2023-06-01

СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА.

Нэг. Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан (менежер, зохион байгуулагч, зөөгч, бармен, хамгаалагч зэрэг)-д хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгуулах ашгийн төлөө бус хуулийн этгээдэд дараах шаардлага тавигдана:

       1.1 ашгийн төлөө бус хуулийн этгээд байх;

       1.2 Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан төрийн бус байгууллагад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх;

       1.3 хууль, эрх зүй, анагаах ухааны болон сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн 3-аас доошгүй багштай байх;

       1.4 сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай бол давуу тал болно.

       1.5 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар батлагдсан жишиг хөтөлбөрийн дагуу боловсруулсан сургалтын хөтөлбөртэй байх. НЗД-ын захирамжтай энд дарж танилцана уу.

Хоёр. Бүрдүүлэх материал:

2.1 Албан хүсэлт;

2.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.3 Сургалт явуулах 3-аас доошгүй багшийн бакалаврын дипломын баталгаажуулсан хувь, хөдөлмөрийн гэрээ;

2.4 Сургалтын хөтөлбөр;

2.5 Сургалт явуулах байрны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  түрээсийн гэрээ;

2.6 Анги танхим, техник хэрэгслийн фото зураг.

Гурав. Хүсэлт хүлээн авах

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх хүсэлт, холбогдох материалыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор дараах хаягаар авна:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 608 тоот.

Холбоо барих  утас: 11315349,

Цахим хуудас:www.ubservice.mn