2022-07-05

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт боллоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилга, хүсэлтээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтан эрсдлээс хэрхэн хамгаалах чиглэлээр тус албаны ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтын төгсгөлд албан хаагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнөөс гадна авлигын эсрэг хууль тогтоомж болон соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн, контент, сурталчилгаатай холбоотой мэдээ, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын албан ёсны пэйж хуудсуудаар хэрхэн авч болох талаар танилцуулга хүргэв.