2022-12-07

УРИЛГА

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Хан-уул дүүрэг 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн эзэмшлийн Нийтийн бие засах газрын өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг гэрээгээр хариуцан ажиллах иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Нийтийн бие засах газрыг Даваа-Баасан гаргуудад 08:00-19:00 цагийн хооронд тасралтгүй ажилуулах
  • Нийтийн бие засах газрын өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллах
  • Иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх
  • Нийтийн бие засах газрын эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах.
  • Гаднах орчны 50м хүртэлх зам талбайг өдөр бүр цэвэрлэх
  • Гарсан хог хаягдлыг зориулалтын цэгт болон, хог тээврийн машинд ачуулж ажиллах
  • Сар бүр цэвэрлэгээ, үйлчилгээний ажлын тайлан, гүйцэтгэл гарган өгч гүйцэтгэлээр санхүүжилт авах
  • Сард гарах зардлын тооцоог гаргаж ирүүлэх

Хамтран ажиллах саналыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Орны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэст хүлээн авна.

Хангарьд ордон 6 давхарт 609 тоот. Утас: 11315333.