
№ 06
2023 оны 03 дугаар сарын 16 Улаанбаатар хот
Д/д | Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар | Хариуцах байгууллага |
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР | ||
1 | Нийтийн эзэмшлийн гудамж талбайн явган замын голд тавигдсан гэрэлтүүлгийн шонгуудын судалгаа гаргаж, шилжүүлэх ажлыг зохион байгуулах. | ХИБХ,
Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд, Хяналтын ТББ-ууд |
2 | 2023 онд хэрэгжүүлэх ажлаа сурталчлах зорилгоор 2023.03.17-2023.03.22-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хот нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр”-т идэвхтэй оролцох, ажлаа сурталчилж, мэдээлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, ажил үйлчилгээндээ тусгахад анхаарч ажиллах. | УБЦТС ТӨХК, УБДС ТӨХК,
Харьяа газрууд, МСӨХДЗ |
3 | Гудамж зам талбайн гэрэлтүүлгийг шинэчлэх, дэд бүтцийг өргөжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах төслийг БНСУ-ын “Үйлдвэрлэл, худалдаа, нөөцийн яам”, “Дасанлайтинг ХХК”-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буйтай холбогдуулан Багануур, Налайх, Багахангай дүүрэгт зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэрэлтүүлэг, гэрэлтүүлэгчийн тоо, байршлын судалгааг гаргаж, 2023.03.21-ний дотор ХИБХ-т ирүүлэх. | БНД, НД, БХД-ийн ЗДТГ |
4 | Улаанбаатар лифт ОНӨААТҮГ-ын ашиглалт, үйлчилгээг хариуцаж байгаа лифтнүүдэд QR кодоор файзжуулаж бүртгэлжүүлэх. | УБ лифт ОНӨААТҮГ |
5 | Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-үүдийг UB инженеринг системд бүртгэж, мэдээллийн дэд бааз үүсгэх ажлыг эхлүүлж, 4 сард багтааж дуусгах. | МСӨХДЗ |
ХОЁР. ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР | ||
6 | Хотын Ерөнхий менежерийн баталсан “Хаврын их цэвэрлэгээ, Хотоо угаая” сарын аян зохион байгуулах удирдамжийн дагуу Хотоо угаах их цэвэрлэгээний ажлыг нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулж, иргэн аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, оюутан залуусыг өргөнөөр хамруулах, сурталчлах, цэвэрлэгээний ажлын мэдээг нэгтгэж ирүүлэх /автобусны буудал, хайс хашлага, авто замын тэмдэг тэмдэглэгээ, гадна зар сурталчилгааны байгууламж, хөшөө дурсгал, фасад, спорт болон хүүхдийн тоглоомын талбай, хогийн сав, сандал гэх мэт/ | Дүүргүүдийн ЗДТГ,
Тохижилт үйлчилгээний байгууллагууд, Хот тохижилтын газар, МСӨХДЗ |
7 | Гэр хорооллын далан гуу жалга, нийтийн эзэмшлийн гудамж талбай, голын ай сав газруудад үүссэн түүвэр хог хаягдлыг цэвэрлэх, Иргэдийн бүлгийг Хороо бүрт байгуулж, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх ажлыг 2023.04.01-нээс эхлүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, бэлтгэл ажлыг хангах /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлстүүдтэй хамтран ажиллах/ | Дүүргүүдийн ЗДТГ |
8 | Автобусны эцсийн зогсоол, нийтийн бие засах газруудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд хариуцуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хамтран ажиллах ААНБ-уудыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах. | УБЗАА-ОБХХУХ, Хяналт үнэлгээний хэлтэс,
Нийслэлийн Нийтийн тээврийн газар |
ГУРАВ. ЯВГАН БА ДУГУЙН ЗАМ, ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР | ||
9 | Улаанбаатар хотын 9 дүүргийн эзэмшил, ашиглалтад байгаа болон иргэн, аж ахуйн нэгжийн мэдлийн хөшөө дурсгал, усан оргилууруудын тоо бүртгэл, судалгааг шинэчилж, тайлан, мэдээг 2023.03.28-ны дотор Дугуйн ба Явган хүний зам, тохижилтын хэлтэст ирүүлэх, арчилж цэвэрлэх, засвар үйлчилгээ хийж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах. | “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ
Дүүргүүдийн ЗДТГ УСУГ |
10 | Хариуцсан гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн түүвэр хогны цэвэрлэгээ, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага засварлах, шинэчлэх угаах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах | Дүүргүүдийн ЗДТГ,
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Охь мандал ХХК |
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР | ||
11 | УБЗАА-ХХҮХ, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөвшөөрлийн тухай хуулийг сурталчлах цахим сургалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг ХЕМ-ийн баталсан хуваарийн дагуу хамруулах | Дүүргүүдийн ЗДТГ |
12 | Нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэн нөөцөлсөн махыг худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдэд Нийслэлийн Татварын газартай хамтран хяналт тавьж ажиллах. 3/15-аас худалдаалагдаж буй байршил, дэлгүүрүүдийн талаар иргэдэд нээлттэй мэдээлж сурталчлах | Дүүргүүдийн ЗДТГ
Нийслэлийн Татварын газар |