2023-03-31

ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ ҮЙЛДВЭРИЙН АШИГЛАГЧ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ашиглалтад орж байгаа өдөрт 10 тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий ангилан ялгах үйлдвэрийн ашиглалтыг хариуцаж хамтран ажиллах сонирхолтой, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтран ажиллах төсөл ирүүлэхийг урьж байна.

Төслийг 2 үе шаттай хүлээн авах бөгөөд:
1-р үе шат: Хамтран ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын Ерөнхий мэдээллийг хүлээн авна. 2023 оны 01 сарын 23-27-ны өдрүүдэд
2-р үе шат: Хэрэгжүүлэх төсөл, анилан ялгах үйлдвэрийн ашиглалтын нарийвчилсан төлөвлөгөөг хүлээн авна. 2023.01.27-02.03-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Хангарьд ордны 6 давхар 609 тоот:
Холбогдох утас: 11315333