2022-12-07

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ ХОГ ХАЯГДЛЫГ ХӨРСӨӨР ДАРЖ БУЛАХ ЗАРДЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг устгах зардлын үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 9 дүгээр Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.Нийслэлийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булах зардлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2006 оны “Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор баталсан байдаг.НИТХ-ын 2006 онд батлагдсан аргачлалыг өөрчилснөөр ажилтан албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх, нийгмийн баталгаа бүрэн хангагдах, төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл сайжирч, орчны суурьшлын бүсийн иргэдийн эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх юм.