2023-01-31

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА М.БАЯРАА НИЙСЛЭЛ ДҮҮРГҮҮДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БОЛОН ХОЛБОГДОХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД ХАЛИА ТОШИН, ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ.

Нийслэл хотын хэмжээнд үер усны эрсдэлд орж болзошгүй 25.000 хүн, 5000 объект байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 18 байршилд халиа тошин үүссэн байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа: Шар усны үерийн эрсдэл гарахаас өмнө бэлтгэл ажлыг хангаж, авах арга хэмжээг зохион байгуулах нь чухал байгааг онцлоод Нийслэл хотын хэмжээнд Мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан халиа тошин , шар усны үерээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулахыг үүрэг болгов. Мөн тэрээр бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, шаардлагатай санхүүжилтийг шийднэ. Иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэх ажлыг ойрын хугацаанд яаралтай зохион байгуулах , НОБГ-аас халиа дошин үүсдэг газруудын далан дээрх орц гарц, гүүрний стандартыг Хотын стандартын газартай хамтран гаргах, бэлэн тоног төхөөрөмжтэй аж ахуйн нэгжүүдийг шаардлагатай тохиолдолд татан оролцуулахад бэлтгэх зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг анхаарууллаа.
Уулзалтын үеэр дүүргүүдийн ОБГ-уудаас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулав.