2023-03-31

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2023 оны 03 дугаар сарын 01                                                                                                                                                                                Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
1 Шар усны үерээс  урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах, ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх,  хайлсан цас мөс урсах нөхцөлийг хангах Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
2 Хувийн таксины жолооч нар  буудал дээр зогсож автобуснууд нь зогсоол руугаа орохгүй давхар зогсож түгжрэл үүсгэж байгаа гомдол мэдээлэл иргэдээс их ирж байгаатай холбогдуулан автобусны буудлын машиныг чөлөөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж, цаашид урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, нөлөөлөл сурталчилгааны ажил явуулах Замын цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар
3 УТХО-аар 2021-2022 онд хийлгэсэн СБД-ийн 18-р Хороо, Бэлхийн болон Тоосгоны хуучин эцсийн автобусны буудлыг ашиглалтад оруулж, байгууламжийн үйлчилгээг  жигдрүүлэх, арчлалт үйлчилгээг эзэнжүүлэх асуудлыг тодорхой болгох. Нийслэлийн нийтийн тээврийн газар,  Нийслэлийн Авто замын хөгжлийн газар.
4 Нийтийн эзэмшлийн болон орон сууц хорооллын гудамжны, ногоон модны гэрэлтүүлгийн асалтыг 99-100%-д болгох чиглэл удаа дараа өгөгдсөн ч хангалтгүй байгаад онцгой анхаарч, дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Барилгын фасад, хөшөө дурсгал, ногоон модны гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг хариуцах асуудлаар УБЗАА-тай гэрээт компаниудын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, уг ажлыг хариуцуулж эзэнжүүлэх, /ХИБХ/Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, ашиглалтад огт аваагүй, ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй олон жил болж байгаа гэрэлтүүлгүүдийг ашиглалтад оруулах, эзэнжүүлэх, нөхцөл шалтгааныг шийдвэрлүүлэх асуудлаар Захиалагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн байгууллагуудын түвшинд уулзалт хийж, асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах. УБЗАА-Хотын Инженерийн байгууламжийн хэлтэс,  
5 Наадамчдын замын нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгүүд, ялангуяа явган замын гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байна. 4750ш  30вт ногоон байгууламжийн гэрлэн чимэглэлийг холболтоос салгасан тул ачааалал хөнгөрсөн, иймд шит засвар, кабель шугамдаа засвар үйлчилгээ хийж, хэвийн байнгын ажиллагаатай болгох.Гэрэлтүүлгийн шонгуудын тагжуулалтыг бүрэн хийж, хазайсан шонгуудыг тэгшлэх, ил гарсан кабелуудыг далдалж, цэгцлэх, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах. /Нийт ашиглагч байгууллагууд/ Ховд тул арвижих ХХК,   Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд
6 Дулаан хангамжийн төслийн хүрээнд 8а,б дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2021, 2022 онд гүйцэтгэх явцад БГД-ийн 5,6-р Хороо 10-р хорооллын автобусны буудал, 3-р эмнэлгийн өмнөх хэсэгт Төслийн  гүйцэтгэгч Хангилцаг ХХК, Рутан ХХК-ууд гэрэлтүүлгийн кабелууд гэмтээсэн болон барилга угсралтын явцад авсан зарим туслах замын гэрэлтүүлгийн шонгуудыг эргэж байрлуулаагүйгээс тухайн орчмын гэрэлтүүлэг асахгүй удаж байна. Иймд чанарын баталгаат хугацаанд эдгээр компаниудаар засвар, нөхөн сэргээлтийг хийлгэх, ашиглагч компани болох Төгс гэрэлтүүлэг ХХК-д хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих. УБДС ТӨХК
7 НЗД-ын 2023.02.09-ний өдрийн А/135-р захирамжийн хүрээнд замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Авто замын болон эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн сэргээх, засварлах гүйцэтгэгчийг яаралтай эзэнжүүлж, засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах. /ХИБХ/ УБЗАА-ХИБХ  
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
8 Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлын тээвэрлэлтийн 50 хүртэл хувийг шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх.Байгууллага, иргэдээс гомдол, мэдээлэл ирж буйтай холбогдуулан авто замын нуух, явган замын нарийн шороо  тортогийг бүрэн цэвэрлэх, цасан дороос гарч буй болон үерийн далан суваг шуудуу, гуу жалга, гэр хорооллын суваг шуудууны хогийг доторхи  АХУЙН ХОГ хаягдлыг цэвэрлэх,  төв зам дагуух харалсан цас мөсийг яаралтай ачих,Ногоон байгууламжийн цэвэрлэгээг эрчимжүүлж, уг ажилд онцгой анхаарах.Дээрх ажлуудын хяналтыг сайжруулах Хот тохижилтын газар, Дүүргүүдийн ЗДТГ Тохижилт үйлчилгээний компаниуд, Хяналтын ТББ-ууд
9 Хальтиргаа гулгаа үүсгэхээргүй дараах нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, элементүүдийг арчиж, угааж цэвэрлэх, өнгө үзэмжийг сайжруулах, тэдгээрт хяналт тавих, ажлаа сурталчлах. Авто замын хайс хашлага, троссон хашлага, гэрэлтүүлгийн шонзамын хөдөлгөөний хариуцдаг Удирдлагын шитүүдГүүрэн болон нүхэн гарц Хот тохижилтын газар, Тохижилт үйлчилгээний компаниуд, Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Хяналтын ТББ-ууд
10 Иргэдээс ихээр ирж буй гомдол мэдээллийн дагуу Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шаардлага тавьж, автобуснуудын доторхи болон гаднахуудыг угааж, халдаргүйжүүлэх, хогийн савыг бүрэн, цэвэрхэн байлгах тал дээр онцгойлон анхаарч, хяналтыг хэрэгжүүлж, явцыг иргэдэд мэдээлж, сурталчилж ажиллах.   Нийслэлийн нийтийн Тэврийн газар
11 Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 28ш тусгай зориулалтын машиныг ашиглалтад хүлээж авч, ашиглагч байгууллагуудад хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах.Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг чадавхижуулах төслийн хүрээнд нийлүүлэгдэх машин механизмыг ашиглалтад хүлээж авах ажлыг эрчимжүүлэх УБЗАА-ОБХХУХ /Ажлын хэсэг/ Хот тохижилтын газар
ГУРАВ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
12 Ногоон байгууламжуудын троссон хашлагууд ихээр дайрагдаж, эвдэж сүйтгэгдсэн, тросс нь суларсан, өнгө үзэмжгүй халтар байгаа тул засварлаж бүрэн бүтэн болгох ажлыг зохион байгуулах.   Хотын ногоон байгууламж,  цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Хот тохижилтын газар
13 Хотын Ерөнхий менежерийн тушаал, батлагдсан удирдамжийн дагуу хаяг хаягийн байгууламжид явуулж буй үзлэг шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй байрлуулсан, өнгө үзэмжгүй, аюулгүй байдал нь алдагдсан, авто замын хөдөлгөөнд саад учруулж болзошгүй самбар, хаягийн байгууламжуудыг ААНБ-уудад мэдэгдэж, холбогдох журмын дагуу албадан буулгах, хэрэгжүүлж буй ажил болон журмын нөхцөл шаардлагыг иргэдэд мэдээлж, сурталчилж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
14 ЗГ-ын 2023.02.08-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг 2023.03.15-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах ажлын бэлтгэл зохион байгуулалтыг хангах, Дүүргийн ЗДТГ, мах бэлтгэн нийлүүлэгч болон мах худалдаалах дэлгүүрүүдтэй гурвалсан байдлаар хийх “Агентийн гэрээ”-г  байгуулах, Баталсан удирдамж, хуваарийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалт хийж тайланг ирүүлэх, /хүнсний дэлгүүрүүдийн бэлтгэл зохион байгуулалтыг хангуулах, хөлдөөгч хөргөгч, гаднах хаяг анонс, татварын системд тайлагнах/,Пост терминал машин, төхөөрөмж нь татварын системд холбогдсон, шаардлага хангаж буй байдалд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авах /НТатГ/. Дүүргүүдийн ЗДТГ Нийслэлийн Татварын газар
15 Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн мал, амьтныг гаргах, түр саатуулах журмын төсөл хэлэлцүүлэх  хуваарийг дүүргүүд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор УБЗАА-ны ХХҮХ-т ирүүлэх, баталсан хуваарийн дагуу журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дүүргийн холбогдох байгууллага, малчид болон мал бүхий иргэд, оршин суугчдын төлөөлөлийг бүрэн хамруулах; Дүүргүүдийн ЗДТГ