2023-03-31

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
1 Улаанбаатар хотод 2023 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдах ажлыг загвар хүснэгтийн дагуу бэлтгэж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хотын инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэх. 9 дүүргийн ЗДТГ, Инженерийн хангамжийн байгууллагууд, төслийн нэгж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
2 Дүүрэг, Хороодоос ирж байгаа гомдол мэдээллийн хүрээнд БЗД-ийн 11, 20-р Хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд үйлчилгээ эрхэлж буй Эм Си Ди ХХК, Сутайн буянт ХХК-ны нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусыг үйлчилгээнд бүрэн гаргах, /8 явахаас 3 явж байгаа/, Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэх боломжтой эсэх талаар танилцуулах,Хонхорын чиглэлд явж байгаа дунд оврын 2ш автобусны тоог нэмэгдүүлэх /одоогоор 2 явж байгаа/ Нийслэлийн нийтийн Тээврийн газар
3 Төр хувийн хэвшлийн түншлэлээр автобусны буудлыг тохижуулах, өнгө үзэмжийг сайжруулах, байнгын арчлалт, менежментийг хариуцуулах асуудлаар “Санамж бичиг байгуулах” ажлыг зохион байгуулах. Хяналт, үнэлгээний хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн нийтийн тээврийн газар
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
4 Сар шинийн баярын өдрүүдийг угтан хариуцсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт, айл өрхөөс гарах хог их хэмжээгээр нэмэгдэхтэй холбогдуулж, өрх, ААНБ-аас гарах хогны цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, өдөр шөнийн хуваарьт шилжүүлж, цагаан сарыг хоггүй угтахад онцгой анхаарч ажиллах   9 Дүүргийн ЗДТГ Тохижилт үйлчилгээний гэрээт байгууллагууд
5 ХЕМ-ийн баталсан “Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх” хуваарийн дагуу Дүүрэг, Хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах   Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн болон өнгө үзэмж муудсан Хогийн сав, сандал зэргийг засварлах, шинээр солих, шаардлагатай зарим байршилд нэмж байршуулахад онцгой анхаарч ажиллах Дүүргүүдийн ЗДТГ ОБХХУХ ХТГ Дүүргүүдийн ЗДТГ
6 Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан болон дотор үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх. Дүүргийн ЗДТГ
7 Авто замын эгнээ тусгаарлах хайс, зах хэсгээр хайсыг арчиж, цэвэрлэх Хот тохижилтын газар
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
8 “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу Дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэх. Дүүргийн ЗДТГ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
9 Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагуудын  хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж, “Хог тээврийн гэрээ”-ний хавсралтаар баталгаажуулж, “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д оруулах ажлыг эрчимжүүлэх. Дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл
10 Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/12 дугаар захирамжаар батлагдсан байршлуудад сар шинийн өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж,  иргэд олон нийтэд мэдээлж сурталчилж ажиллах. (Орчны цас цэвэрлэгээг хийлгэж, автомашины хөдөлгөөн зохион байгуулалтыг оновчтой шийдсэн байх) Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар  
11 Нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэн нөөцөлсөн махыг худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, 2023.02.06-ны дотор ирүүлэх.   Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар
АНХААРАХ
12 ХЕМ-ийн өмнөх 2023 оны 01 дүгээр сарын 06, 20-ний өдрийн Шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүргийн биелэлтийн хэрэгжилт дутуу болон хангалтгүй тайлагнасан байгууллагууд хэрэгжилтийг нөхөн тайлагнана. Шуурхайд оролцогч нийт байгууллагууд