Улаанбаатар хотын захирагчын ажлын албаны
Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс
Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн зорилго:
Иргэдийн эрүүл мэнд, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хог хаягдлын бодлого боловсруулж, хэрэгжүүлэн Нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн жишигт хүргэсэн хот болгон хөгжүүлэхэд чиглэнэ.
Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс | |||||
С.Аригуун | Хэлтсийн дарга | 609 | 91091059 | 315335 | ariguun@ubservice.mn |
Д.Шийтэр | Тохижилтын дизайны асуудал хариуцсан мэргэжилтэн | 609 | 99161444 | 315333 | shiiter@ubservice.mn |
Т.Энх-Амгалан | Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн | 609 | 91012992 | 315333 | enkhamgalan@ubservice.mn |
Б.Мөнхбаяр | Хот чимэглэл, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн асуудал хариуцсан мэргэжилтэн | 609 | 90095980 | 315333 | b.munkhbayar@ubservice.mn |
З.Мөнгөнзул | Зураг төсөл, ландшафтын асуудал хариуцсан мэргэжилтэн | 609 | 91074837 | 315333 | mungunzul@ubservice.mn |
Л.Баатарцогт | Ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн | 609 | 99888037 | 315333 | baatartsogt@ubservice.mn |
Д.Нааяа | Ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн | 609 | 99089279 | 315333 | naaya@ubservice.mn |
Г.Билгүүн | Гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн | 609 | 99098360 | 315333 | bilguun@ubservice.mn |
Хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжуулэн ажиллана. Үүнд:
1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн хөрөнгө оруулалтын болон урсгал төсөвд тусгагдсан хог хаягдлын менежментийн чиглэлийн ажлыг хийж гүйцэтгэх, санал өгөх;
2. Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах ажилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, харьяа байгууллагуудыг нэгдсэн бодлогоор хангах;
3. Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр санаачилага гарган ажилласан байгууллага аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу урамшуулах ажлыг зохион байгуулах;
4. Нийтийг хамарсан хог хаягдлын чиглэлээр хийх цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих;
5. Мэдээллийн ил тод байдлыг хангаж, эрхэлсэн ажлаа сурталчилах;
6. Хатуу хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт цуглуулалт, тээвэрлэлт, ангилан ялгалт, дахин боловсруулалт, сэргээн ашиглалт, эцсийн устгалын чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хяналт тавих,
7. Нийтийн бие засах газрын ашиглалт, үйлчилгээ, зам талбайн цас, мөсний цэвэрлэгээ, бохирдсон хөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, золбин нохой, муурны устгалын ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих;
8.0ршуулгын үйлчилгээ үзүүлдэг байгууллага аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагааны менежментийг тодорхойлох, үйл ажиллагаанд хяналт тавих;
9. Нийслэлийн нутаг дэвсгэрт зам, замын байгууламж, байгууллага аж ахуйн нэгжийн орчны цэвэрлэгээ, цас мөс, хальтиргаа гулгааг арилгах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах;
10.Чиг үүргийн хүрээнд гарсан маргаантай асуудлаар хуулийн байгууллагад нотлох баримт гаргах, тайлбар өгөх, шаардлагатай тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох;
11.3ахирамжлалын баримт бичгийн шийдвэрийн төслийг Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн хэлэлцүүлэг хийх, сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэрийг танилцуулах арга хэмжээг авч ажиллах.
Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс
Утас : 11- 315335
Факс: 11-315333
Веб сайт : www.ubservice.mn