2023-10-02

Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Европын Холбооны санхүүгийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduce, reuse, recycle) дадал буюу 3R4UB төсөл”-д дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Европын Комиссын хамтран хэрэгжүүлж буй “SWITCH Ази ба Төв Ази II хөтөлбөр – Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих 3R4UB төсөл”-д дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

1.SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Төслийн менежер нь төслийн нөөцийг тодорхойлон томилж, түншийн төсвийг бэлтгэж, үйл явцад хяналт тавьж, оролцогч талуудыг бүхий л хугацаанд мэдээллээр хангана. Төслийн зорилтуудыг биелүүлж, нөөцийг үр дүнтэй, ашигтай байхаар зохицуулна. Төслийн зардлыг хянаж өгөгдсөн төсвөөс хэтрүүлэхгүй байхад анхаарна. Төслийн нарийвчилсан хуваарь, ажлын төлөвлөгөөг боловсруулж удирдана. Янз бүрийн оролцогч талуудыг төслийн төлөвлөгөө, өөрчлөлт болон ахиц дэвшлийн талаар шинэ мэдээллээр тогтмол хангана. Үүрэг даалгавруудыг хуваарилж, хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилцах замаар борлуулагчид болон ханган нийлүүлэгчидтэй хийсэн гэрээг хянана. Төслийн гүйцэтгэлийн явцад салбарын шилдэг туршлага, арга барил, стандартыг ашиглана. Төслийн явцыг хянаж, шаардлагатай бол өөрчлөлт тохируулга хийнэ. Төслийн гүйцэтгэлийг хянан жишиж сайжруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлно.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Төслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих
  • Төслийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлөөр хангах
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох үүргүүдийг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

  • Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлага, Менежмент болон Хүрээлэн буй байгаль орчны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.  
  • Төслийн менежер нь  хог хаягдлын менежментийн чиглэлээр мэргэжлээрээ 3 (гурав)-аас доошгүй жил ажилласан байх.
  • Төслийн менежер нь Монгол улсын хог хаягдал ялган ангилах болон дахин боловсруулах чиглэлийн мэдлэгтэй байх ба өмнө ажиллаж энэхүү чиглэлээр ажиллаж байсан байх.

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Удирдан манлайлах, төлөөлөх, зохион байгуулах ур чадвартай байх
  • Хариуцлагатай, зөв төлөвшил хандлагатай байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх.

Ажлын байрны нийт орон тоо: 1

Үндсэн цалин: 600 EUR

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
    • Анкет;
    • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
    • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2022 оны 08-р сарын 19-ний өдөр дуустал 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг Монгол, Англи хэлээр ирүүлэх бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: munkhbayar.ubzaa@gmail.com

2.SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Хог хаягдал ангилж дахин боловсруулах туршилтын төслийн хэрэгжилтэд оролцоно. Туршилтын төслийн урьдчилан төлөвлөсөн хог хаягдал цуглуулах ажлын уялдаа холбоог хангаж, мэргэжилтнүүдийг хариуцаж ажиллах үүрэг хүлээнэ.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • 3R4UB Төслийн хүрээнд хэрэгжих Нарангийн энгэрт байрлах ялган ангилах, дахин боловсруулах үйлдвэрийг сэргээн босгоход оролцох
  • Бүрэн дунд сургуулиудын дунд хэрэгжих мэдлэг олгох хөтөлбөрүүдэд биечлэн оролцох
  • Бүрэн дунд сургуулиудад хуримтлагдах хог хаягдлыг хариуцан зохих газарт тээвэрлэн хүргэх ажлыг хариуцах
  • Бүрэн дунд сургуулиудад хэрэгжих өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарал тавих
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

  • Бакалаврын зэрэгтэй байх
  • Хог хаягдлын чиглэлээр 2-оос доошгүй сургалтанд хамрагдсан байх
  • Хүрээлэн буй орчинтой холбогдох төсөл, хөтөлбөрт оролцож ажилласан туршлагатай бол давуу тал болно

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Хариуцлагатай, зөв хандлагатай, харилцааны ур чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх.

Ажлын байрны нийт орон тоо: 1

Үндсэн цалин: 400 EUR

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
    • Анкет;
    • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
    • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2022 оны 08-р сарын 19-ний өдөр дуустал 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг Монгол, Англи хэлээр ирүүлэх бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: munkhbayar.ubzaa@gmail.com

SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Хог хаягдал ангилж дахин боловсруулах туршилтын төслийн хэрэгжилтэд оролцоно. Туршилтын төслийн урьдчилан төлөвлөсөн хог хаягдал цуглуулах ажлыг хариуцна.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • 3R4UB Төслийн хүрээнд хэрэгжих Нарангийн энгэрт байрлах ялган ангилах, дахин боловсруулах үйлдвэрийг сэргээн босгоход оролцох
  • Бүрэн дунд сургуулиудын дунд хэрэгжих мэдлэг олгох хөтөлбөрүүдэд биечлэн оролцох
  • Бүрэн дунд сургуулиудад хуримтлагдах хог хаягдлыг хариуцан зохих газарт тээвэрлэн хүргэх ажлыг хариуцах
  • Бүрэн дунд сургуулиудад хэрэгжих өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарал тавих
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

  • Бакалаврын зэрэгтэй байх
  • Хүрээлэн буй орчинтой холбогдох төсөл, хөтөлбөрт оролцож ажилласан туршлагатай бол давуу тал болно

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Хариуцлагатай, зөв хандлагатай, харилцааны ур чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх.

Ажлын байрны нийт орон тоо: 6

Үндсэн цалин: 312 EUR

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
    • Анкет;
    • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
    • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2022 оны 08-р сарын 19-ний өдөр дуустал 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг Монгол, Англи хэлээр ирүүлэх бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: munkhbayar.ubzaa@gmail.com

3.SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ МЭРГЭЖИЛТЭН / АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Хог хаягдлыг дахин боловсруулах төсөлд хамаарах албан бичиг баримт боловсруулж бэлтгэх, Англи-Монгол, Монгол-Англи орчуулгыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, аман болон бичгийн орчуулга гүйцэтгэх.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой аман болон бичгийн Англи-Монгол, Монгол-Англи орчуулгыг мэргэжлийн өндөр түвшинд орчуулах
  • Баримт бичгийг заасан хугацаанд багтаан бэлтгэж хүлээлгэж өгөх
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

  • Англи хэлний орчуулагч, архив, бичиг хэргийн чиглэрээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Орчуулагч, бичиг хэрэг, архив, албан бичиг хөтлөлт, оффис менежер чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Мэргэжлийн орчуулагчийн үнэмлэхтэй байх
  • Гэрээ, төслийн орчуулга хийж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх
  • Монгол хэлний найруулга зүй, зөв бичгийн дүрэм бүрэн эзэмшсэн байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.

Ажлын байрны нийт орон тоо: 1

Үндсэн цалин: 500 EUR

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
    • Анкет;
    • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
    • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2022 оны 08-р сарын 19-ний өдөр дуустал 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг Монгол, Англи хэлээр ирүүлэх бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: munkhbayar.ubzaa@gmail.com

4.SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЭРГЭЖИЛТЭН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Төслийн төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр боловсруулалтад оролцоно. Мөн туршилтын төслийн загвар болон хэрэгжүүлэлт, санхүүгийн хэрэгсэл хөгжүүлэлт болон харилцаа холбооны хөтөлбөрийн төсөл боловсруулхад оролцоно.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Хог хаягдал, байгаль орчинтой холбогдох шаардлагатай гэж үзсэн бүхий л чиглэлээр төслийн багт зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх
  • Танин мэдүүлэх Хөтөлбөр, Боловсролын хөтөлбөр, Экологийн өдөр зэргийг газар дээр нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (байгалийн ухаан, хүрээлэн буй орчин болон холбогдох чиглэлээр төгссөн бол давуу тал болно).
  • Хог хаягдлын менежмент, холбогдох чиглэлээр 5-с дээш ажилласан туршлагатай байх
  • Олон улсын байгууллагуудтай хог хаягдал, холбогдох чиглэлээр хамтран ажилласан туршлагатай байх

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Хариуцлагатай, зөв хандлагатай, харилцааны ур чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх.

Ажлын байрны нийт орон тоо: 2

Үндсэн цалин: 400 EUR

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
    • Анкет;
    • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
    • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2022 оны 08-р сарын 19-ний өдөр дуустал 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг Монгол, Англи хэлээр ирүүлэх бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: munkhbayar.ubzaa@gmail.com

5.SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Хог хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд шаардагдах бараа материал, багаж хэрэгслийг худалдан авах ажиллагааг хариуцна.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Тоног төхөөрөмж, бараа материал, багаж хэрэгслийн худалдан авах ажиллагааг гүйцэтгэх
  • Зах зээлийн үнэ болон нийлүүлэгчийн судалгаа хийх, үнийн санал боловсруулах
  • Ханган нийлүүлэгчтэй гэрээ хэлцэл хийх
  • Тээвэр, гаалийн бүрдүүлэлт гэх мэт шаардлагатай ажлыг зохион байгуулж гүйцэтгэх
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

  • Санхүү, Эдийн Засаг болон Бизнесийн Удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Худалдан авах үйл ажиллагаа, хангамжийн чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай байх /Монгол улсад мөрдөгдөж буй лицензтэй байх/

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Зах зээлийн харьцуулалтын судалгаа хийх чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх.

Ажлын байрны нийт орон тоо: 1

Үндсэн цалин: 400 EUR

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Өргөдөл;
    • Анкет;
    • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
    • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2022 оны 08-р сарын 19-ний өдөр дуустал 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг Монгол, Англи хэлээр ирүүлэх бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: munkhbayar.ubzaa@gmail.com

6.SWITCH АЗИ БА ТӨВ АЗИ II ХӨТӨЛБӨР – ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 3R4UB ТӨСЛИЙН ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Хог хаягдлын менежментийн хууль эрх зүйн орчин, хог хаягдал үйлдвэрлэлтийг бууруулах хууль эрх зүйн болон захиргааны арга хэмжээг тодорхойлсон Тогтвортой Хэрэглээний Төлөвлөгөөний төслийг дэмжиж ажиллана. Туршилтын төслийн ерөнхий зураглалыг гаргахад захиргааны эрх зүйн орчин, захирамжид нийцүүлэх байдлаар оролцоно. Хууль тогтоомжийг дагаж мөрдөх, санхүүгийн хэрэгслийг боловсруулхад хувь нэмэр оруулна.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
  • Төслийн үйл ажиллагааг аливаа хууль зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • Баримт бичиг, гэрээ журмын эх боловсруулах, гэрээ хийх, хянах
  • Эрх зүйн акт, гэрээний төсөл боловсруулах, хянах, батлуулах, мөрдөж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
  • Итгэмжлэлийн хүрээнд компанийг төлөөлөн ажиллах
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах мэргэшлийн шаардлага, ажлын туршлага

  • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хуулийн зөвлөхийн чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Олон улсын байгууллагуудтай хуулийн зөвлөхийн чиглэлээр хамтран ажилласан туршлагатай байх

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Хууль зүйн зөвлөгөө өгөх, кэйс судлах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх.

Нийт ажлын байрны орон тоо: 1