2022-07-05

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвөлгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 оны 12 дугаар сарын 24                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1. Хөрсний ус, халиа дошингийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүрээнд судалгаа шинжилгээ анализ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулж танилцуулах.   УБЗАА-Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Геодези усны барилга байгууламжийн газар. Судалгаа, дүгнэлт танилцуулсан байдал
2. Гүүрэн байгууламжууд дахь өргөх байгууламжууд /лифт/-ыг өвлийн улиралд ажиллуулах нөхцлийг судалж танилцуулах, нэн тэргүүнд ХУД-ийн 1-р Хороо, 120 мянгатын явган хүний  гүүрэн гарцын лифтийг өвлийн ажиллагааны горимд шилжүүлэх, шаардлагатай засвар үйлчилгээг хийх. УБ лифт НӨҮГ, Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ Санал танилцуулах,1 байгууламжийг өвлийн горимд шилжүүлэх арга хэмжээ аван байх
3. Гэрэлтүүлгийн чиглэлээр цаашид баримтлах бодлого, эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох, тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх асуудлуудыг нэгтгэн танилцуулах.Гэрээний удирдлагыг сайжруулах хүрээнд Захиалагч, ашиглагч хооронд байгуулах гэрээний эрх үүрэг, хариуцлагын асуудлыг тодорхой тусгасан гэрээний жишиг төсөл   боловсруулж  танилцуулах. Хотын инженерийн байгууламжийн хэлтэс Төсөл танилцуулга боловсруулж танилцуулсан байдал
4. Хариуцсан нутаг дэвсгэр, гудамж талбайн онцлог хэв шинжид тохирсон шийдэл бүхий нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэгт жишиг болохуйц өнгө төрхийг бүрдүүлсэн шинэ санал санаачлага хэрэгжүүлэх санал танилцуулах.    Гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан нийт байгууллагуудад Санал танилцуулсан байдал