2023-06-01

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

№ 07

Д/д Хотын Ерөнхий Менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага
НЭГ. ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
1

Инженерийн шугам сүлжээний үзлэгийн болон эргэлтийн худгийн тагийг тагжуулах, түвшин тааруулах, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах. 2023.04.07-ны дотор судалгаа мэдээллийг нэгтгэж, ирүүлэх.

Инженер хангамжийн газрууд

Дүүргүүдийн ЗДТГ

2 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн явган замын голд тавигдсан гэрэлтүүлгийн шонгуудад хийгдсэн судалгааны мөрөөр зайлшгүй шилжүүлэх шаардлагатай болон боломжтой шон, шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоо судалгааг гаргаж, 2023 оны 04-р сарын 11-ний дотор ХИБХ нэгтгэж танилцуулах. Монголын гэрэлтүүлгийн холбоо

Гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллагууд

3 ·         2022.10.01-2023.03.15-ны хугацаанд аваарын нөхцөл байдлын хүрээнд авто зам сэтэлж сүвлэсэн байршлуудын нөхөн сэргээлтийг бүрэн, чанартай хийлгүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

·         Зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн авто зам, явган зам сэтэлж, ногоон байгууламж, эд хөрөнгө эвдэн сүйтгэхгүй байхад анхаарах. /УБЦТС ТӨХК/

Хотын инженерийн байгууламжийн хэлтэс,

Хяналт, үнэлгээний хэлтэс,

НЗХГ

УБЦТС ТӨХК

4 Монголын үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар зөвлөлийг байгуулах, ажлын хэсэгт орсон, бүрэлдэхүүн байгууллагууд Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хийгдэх тохижилт, дэд бүтэц, аж ахуйн чиглэлээр хийгдэх ажлууд, шаардлагатай төсөв хөрөнгийн жагсаалтыг Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлэх. Төв  Цэнгэлдэх Хүрээлэнгийн цахилгаан, дэд бүтцийг сайжруулахад шаардагдах төсөв, дүгнэлтийг танилцуулах. Захиргаа, санхүүгийн хэлтэс,

Харьяа газар, холбогдох байгууллагууд

ХИБХ

УБЦТС ТӨХК

5 Нийслэлд ашиглалтад байгаа 8600 орчим орон сууцны лифтийг UB инженеринг нэгдсэн системд бүртгэлжүүлэх, QR  коджуулах хүрээнд лифтнүүдийн бүртгэл судалгааг нэгтгэж, ашиглалт, техник үйлчилгээ хариуцсан байгууллагуудын судалгаа, мэдээллийн санг нэгтгэж, арга зүй зохион байгуулалтаар хангаж ажиллах. ХИБХ,

УБ лифт ОНӨТҮГ

МСӨХДЗ

ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
6 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бүх нийтийн их цэвэрлэгээнд анхаарч, батлагдсан удирдамжийн дагуу Дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт байрлах их, дээд болон Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн гадна цэвэрлэгээг бүрэн хийлгэх. Дүүргүүдийн ЗДТГ

Хяналтын ТББ

7 УБЗАА-аас зуслан ногоон бүс, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, хотын төвийн томоохон цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг Иргэдийн бүлэг ажиллуулж хийлгэх тул бусад Гэр хорооллын гудамж талбай, далан, гуу жалганы цэвэрлэгээг дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтарч иргэдийн бүлэг ажиллуулж хийлгэх арга хэмжээ авах Дүүргүүдийн ЗДТГ

Хяналтын ТББ

8 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг мананцартай усаар угаах, чийгшүүлэх, явган замыг саарал усаар угаах, гуу жалгыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах. Дүүргүүдийн ЗДТГ

ХТГ ОНӨААТҮГ

9 Хур хог ихээр үүссэн байршлууд, дүүргээс шийдвэрлэх хөрөнгө төсвийн дүнг ОБХХУХ-т 2023.04.10-ны дотор ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ
ГУРАВ. ЯВГАН БА ДУГУЙН ЗАМ, ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
10 Манай хороо-Миний гудамж аяны ажлыг эрчимжүүлж, Дүүрэг бүрийн дэд ажлын хэсгүүдэд очиж арга зүйн удирдлагаар хангах, явцыг нэгтгэж танилцуулах. УБЗАА-Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс
11 1.    Аж ахуйн нэгж, СӨХ-ийн хамаарал бүхий талбай болон нийтийн эзэмшлийн гудамж цэцэрлэгт ургаж байгаа мод сөөгийг хэлбэржүүлэлт хийх нэрийн дор  хууль бусаар мөчир бэлдэх зорилгоор стандартын бус хэлбэржүүлэлт хийж байгаа тохиолдлууд удаа дараа гарч байгаа тул дүүргүүдийн ТНААХ-ээс анхааруулж,  хяналт тавьж ажиллах.

2.    Дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж, мод сөөгийг хэлбэржүүлэхдээ цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн, туршлагатай байгууллагаар  хэлбэржүүлэх. “Техникийн шаардлага MNS 6772:2019 стандарт”-ыг баримтлах, гүйцэтгүүлэхэд хяналт тавьж ажиллах, хэлбэржүүлэлт хийсний дараа будах ажилбар хийх

Дүүргүүдийн ТНААХ,

ТҮГ

12 Хариуцсан гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн цэвэрлэгээ,  ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага засварлах, шинэчлэх угаах ажлыг зохион байгуулах.

Хариуцсан гудамж, цэцэрлэгийн зүлэгт талбайг самнаж цэвэрлэх, цэнэг усалгааг эхлүүлэх.

Хот тохижилтын газар
13 Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн мод тарих өдрөөр Дүүргүүд хэчнээн мод тарих тоог ирүүлэх. /хавар, намар/ Дүүргүүдийн ЗДТГ
ДӨРӨВ. ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
14 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн дунд зохион байгуулж санал авч нэгтгэн 2023.04.14-ний өдрийн дотор УБЗАА-ХХҮХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ
15 Батлагдсан удирдамжийн дагуу НМЭГ, НХХААГ-тай хамтран нөөцийн мах худалдан борлуулж буй дэлгүүрүүдэд хяналт тавьж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ
ТАВ. БУСАД
16 НЗД-ын “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242-р захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан:

1.    Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг төлөвлөхдөө тендерийн баримт бичиг, ажлын даалгаварт 38 төрлийн стандарт, техникийн баримт бичгийг тусгаж, барилга угсралтын явцад хяналт тавьж, шаардлагыг хангуулах,

2.    Дүүргүүдэд мэргэжлийн байгууллага, нэгжүүдийн оролцоотой дэд ажлын хэсэг байгуулж, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, хэрэгжүүлэлтийг хангах, хяналт тавих асуудлаар нарийвчилсан дэд төлөвлөгөө /эсхүл календарчилсан төлөвлөгөө/ баталж хэрэгжүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ/

3.    Захирамжаар батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгууллагын Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд ажлуудыг тусгаж, хэрэгжүүлэх.

4.    Батлагдсан хуваарийн дагуу ХЕМ-ийн шуурхайд явцыг мэдээлж ажиллах.

Дүүргүүдийн ЗДТГ,

Харьяа газрууд,

Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

17 Стратеги командын дадлага сургуулилтын хүрээнд Нүүн шилжүүлэх дэд ажлын хэсгийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 192 байршилд үзлэг хийж, байршил бүрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, фото зургаар баримтжуулж танилцуулга ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ