2023-01-31

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2023 оны 01 дүгээр сарын 18                                   Улаанбаатар хот                                                              

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
1 Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр  хураах, тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг НЗД-ын захирамжаар байгуулах ажлыг зохион байгуулах. УБЗАА-ХИБХ, Нийслэлийн Татварын газар
2 Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт тавих журмын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллах, эрх зүйн орчныг тодорхой болгоход онцгой анхаарах. УБЗАА-ХИБХ, МСӨХДЗ, ОСНААУГ
3 Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллагууд “ЮБи инженеринг” төслийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд өөрийн хариуцаж буй шугам сүлжээ, зам талбай, барилга, объектын мэдээллийг одоо ашиглаж буй мэдээллийн санд 2023.03.01-ний дотор бүрэн оруулж дуусгах, байгууллагад хариуцах хүнийг тодорхой болгож, нэр, албан тушаалыг 2023.01.25-ны дотор ХИБХ-т ирүүлэх. Шуурхайд оролцогч байгууллагууд
4 Халиа дошин ихээр үүсч буй СХД, БЗД, ЧД-үүдэд үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах, ГУББГ-тай уялдаж, хүн хүч, машин техникийн нэмэлт дэмжлэг үзүүлж,  хүндрэхээс урьдчилан сэргийлэх, айл өрхөд, эд хөрөнгөд хүндрэл, хохирол үүсэхээс сэргийлсэн зохицуулалтуудыг шуурхай хийх. Газар дээрх нөхцөл байдлын үзлэг, жижүүрийг 7 хоног бүр хийж, мэдээллээр хангаж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ
5 Засварлах, сэргээн шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай авто замын болон явган замын эгнээ тусгаарлах хайсны үзлэг судалгаа хийж, зайлшгүй шинээр хийх байршлуудын судалгаа, шаардлагатай хөрөнгө төсвийн тооцоолол хийж танилцуулах. ХИБХ, Тээврийн Цагдаагийн Алба, Нийслэлийн Замын хөгжлийн газар
6 Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Гэрэлтэй хот” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан: УБЗАА-аас 2018-2020 онд хийсэн барилгуудын гадна фасад, хөшөө дурсгалуудын гэрэлтүүлэг, асалт ажиллагааны байдалд хяналт тавьж, гэрэлтүүлгүүдийг асаах, ашиглагч байгууллагуудыг үүрэгжүүлэх. Хөшөө дурсгалуудын гэрэлтүүлэгт засвар арчилгаа хийж, гэрэлтүүлгийн ашиглалтын гэрээнд нөхцөлүүдийг тусгаж, хөрөнгийн зардлын тооцооллыг танилцуулах. /ХИБХ, Гэрэлтүүлгийн компаниуд/Дүүргүүд өмнө хийгдсэн гэрлэн чимэглэлийн ажлууддаа үзлэг хийж асаах, 2023 онд шинээр тодорхой ажлуудыг төлөвлөх, ААНБ-уудыг уриалах ХИБХ, Дүүргүүдийн ЗДТГ, Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд  
7 Орон сууцны болон гэр хорооллын гудамж зам, талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцах байгууллагуудтай Хотын ерөнхий менежертэй “Гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний гурвалсан гэрээ” байгуулах ажлыг  зохион байгуулах, гэрээний нөхцөл, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хүн хүч, машин техникийн хүчин чадлыг сайтар тооцож  гэрээнд тодорхой тусгах. Төвийн 6 Дүүргийн ЗДТГ
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
8 Хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.   Нийслэлд зам талбайн хуваарийг шинэчилж байгаатай уялдуулан Дүүргүүд зам талбайн хуваариа яаралтай шинэчилж, Захирагчийн ажлын албаар хянуулж баталгаажуулах. /Шинээр ашиглалтад орсон эзэнгүй замуудыг нийслэл, Дүүргийн дунд орхигдуулахгүй байхад онцгой анхаарах/ Дүүргийн нутаг дэвсгэртээ хог тээвэрлэлт хариуцуулах гэрээт байгууллагуудыг хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, гудамж замыг  эзэнжүүлэх, явц, үр дүнг “Шуурхай удирдлагын групп”-т тухай бүр мэдээлж ажиллах.Хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах, улмаар тээвэрлэх үйл ажиллагаанд үр дүнд чиглэсэн менежмент хэрэгжүүлэх   /Дүүрэг, хог тээвэрлэлтийн байгууллагын гол үзүүлэлт болгоно./Явган хүний зам, талбайн цас мөсийг цэвэрлэхдээ цасыг замын зорчих хэсэгт хаяхгүй байх, ачиж зөөвөрлөх арга хэмжээ авч ажиллах. /ТЦА-аас ирүүлсэн албан хүсэлт/ УБЗАА-ОБХХУХ, Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ ОНӨААТҮГ, Тохижилт үйлчилгээний байгууллагууд
9 Явган замын халитиргаа, гулгааг гүйцэт цэвэрлээгүй БГД, СХД-үүд ААНБ-уудаар орчны 50м хүртэлх зам талбайн цэвэрлэгээг бүрэн хийлгэж дуусгах. Олон нийтийн байцаагч нараар явган замын цэвэрлэгээнд үзлэг хийлгэж, Хороо, байцаагч нарын ажиллагааг сайжруулах, УБЗАА-ны Хяналтын ТББ-уудаас тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, уялдаж  ажиллах.Сонгинохайрхан дүүрэг хогны ачилтыг сайжруулж, давтамжаа нэмэгдүүлэх. Гэр хорооллын хог ачилт муу байгаад онцгой анхаарч ажиллах. БГД, СХД-ийн ЗДТГ
10 Дүүрэг, ААНБ, Хог тээврийн байгууллагатай “Хог тээврийн гэрээ”-г байгуулахдаа  “Хог хаягдлын тухай” хуулийн “9.4.12. нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50м хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” заалтыг удирдлага болгож, ААНБ-уудын орчны 50м хүртэлх зам талбайн зураглалыг хийлгэж, гэрээнд хавсаргах, эзэнжүүлэх, улмаар мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах. Дүүргийн ЗДТГ
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
11 Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн иргэн, ААНБ-ыг шагнаж урамшуулах, хөшүүрэг бий болгох эрх зүйн орчныг тодорхой болгох хүрээнд Журам боловсруулах. УБЗАА-Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Дугуйн зам, явган хүний зам, тохижилтын хэлтэс, Дүүргүүдийн ЗДТГ
12 “Манай хороо-Миний гудамж” аян зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, удирдамж батлуулах. УБЗАА-Дугуйн зам, явган хүний зам, тохижилтын хэлтэс, Дүүргүүдийн ЗДТГ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
13 НЗД-ын 2023.01.18-ны өдрийн А/35 дугаар захирамжаар Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан Дүүрэг бүрт дэд ажлын хэсэг байгуулж, ажлыг эрчимжүүлэх. Ажлын явцын мэдээ тайланг 7 хоног бүр ЗАА-д ирүүлж байх. Дүүргүүдийн ЗДТГ
14 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” А/12 дугаар захирамжаар баталсан байршлуудад мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ НЭМГ НМЭГ НХХААГ