Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан албан хаагчийн болон хамрагдах болзол хангасан албан хаагчдын судалгааг гаргасан.
Судалгаагаар “Эрхэлсэн түшмэлийн багц сургалт”-ад 7 албан хаагч,
“Ахлах түшмэлийн багц сургалт”-д 1, мэргэшүүлэх давтан сургалтад 2 мэргэжилтэн,
Төрийн албанд анх орсон албан хаагчдын богино дунд хугацааны сургалтад 2 мэргэжилтэн хамрагдаж, сертификат авсан байна.
2021 оны 1-р улиралд Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад ХХУЗХ-ийн Ахлах мэргэжилтэн Т.Энх-Амгалан, Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад ХТЦХ-ийн мэргэжилтэн Г.Билгүүн, Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад ДХХ-ийн мэргэжилтэн Т.Халиунаа нар хамрагдаж байна.
2020 онд Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад хүндэтгэх шалтгаанаар суралцаж амжаагүй ХҮХҮХ-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг нөхөн суралцаж байна.
Цаашид судалгаанд тулгуурлан мэргэшүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.