2022-07-05

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 10 дугаар сарын 14.                                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, “Дэд бүтцийн төв”-ийн барилга угсралтын ажилд Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж буй Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналтын ажлыг чанартай, үр дүнтэй гүйцэтгэж, МХЕГ-ын Улсын ахлах байцаагчийн “Дүгнэлт”, зөрчил арилгах төлөвлөгөөний биелэлтийг заалт бүрээр гаргаж, дараагийн ХЕМ-ийн шуурхайд танилцуулах. Ариутгах татуургын шугам, худгийн түвшин тааруулах засварыг ажлыг гүйцэтгэгч “Термо мастер” ХХК-иар гүйцэтгүүлэн Ус сувгийн удирдах газар /ОНӨААТҮГ/-т ашиглалтыг бүрэн шилжүүлж ажиллахыг НХОГ, НОСДБГ, НХОГ Зохион байгуулсан арга хэмжээҮр дүн
2. Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралт, туршилт тохируулгын ажлын хүрээнд Сэлбэ дулааны станцын  дутуу ажлуудыг гүйцээж, 2-р зуухны өрлөг шаврын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, туршилт  тохируулгыг хийж гүйцэтгэх, бэлтгэлд авах. ХИБХ, НХОГ, УБХГХХХОДТ, ХИХУГ Зохион байгуулсан арга хэмжээҮр дүн
3 Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засварын ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллах. ХИБХ, ОСНААУГ, НБоГ, 9 дүүрэг Ажлын үр дүн
4. Зуны засвар, өргөтгөл, огтолгоог цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйн улмаас халаалтын улирал эхлэснээс хойш эргэн засварлах, шугамын зогсолт ихсэж, ШУЗТ-д иргэдээс ирэх гомдол буурахгүй байгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтыг сайжруулж, засвар үйлчилгээг 10-р сард багтаан хийж дуусгуулах.  Тух: БЗД-н 16-р хороо, Газарчингийн 1-5 байр, ХУД 16-р хороо, Нисэхийн УДДТ-3-н 301,302-р байр гэх мэт. ОСНААУГ, ОСНААМХолбоо, ХОСНААХТөв Ажлын үр дүн
5. УБ хотын Хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний /урсгал/ зардлаас хэрэгжүүлж буй 2021 оны гэрээт ажлууд болох борооны болон ус зайлуулах шугамын засварын ажлууд УДААШРАЛТАЙ байгаа тул ажлуудыг эрчимжүүлж, 10-р сард багтаан дуусгах. Ялангуяа  ХУД 15-р Хороо, Гэгээнтэн орчмын борооны ус зайлуулах төв магистраль шугамын ажлыг олгогдсон санхүүжилтийн хүрээнд хийж  дуусгах. ГУББГ Ажлын үр дүн
6. 8 а,в,г магистралийн өргөтгөн шинэчлэх ажлын шугам угсралтын ажил бүрэн дуусаж, халаалт, хэрэглээний халуун усыг 100% хангасан ба цаашид СХД-т шугам дулаалга дуусаагүй ажлуудыг дуусгуулж, талбайн нөхөн сэргээлт хийлгэх, трасст өртсөн ААНБ-уудын гаднах тохижилтыг хийлгүүлж, хэвийн байдалд оруулах ажлыг 10-р сард багтаан дуусгуулах, Шугам угсралт 100% хийгдсэн ч санхүүжилт бүрэн олгогдоогүй /20% олгогдсон/ тул гэрээний үлдэгдэл санхүүжилтийг 10-р сард багтаан бүтэн /75%/ олгуулах ажлыг зохион байгуулах. Дотоод хяналтын хэлтэс, УБДС ТӨХК Төслийн нэгж, БГД, СХД   -LOT 1,2,3-ыг бүрэн хугацаанд нь ашиглалтад оруулсан байх. Нөхөн сэргээлтийг хийлгэсэн байх.
7. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ажлын албанд даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто замын ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг, шалгалт”-ыг эрчимжүүлж ажиллах Дүүргүүдийн ЗДТГ, Нийслэлийн Татварын газар, Тээврийн Цагдаагийн алба, Дүүргүүдийн Татварын хэлтэс/  
8. Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад гарсан нүхэн эвдрэлийг яаралтай засварлаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг, нүхэн болон гүүрэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагын засварын ажлыг тогтмол хийж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах НАЗХГ УБЗЗАГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон ажлын явц, үр дүн.
ХОЁР. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
9. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй  “1 тэрбум мод” тарих  үндэсний хөдөлгөөнийг 2021 оны арга хэмжээг нийслэлийн хэмжээнд  зохион байгуулж дууссан тай холбогдуулан тайлант хугацаанд шинээр таригдсан мод, ногоон байгууламжийг Дүүргийн ногоон байгууламжийн мэдээллийн санд тоо, төрөл тус бүрээр бүртгэх ажлыг 2021.10.29-ны дотор дуусгах. Дээрх шинээр таригдсан мод, ногоон байгууламжийн 2022 онд зарцуулагдах арчилгааны зардлын тооцоо судалгааг гаргах, улмаар Дүүрэг бүр ирэх оны төсөвт тусгуулах арга хэмжээг авч, мэдээллийг ХТЦХ-т ирүүлэх.Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”, “Тохижилт цэвэрлэгээний гэрээ”-г шинээр байгуулах, ялангуяа гэрээг сунгаж, дүгнэн, батламжлахдаа Ногоон байгууламжийг шинээр нэмэгдүүлсэн болон арчлалтын байдалд онцгойлон хяналт тавьж, иргэн, ААНБ-ын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулж, мөрдлөг болгох. Мөн мэдээллийн санд бүртгэлжүүлэх. /цаашид Дүүрэг, Хороодын мэдээллийн сангийн баяжилтад онцгойлон хяналт тавина/ Дүүргүүдийн ЗДТГ,   /Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл/ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон ажлын явц, үр дүн.
10. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “1 тэрбум мод” тарих  үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүргийг хангуулахад дараах мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд онцгой анхаарч, цаашдын төлөвлөлт, зохион байгуулалтын талаархи санал, явц үр дүнгийн талаар ХЕМ-ийн зөвлөл, шуурхай зөвлөгөөнд  11-р сарын 15-ны дотор танилцуулаха бэлтгэл хангах. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч хэрэгждэггүй Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, эзэмшиж, ашиглаж буй нэгж талбар бүрийн 10 хувьд ногоон байгууламж бий болгуулах асуудал, /Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба/,Барилгын тухай хуулийн дагуу баригдаж буй барилга бүрийн орчинд 30 хувьтай тэнцэх хэмжээний тохижилт, ногоон байгууламжийг бий болгох хуулийн зохицуулалтын хүрээнд Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа хуучинг устгахгүй байх, шинээр нэмэгдүүлэх талын зохицуулалт, арга хэмжээний талаар /Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар/,Улсын комиссоос барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламжийг ашиглалтад хүлээн авахдаа, норм дүрмийг (30%-ийн тохижилт, ногоон байгууламж) хангуулах /Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар/ НГЗБА, ХБХГ, ХСОАБХЗГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон ажлын явц, үр дүн.
11. “Манай хороо-Миний гудамж аян”-ы болзолт уралдааныг дүгнэж, 2021.10.22-нд шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан шалгарсан Хороод, Иргэн, ААНБ, СӨХ-ийг бүрэн оролцуулах. Дүүргүүдийн ЗДТГ Зохион байгуулсан арга хэмжээ
ГУРАВ.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны “Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02 дугаар албан даалгаврын биелэлтийг заалт бүрээр гаргаж 10 сарын 15-ны өдрийн дотор ХХУЗХ-т ирүүлэх. 9 Дүүрэг ЗДТГ, /СХД-г ирүүлсэн/  
13. Дүүргүүд БОАЖЯ-наас шилжүүлж байгаа Хог хаягдлын үйлчилгээний санхүүжилтийг  бүрэн авч дуусгах. Сар бүрийн гүйцэтгэл,  нэхэмжлэхийг яаралтай гарган өгч санхүүжилтүүдээ бүрэн авах талаар анхаарах, БОАЖЯ-наас авсан санхүүжилтийн дүнгээ УБЗАА ХХУЗХ-т 10 сарын 18-ны өдөр   ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ  
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
14. Нийслэлийн хүн амын 2021-2022 оны нөөцийн мах  худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдийн нэрсийн жагсаалтыг эцэслэн гаргаж, тэдгээрт нэгдсэн сургалт зохион байгуулах Дүүргүүдийн ЗДТГ  
15. “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2021” арга хэмжээг Төр-Төрийн бус байгууллага-Хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор, 2021.10.15-2021.10.20-ны хугацаанд зохион байгуулахтай холбогдуулан  Худалдаа үйлчилгээ бизнес эрхлэгчдийг бүрэн оролцуулах, талбайд хуваарилан, эмх замбраатай зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ  Зохион байгуулсан арга хэмжээ

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭС