2022-07-05

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 11 дүгээр сарын 10                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Өвлийн оргил ачаалал эхэлж байгаатай холбогдуулан хангагч болон орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд “24 цагийн шуурхай ажиллагааны бригад”-ын бэлэн байдлыг хангаж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээ, тоноглолын тохируулгын ажлуудыг дуусгах, үзлэг шалгалтыг тогтмолжуулах зэргээр бүх талын арга хэмжээ авч, шуурхай бүрэлдэхүүний дүрэм, хариуцлагатай жижүүрийн журмыг мөрдлөг (ялангуяа УБДС ТӨХК, ОСНААУГ ОНӨААТҮГ, Дүүргүүдийн Тохижит үйлчилгээний байгууллагууд) болгон ажиллаж, ажлын мэдээг өдөр бүрийн 18:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв /310005/-д тайлагнах. Тухайлбал: Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан орчим Женерал таун, Энхжин хотхон, Писс Виллаж хотхон, Астра вилла хотхон – Баатардулаан хан ХОСК, Түшээ гүн хотхон – Эрчим скай стар ХОСК, Голден вилл хотхон – Тохилог шинэ ертөнц ХОСК Бүх инженер хангамжийн газрууд, ОСНААМХолбоо, ХОСНААХТөв, Хувийн ОСК-ууд, хариуцсан ААН-үүд Үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүслэн арга хэмжээний тайлан
2. Нийтийн орон сууцны лифт ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангуулах, сайжруулах хүрээнд МСӨХДЗ-д гишүүнчлэлтэй болон гишүүнчлэлгүй СӨХ-үүдийн лифтний засвар арчлалтын байдалд хяналт тавих, үзлэг хяналт хийх, хэвийн найдвартай ажиллагааг хангуулах чиглэлээр зохион байгуулах ажлын санал танилцуулж, үр дүнд чиглэсэн арга хэмжээ авч ажиллах. ХИБХ, НМХГ, МСӨХДЗ, Дүүргүүдийн ЗДТГ, ОСНААМХолбоо, ХОСНААХТөв, Хувийн ОСК-ууд Ажлын явцын хувь
3. АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн тусламжаар хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжаас Дулааны цахилгааны станц хүртэлх шугам трассын зурагт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нөлөөлөлд өртөж болзошгүй газрын доорхи инженерийн шугам сүлжээг иж бүрнээр тусгах шаардлагын хүрээнд  мэргэжлийн байгууллагууд газар дээр нь явж, трассыг эцэслэж тодорхой болгох, зураг төсөлд бүрэн тусгуулах нөхцлийг хангах ХБХГ, НАЗХГ, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ Зураг төсөл боловсруулах ажлын явц, хувиар
4. УБЗАА-аас 2017, 2018, 2019 онд таригдсан том модноос батлагдсан хөрөнгийн хүрээнд 1475 модны тулгуур бэхэлгээг засах, суллахаас дутуу, удаашралтай байгаа ЭТӨЧ дагуу 246 ширхэг, Их тойруу бөмбөгөрийн баруун талаар 46ш-ийг суллах, мөн нэмэлтээр 20,0 сая.төг шийдсэнтэй холбогдуулан нэмэлт байршил дахь ажлуудыг яаралтай хийж дуусгах. Модны гэрэлтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдалд ногоон байгууламж, тохижилт, гэрэлтүүлгийн Хяналтын ТББ-ууд тогтмол хяналт тавьж, тухай бүр ашиглагч байгууллага болон ХТЦХ, ХИБХ-т мэдэгдэж, засвар арчлалтыг хийлгэх. Гэрэлтүүлгийн засар арчлалт хариуцсан компаниуд, Ногоон байгууламж, тохижилт, гэрэлтүүлгийн хяналтын ТББ-ууд. Ажлын явцын хувь
5. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт 2013-2018 онд хийгдсэн бохир усны 4,7км Сэлбэ коллекторыг засварлах ажлыг эхлүүлж, ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангах, дутуу, чанаргүй хийгдсэн ажлыг хийлгэх хөрөнгийн тооцоо судалгаа гаргаж, шийдвэрлэх гарц, арга замыг тооцоолж санал танилцуулга бэлтгэж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэл хангах. ХИБХ, НХОГ, ГХДБХГ Ажлын явцын хувь
6. Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралт, туршилт тохируулгын ДУТУУ АЖЛУУД ХИЙГДЭЭГҮЙ тул дуусгах, техникийн болон улсын комисс ажиллуулах бэлтгэл хангах. Хими, ус бэлтгэл дэх каналын шугамын усыг бохирын шугамд Гоном-оор шалан дээгүүр татаж соруулж байгааг өөрчилж ган хоолойгоор далд татаж холбох,Зуухнуудын аваарын клапангийн шугамыг хөргөлтийн усны банктай холбож станцын илүүдэл усыг дахин ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх, Зуухнуудын тэжээлийн өгөх, буцах шугамын 4 насостой холбосон Ф-377 голчтой шугамууд дээр хийгдсэн стандарт бус гагнуурын бүх оёдлыг дахин хийж стандарт норм хангуулах. ХИБХ, НХОГ, УБХГХХХОДТ, ХИХУГ Ажлын явцын хувь
7. 8а,в,г магистралийн өргөтгөл шинэчлэлийн ажлын мөрөөр Баянгол дүүрэг 5,6-р Хороо, 25-р эмийн сангийн уулзвараас СХД, 17-р хороо, Өнөр хорооллын уулзвар хүртэлх туслах гудамж замын тохижилтын ажлын зургийг Зургийн автор 2 компаниар хийлгэж, мэргэжлийн байгууллагуудын хүрээнд танилцуулах,  нийслэлийн 2022 оны төсөвт хөрөнгийг бодитой тусгуулах бэлтгэл хангах. НАЗХГ   Ажлын явцын хувь
8 Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц, Багахангай дүүргийн хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уяалдуулан дулаан хангамжийн төлөвлөлтийн асуудлаар холбогдох судалгааг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг боловсруулж, Нийслэлийн 2022 оны төсөвт тусгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХИБХ-ийн хэлтсийн даргаар ахлуулан байгуулах. ХИБХ, БХД ЗДТГ Ажлын хэсэг байгуулсан байдал
9 НЗД-ын 2021 оны А/806-р захирамжийн хэрэгжилтийг хангаж, батлагдсан хөрөнгийн хүрээнд 13 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн инженерийн шугам сүлжээний засварын ажлыг 11 сард багтаан хийж гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллах. НХОГ Ажлын хэрэгжилтийн явц
10 Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр БЗД-ийн 16-р хороонд  хэрэгжүүлж буй Газарчин дээд сургууль, Эрдэнэтолгой орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох дутуу ажлуудыг шуурхай дуусгаж, нөхөн сэргээлтийг хийлгэх. НХОГ Ажлын хэрэгжилтийн явц
ХОЁР. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
11. НЗД-ын 2020 оны А/177, 2021 оны А/375, А/376-р захирамжийн хэрэгжилтийн мөрөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулж, тохижилт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх асуудлаар НЗД-ын зөвлөлийн 2021.11.04-ны өдрийн зөвлөлийн хурлаас өгөгдсөн үүргийн хүрээнд: Зөрчил бүхий газруудын эзэмших, ашиглах гэрээг хүчингүй болгох асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулах, явцаар тайлагнаж ажиллах /НГЗБА/Дээрх газруудад ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулж батлах, ажлын зураг хийлгэх хөрөнгө төсвийг шийдүүлэх арга хэмжээ авах /ХБХГ/Дээрх захирамж шийдвэрийн хүрээнд 2021 онд газар, контейнер, гражуудыг чөлөөлөгдсөн нийт  байршлуудад тохижилт хийсэн болон цаашдын төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлаар ХЕМ-ийн шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийж, ХТЦХ-тэй уялдаа холбоотой ажиллах,  /Дүүргүүд/ ХБХГ, НГЗБА, Дүүргүүдийн ЗДТГ Ажлын явцын хувь
12 НЗД-ын зөвлөлийн 2021.05.07-ны өдрийн 06 дугаар хуралдаан тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу 4 байршилд “Туул голын дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах концепцын хүрээнд загвар зураг, ажлын зураг, төсөв боловсруулах ажлыг дуусгаж,  магадлалаар оруулж, батлуулах ажлыг зохион байгуулах Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ Боловсруулсан  зураг төсвийн ажлын явц
13 АСЕМ Вилла хотхоны хойд тал Туул голын эрэг дагуу хийж буй тохижилтын ажилд тавих захиалагчийн болон зураг зохиогчийн хяналтыг сайжруулж, цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан тохижилтын ажлуудыг дуусгуулах. НХОГ, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ Ажлын гүйцэтгэлийн хувь
14 Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө /хүүхдийн тоглоомын талбай, амралтын талбай, спорт тоглоомын талбай, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг, хөшөө дурсгал, усан оргилуур гэх мэт/-ийг сэргээн засварлах болон арчилгааны зардлыг 2022 оны төсөвтөө тусгаж батлуулахад анхаарч ажиллах 9 дүүргийн ЗДТГ 2022 оны төсөвт тусгуулсан дүн
ГУРАВ.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
15 Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн хог тээврийн авто машины бүртгэлийг автомат бүртгэлд бүрэн шилжүүлэх, авто пүүний эвдрэл гэмтлийг арилгах, хог тээврийн авто машинууд төвлөрсөн хогийн цэгт диспетчерийн оролцоогүй дугаар танигч камераар бүртгэж, хог хаягдлын тоо хэмжээг тодорхой болгох чиглэлээр 2021.10.06-ны өдрийн албан бичгээр өгсөн үүрэг даалгаварын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ХХУЗХ-т 2021.11.23-ны дотор тайлагнах. 9 дүүргийн ЗДТГ, ХТГ, Тохижилт үйлчилгээний байгууллагууд, Хяналтын ТББ-ууд Зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
16 Ойрын өдрүүдэд цас орох төлөвтэй байгаа тул хариуцсан зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай хэмжээнд нөөцөлж, цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын байнгын бэлэн байдлыг хангах,  Хотын Ерөнхий менежерийн баталсан “Өвөлжилтийн хугацаанд хотын гол гудамж зам талбай, халтиргаа ихээр үүсдэг замуудын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах хуваарь”-ийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн хугацаанд холбогдох нэгж хэлтэс, ТББ-ууд цас, мөсний цэвэрлэгээ, тээвэрлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ, ШУЗТ Тохижилт үйлчилгээний байгууллагууд, Хяналтын ТББ-ууд. Зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
17 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан удирдамж, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу  худалдаа, үйлчилгээний газруудад халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдийн нэр, мэдээлэл, цаагид авах арга хэмжээний саналыг мэдээнд тодорхой тусгах Дүүргийн ЗДТГ, НМХГ, НЦУГ Ажлын явцын хувь
18 Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Мах, махан бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдаалах байршилд хяналт тавих удирдамж”, хуваарийн дагуу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 9 зах, худалдааны төв болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 2021.11.10-11.30-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж ажиллах албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах НХХААГ,НМЭГ, НМХГ, НЦУГ Ажлын явцын хувь
ТАВ. ЗАХИРГАА, УДИРДЛАГА, ХЯНАЛТ
19 УОК, НОК-ийн шийдвэр, Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалийн дагуу КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг нийт албан хаагчидад хийлгэх ажлыг зохион байгуулж, мэдээг тогтмол НОК-д тайлагнаж ажиллах. УБДС, УБЦТС, Нийт харьяа газар, 9 Дүүргийн ЗДТГ 3-р тунд хамрагдсан албан хаагчдын тоо
20 Хяналт шалгалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2020 онд шинэчлэн батлагдсан “Үсчин гоо засал, хумс засалын үйлчилгээнд тавигдах шаардлага” стандартын хэрэгжилтэд 2021.11.19-ний өдрөөс хяналт шалгалт явуулж эхлэхтэй холбогдуулан тушаал, удирдамжид орсон албан хаагчдыг шалгалтын ажиллагаанд бүрэн оролцуулах, ажиллах нөхцлөөр хангаж, НМХГ, Дүүргүүдийн ЗДТГ Ажлын явцын хувь
21 Харьяа газрууд 2021 онд хэрэгжүүлэх Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөний биелэлтийг 2021.11.15-ны байдлаар гаргаж Дотоод хяналтын хэлтэст ирүүлэх. Захирагчийн харьяа 10 газар Ажлын явцын хувь
22 Хотын ерөнхий менежерийн 2018 оны А/328-р тушаалын хэрэгжилт, Дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаанд явуулсан хяналт шалгалтын мөрөөр “Бүрэн хангалттай” дүгнэгдсэн Сүхбаатар дүүрэгт 2021.11.18-нд харилцан туршлага солилцох “Үзүүлэх сургалт” зохион байгуулах тул Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга нар, Хүнс худалдаа үйлчилгээ, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нар бүрэн оролцох. Дүүргүүдийн ЗДТГ Ажлын явцын хувь