2022-07-05

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 21-р шуурхай зөвөлгөөнөөс өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 10 дугаар сарын 28.                                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн аваар саатлын үед ажиллах 24 цагийн шуурхай ажиллагааны бригадын хүн хүч, машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, холбогдох мэдээ мэдээллийг ШУЗТ-д хүргүүлж ажиллах.НЗД-ын 2021 оны А/806-р захирамжийн хэрэгжилтийг хангаж, батлагдсан хөрөнгийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн инженерийн шугам сүлжээний засварын ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллах. Инженер хангамжийн газар, харьяа газрууд,   ХИБХ, НХОГ. Ажлын үр дүн
2. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр БЗД-ийн 16-р хороонд  хэрэгжүүлж буй  Газарчин дээд сургууль, Эрдэнэтолгой орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох ажил удаашралтай байгаатай холбогдуулан ажлыг эрчимжүүлж, шугам угсралтыг 2021.11.01-ний дотор бүрэн дуусгуулах.Шугам угсралтын ажлыг явуулах хүрээнд төслийн хэрэгцээ шаардлага, үр дүнгийн талаар СӨХ, Хорооны оршин суугчдад мэдээлж, барилга угсралтын ажил явагдах нөхцөл боломжоор хангах. НХОГ, БЗД-ийн ЗДТГ  
3. Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралт, туршилт тохируулгын дутуу ажлуудыг бүрэн дуусгаж, техникийн болон улсын комисс ажиллуулах бэлтгэл хангах. Түлш бэлтгэлийн нүүрс дамжуулах конвейрын реминийг 650 мм болгон өргөсгөж, нүүрс бутлуурын хүчин чадлыг нэмэгдүүлэн сольж, займчин тэжээгчийн техникийн сайжруулалт, тохируулгыг хийж ашиглалтын шаардлага хангуулах. Хими, ус бэлтгэл дэх каналын шугамын усыг бохирын шугамд Гоном-оор шалан дээгүүр татаж соруулж байгааг өөрчилж ган хоолойгоор далд татаж холбохЗуухнуудын ширмэн экономайзерийг гангаар шинэчлэн сольж, 2 – р зуухны өрлөг шаврын ажлыг дуусгаж хатаалгийг эхлүүлэхЗуухнуудын аваарын клапангийн шугамыг хөргөлтийн усны банктай холбож станцын илүүдэл усыг дахин ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх Зуухнуудын тэжээлийн өгөх, буцах шугамын 4 насостой холбосон Ф-377 голчтой шугамууд дээр хийгдсэн стандарт бус гагнуурын бүх оёдлыг дахин хийж стандарт норм хангуулах ХИБХ, НХОГ, УБХГХХХОДТ, ХИХУГ  
4. 8а,в,г магистралийн өргөтгөн шинэчлэх шугам угсралтын ажил бүрэн дуусаж, тохижилт, нөхөн сэргээлтийн ажлыг 2022 онд улс, нийслэлийн төсөв, гүйцэтгэгч байгууллагуудын нөхөн сэргээлтийн ажилтай хамтатган шийдвэрлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 1.Энхтайваны өргөн чөлөө, Баянгол дүүрэг 5,6-р Хороо, Чингүнжавын гудамж, 25-р эмийн сангийн уулзвараас Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Өнөр хорооллын уулзвар хүртэлх туслах гудамж замын тохижилтын ажлын зургийг яаралтай хийлгэж батлуулах, нийслэлийн 2022 оны төсөвт хөрөнгийг бодитой тусгуулах арга хэмжээ авах, 2.Гүйцэтгэгч компаниудын тохижилт нөхөн сэргээлтийн ажлыг зогсоолгож, хөрсийг сайтар нягтруулж, талбайн цэвэрлэгээг бүрэн хийлгэж дуусгах, тохижилт, нөхөн сэргээлтийн ажилд батлагдсан төсвийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны барьцаа хөрөнгийн дансанд байршуулах. 3.Дээрх 8а,в,г магистраль шугамын ажлуудын мөрөөр нөхөн сэргээлт 2022 онд хийгдэх тохижилтын ажлын мэдээллийн самбаруудыг талбайд байршуулах, өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангуулах ажлыг Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч хариуцаж, Дүүрэг, хороо, СӨХ, оршин суугчдад мэдээ мэдээллийг хүргэх. НАЗХГ, УБДС ТӨХК, СХД, БГД-ийн ЗДТГ  
5. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, “Дэд бүтцийн төв”-ийн гадна ариутгах татуургын шугам, худгийн түвшин тааруулах засварыг ажлыг гүйцэтгэгч “Термо мастер” ХХК-аар гүйцэтгэж дуусгуулах,  Ус сувгийн удирдах газарт ашиглалтыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах. НХОГ, ХИХУГ, УСУГ  
6. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Гүүрэн гарцууд дахь өргөх байгууламж (лифт)-ийг технологи горимын дагуу зогсоох бэлтгэл хангаж, иргэд хөдөлмөрчдөд зөв ойлголт өгөх. УБЗЗАГ, УБ лифт ОНӨААТҮГ  
7. Аваарын нөхцөл байдал, доголдол саатал үүссэний улмаас авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрөл авсан ажлууд, инженер  хангамжийн байгууллагуудын нөхөн сэргээлтийн ажлуудыг дуусгуулж, ашиглалтад авч дуусгах, зөвшөөрөл авсан хугацаанаас хэтэрсэн, нөхөн сэргээлт хийхгүй байгаа газруудад хуулийн дагуу хариуцлага тооцох. НАЗХГ, ТЦА, НМХГ  
8. Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад гарсан нүхэн эвдрэлийг яаралтай засварлах гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулж дуусгах, засвар үйлчилгээг яаралтай хийлгэж дуусгах, тээвэр хөдөлгөөн зохион байгуулалтад мэргэжлийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, уялдаа холбоог сайжруулж ажиллах. НАЗХГ, Тээврийн цагдаагийн алба Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон ажлын явц, үр дүн.
9. Багануур, Сонгинохайрхан, Налайх дүүргийн Татварын хэлтэс  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлөлтийг эрчимжүүлэх.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг БГД, СХД-ийн Замын цагдаагийн хэлтсүүд эрчимжүүлж, ажлын дотоод зохион байгуулалтыг сайжруулах.  БНД, СХД,  НД-ийн Татварын хэлтэс, ТЦА  
10. Нийслэлийн хэмжээнд хотын аж ахуйн болон инженерийн хангамжийн байгууллагуудад ашиглагдаж буй дэд систем, мэдээллийн сангуудыг нэгтгэх, хандалт, ашиглалтын уялдааг сайжруулж,  үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор “Улаанбаатар инженеринг” /UB ENGINEERING/ системийг үндэсний орон зайн мэдээллийн системд суурилан хэрэгжүүлэхээр  ажлыг эхлүүлж, улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргуулахаар ЗГХЭГ-т өргөн барьсан. Иймд ашиглагдаж буй системүүдийг нэгтгүүлэх хүрээнд байгууллага тус бүр тусгайлан хүн томилж, холбогдох мэдээллүүдийг оруулах бэлтгэл хангах, томилогдсон хүний нэр, албан тушаал, холбоо барих мэдээллийг ХИБХ-ийн Ахлах мэргэжилтэн /Т.Балдандорж/-д 2021.11.02-ны дотор ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ, Инженер хангамжийн бүх байгууллагууд, Харьяа газрууд, Системд оруулах дэд системийн тоо, нэр,Томилогдсон хүний тоо, Мэдээлэл ирүүлсэн эсэх.
ХОЁР. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
11. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан тохижилтын ажлуудыг дуусгуулах. Цэргийн төв эмнэлгийн гадна зам талбайг иж бүрэн шинэчлэх ажил. АСЕМ вилла хотхоны хойд талд Туул голын эрэг дагуу тохижилтын ажил, НХОГ  
12. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар СБД-ийн 16, 17-р Хороо, Тоосгоны эцэс, Бэлхийн хуучин эцсийн автобусны зогсоолуудад хийгдэж буй стандартад нийцсэн жишиг автобусны зогсоол байгуулах төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх.Нийтийн Тээврийн газраас үйлчилгээний байгууламжийн дотор, төрийн болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлийн мэдээ мэдээлэл, байгууламж, карт борлуулах цэгийн тоноглол зэргийг суурилуулах асуудалд мэргэжлийн зөвлөгөө, санал, чиглэлийг өгч, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч НАЗХГ, Гүйцэтгэгч Үүлэнсүндэр ХХК-тай ажлаа уялдуулж, хяналт тавьж ажиллах.Дээрх байгууламжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангуулах үүднээс цаашид ашиглалт үйлчилгээг хариуцах менежментийг судалж, тодорхой болгох.  НАЗХГ, НТҮГ  
13. Улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгөөр шинээр бий болж буй Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах ажлуудыг тогтмол хяналтдаа авч ажиллах, нэн тэргүүнд дараах ажлуудыг хэрэгжүүлэх. Манай хороо-миний гудамж аяны хүрээнд СӨХ, ААНБ, хувийн хэвшил, иргэдийн санаачилгаар шинээр хийж хэрэгжүүлсэн тохижилтуудыг Дүүрэг, СӨХ-ийн өмчид бүртгэлжүүлж, эзэнжүүлэх арга хэмжээг 2021 оны 11-р сард багтаан зохион байгуулах, нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай уялдаж ажиллах,УБ хотын Хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний зардлаас 2021 онд шинээр худалдаж авсан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд тавигдах “САНДАЛ”—уудыг кодолж, Дүүргүүдэд актаар хүлээлгэж өгөх, дүүргүүд холбогдох байгууллага, нэгжид хариуцуулж, эвдрэл гэмтэлд байнгын хяналт тавьж, засвар арчлалтыг хийх, хяналт тавих.Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл СХД-ийн 2, 3-р хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12-р хороонд хэрэгжиж,  ил задгай үүсмэл хог хаягдал хууль бусаар үүсдэг 33 цэгт суурилуулсан зөөврийн камер, Дүүргүүдийн ЗДТГ,     ХТЦХ, Сайн шийдэл, тогтвортой хөгжил ТББ  
ГУРАВ.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
14. Хотын Ерөнхий менежерийн баталсан “Өвөлжилтийн хугацаанд хотын гол гудамж зам талбай, халтиргаа ихээр үүсдэг замуудын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах хуваарь” батлагдсантай холбогдуулан: 2021-2022 оны өвөлжилтийн хугацаанд холбогдох нэгж хэлтэс, ТББ-ууд цас, мөсний цэвэрлэгээ, тээвэрлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, Дүүрэг, Тохижилт үйлчилгээний байгууллагууд хяналтын байгууллага, нэгжүүдэд шаардлагатай мэдээ мэдээллийг тухай бүр бүрэн зөв мэдээлж тайлагнаж байх.Цас орсон өдрүүдэд цэвэрлэсэн талбай, ажилласан хүн хүч, тээвэрлэсэн машин техник зэрэг холбоотой мэдээллүүдийг бодитой гаргаж, Хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд мэдээлж, ШУЗТ-өөс 14 хоног тутамд үүссэн нөхцөл, авсан арга хэмжээ, ажилласан байгууллага, нэгж, шуурхай зохицуулалтын талаархи мэдээллүүдийг ХЕМ-ийн шуурхайд танилцуулж ажиллах. ХХУЗХ, ДХХ, Дүүргүүдийн ЗДТГ,   Хот тохижилтын газар, ШУЗТ,   Тохижилт үйлчилгээний байгууллагууд,   Хяналтын ТББ-ууд.  
15. Хүйтний улирал эхэлж, ойрын өдрүүдэд цас орох мэдээлэлтэй байгаа тул НЗД-ын 2021 оны А/382-р захирамжийн 22-р заалтын хэрэгжилтийг хангаж, хариуцсан зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай хэмжээнд нөөцөлж, цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ, ШУЗТ, Хот тохижилтын газар, ШУЗТ, Тохижилт үйлчилгээний байгууллагууд,  
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
16. Баталсан удирдамж, хуваарийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаар, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хийж буй хяналт шалгалтын арга хэлбэр, зохион байгуулалтыг сайжруулж ажиллах, мэдээ тайланд илэрсэн зөрчил, авсан арга хэмжээний талаар тодорхой тусгаж байх. НМХГ, НЦУГ, Дүүргүүдийн ЗДТГ  

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭС