХК, Хяналтын ТББ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон ажлын явц, үр дүн.
ХОЁР. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
8. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх  “1 тэрбум мод” тарих  үндэсний хөдөлгөөнт УБЗАА-аас хариуцаж байгаа ба дараах ажлуудыг хэрэгжүүлэх. БГД, ТЭЦ4-ийн урд Хануул агро парк, СХД-ийн баруун салаа, Бумбатын булаг, НД-ийн Хөл Налайх цэцэрлэгт хүрээлэн, ХУД Өлзийт хороололд Ногоон хэрэм төслийн хүрээнд тус тус таригдах 10,611ш тарьц суулгац тарих ажлыг 2021.10.04-10.11-ний хооронд тарихтай холбогдуулан бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангаж, зохион байгуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, холбогдох ААНБ-уудыг бүрэн оролцуулах. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн ажлын хэсгээс зохион байгуулах мод суулгац, тарьж, ургуулах ажлыг хариуцсан Дүүргийн нутаг дэвсгэрт өргөнөөр зохион байгуулж, ажлын явцын тоон мэдээг ХТЦХ-ээс өгсөн зөвлөмж аргачлалын дагуу гаргаж ирүүлэх.Мод суулгац тарих модны нүх ухах, тарих, услах ажлыг  богино хугацаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүчийг дайчлан ажиллуулж, ажилласан, хүн, явц үр дүнгийн талаар мэдээлж ажиллах. ХТЦХ, БГД, СХД, НД, ХУД-ийн ЗДТГ,   НОБГ, УСУГ, ГУББГ, /Зэвсэгт хүчний жанжин штаб/ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон ажлын явц, үр дүн.
9. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Асем вилла хотхон, Туул голын эргийн тохижилтын ажлын хүрээнд улиас моддын арчилгаа болон бусад тохижилтын ажлуудыг үе шатны хуваарийн дагуу хэрэгжүүлэх, эрчимжүүлэх. НХОГ, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон ажлын явц, үр дүн.
10. “Манай хороо-Миний гудамж аян”-ы болзолт уралдааны удирдамжийн хүрээнд Дүүргийн дэд ажлын хэсгээс шалгарч ирсэн Хороо, ААНБ, СӨХ, өрхийг шалгаруулж дуусгах, дүгнэж, ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулах ХТЦХ, Дүүргүүдийн ЗДТГ Зохион байгуулсан арга хэмжээ
ГУРАВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
11. Монгол улсад худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, нийслэлийн 382 жилийн ойн хүрээнд “Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад удирдамжийг хүргүүлж, мэргэжлийн тогооч нарыг оролцуулах. Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ  Зохион байгуулсан арга хэмжээ
12. “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2021” арга хэмжээг Төр-Төрийн бус байгууллага-Хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор, нийслэлийн иргэдэд хямдралтай, урамшуулалтай худалдаа, үйлчилгээгээр бэлэг барих, аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор 2021.10.15-2021.10.19-ны хугацаанд зохион байгуулахтай холбогдуулан: •           Худалдаа үйлчилгээ гаргах ААН- н оролцох бэлтгэл ажлыг хангуулах, •           Бизнес Параданд жагсах ААН, байгууллагын нэрс хүний тоог гаргаж 2021.10.10-ны дотор ХҮХҮХ-т ирүүлэх. (Идэвхитэй оролцсон дүүрэг, ААН-г байр эзлүүлж, шагнаж урамшуулна.) Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ  Зохион байгуулсан арга хэмжээ
ДӨРӨВ.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
13. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  Дүүрэг, Тохижилт үйлчилгээний байгууллагууд давс, бодисын нөөцлөлтийг бүрэн хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөлийг хангаж, бороо, чийг орохоос сэргийлэх, ажилтнуудын өвлийн нормын хувцасны хангалтыг хийж дуусгах. 9 Дүүргийн ЗДТГ, Тохжилт үйлчилгээний байгууллагууд Арга хэмжээнд оролцсон иргэн, ААНБ-ын тооНийт цэвэрлэсэн хог хаягдлын хэмжээ /тн/Цэвэрлэсэн талбайн хэмжээ /м.кв/
14. Гэр хороолол, орон сууцны хог цэвэрлэгээ тээвэрлэлт хангалтгүй, үүсмэл хог ихээр төвлөрч, гомдол мэдээлэл ирж байгаад анхаарч,  /тухайлбал БЗД Хужирбулан, Гачууртын 20-р хороо, зуслангийн бүс/ ажлыг сайжруулах,Бороо, цас, хур тунадас орсны мөрөөр авто замын болон хайс хашлаганы нуухны цэвэрлэгээ хангалтгүй хийгдэж байгаад онцгойлон анхаарч цэвэрлэгээг бүрэн, чанартай хийх,Авто зам болон явган зам дагуу  эгнээ тусгаарлах хайс хашлага, авто замын тэмдэг, троссон хашлагуудыг угаах, Дээрх ажлуудад хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, мөн хэрэгжүүлсэн ажлуудыг байршил, ажилласан хүн, тээвэрлэсэн хогны талаархи мэдээллүүдийг  УБЗАА-ны ХХУЗХ-т 2021.10.08-нд тайлагнаж ажиллах, Хяналтын ТББ-ууд гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах. ХТГ ОНӨААТҮГ, УБЗЗАГ ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ТҮК-ууд, Хяналтын ТББ-ууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо
ТАВ. ЗАХИРГАА, УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
15. НЗД-ын 2021.09.29-ний өдрийн А/746 дугаар захирамжийн хүрээнд “Нээлттэй хаалганы нэг сар өдөрлөг”-ийг 2021.09.28-2021.10.20-ны өдрийг хүртэл зохион байгуулахтай холбогдуулан батлагдсан хуваарийн дагуу оролцож, үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд сурталчилж, идэвх оролцоотой ажиллах. Коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг баримтлах. ХҮХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ, Агентлаг, Инженер хангамжийн газрууд, Гэрэлтүүлгийн компаниуд, Захирагчийн харьяа газрууд Зохион байгуулсан арга хэмжээ
16. Хог хаягдал, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тохижилтын чиглэлийн захиргааны статистикийн мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан загвар, аргачлалын дагуу гаргаж, 2021.10.10-ны дотор гаргаж, ХТЦХ-т ирүүлэх. /3 улирлын өссөн дүнгээр/ 9 Дүүргийн ЗДТГ Тайлагнаж ажиллах
17. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/677 дугаар захирамжаар нийслэл хотын дүрэм боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хурлаар “Хуулиар тусгайлан зохицуулаагүй асуудлын жагсаалт гарган нэгтгэн танилцуулах” үүрэг өгсний дагуу өөрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд хуулиар тусгайлан зохицуулаагүй ч зайлшгүй дүрэм, журмаар зохицуулах шаардлагатай асуудлын талаарх мэдээлэл, тайлбарыг тус УБЗАА-нд 2021.10.05-ны 10.00 цагаас өмнө ирүүлэх. Нийт харьяа газрууд Стратеги төлөвлөгөө боловсруулж буй ажлын явц