УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ
ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
Хэлтсийн зорилго:
Албаны дүрэм, дотоод журмын хэрэгжилтийг зохион байгуулах, чиг үүрэг, үйл ажиллагаатай уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилгыг хэрэгжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, үе шаттайгаар сайжруулах замаар мэргэшсэн тогтвортой, чадварлаг баг бүрдүүлж, төсөв зардлыг хэмнэлттэй зарцуулж, тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Хэлтэс нь дараах чиг уургийг хэрэгжуулэн ажиллана. Үүнд:
1.Албаны даргын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжпэг үзүүлэх, мэдээллээр хангах;
2.Ерөнхий менежерийн зөвлөлийн хурал, иргэдтэй хийх уулзалт, Ерөнхийменежерээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.Албаны үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын хууль, тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамж, албаны даргын тушаал, албан даалгавар, нийслэлийн удирдах ажилтны болон Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, сурталчлах, тайлагнах, ажлыг зохион байгуулах;
4.Албаны дүрэм, ажпын байрны тодорхойлолт, дотоод журам, архив, бичигхэргийн болон мэдээллийн технологийн журам, албан хаагчдын төрийн албан хаагчийн ёс зүйн журам болон холбогдох дүрэм журмуудыг шинэчлэн боловсруулж Ерөнхий менежерийн тушаалаар баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
5.Захирамжлалын баримт бичгийн шийдвэрийн төслийг Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, туслалцаа үзүүлэх;
6.Албанд гаргасан маргаантай асуудлаар хуулийн байгууллагад нотлох баримт гаргах, тайлбар өгөх, хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох;
7.Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Хотын Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, байгууллагын стратеги болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дэд төлөвлөгөөнүүдийг боловсруулах, нэгтгэх, жилийн үйл ажиллагааны тайлан, цаг үеийн чанартай ажлын мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүлэх, хяналт тавих, Ерөнхий менежерт тайлагнах;
8.Албаны хэлтсүүд, харьяа газруудын ажлын уялдаа холбоог хангаж, хүний нөөц, хууль эрх зүй, архив бичиг хэрэг, дотоод ажил үүргийн чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
9.Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, судалгаа, сурталчилгаа хийх, ажлын холбоо харилцааг гүнзгийрүүлж, мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнуудтай харилцан холбоо тогтоож, туршлагаас суралцаж, хамтран ажиллах;
10.Төрийн албан хаагчид авлигад автахгүй, үнэнч шудрага байх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих асуудалд хяналт тавих;
11.Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, бүтээлч чадварлаг баг бүрдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулах, ар гэр, ахуй амьдрал, ахмад настнуудын амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
12.Албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, хагас бүтэн жилээр үнэлж дүгнэх, урамшуулах, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн болон нийслэл, салбарын шагналд тодорхойлох, шагнуулах арга хэмжээг зохион байгуулах;
13.Төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;
14.Албаны хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сахилга хариуцлага тооцох, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, өмч хөрөнгийн бүртгэл, хадгалалт, ашиглалтад хяналт тавьж ажиллах;
15.Албан хаагчдыг ажлын байран дахь хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглуулах, бүртгэлжүүлэх, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих;
16.Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан иргэд аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт, албан бичиг, өргөдөл гомдлыг хүлээж авч хуулийн хугацаанд нийслэлээс дэвшүүлсэн зорилтод түвшинд шийдвэрлүүлэх,
17.Албаны үйл ажиллагаанд архив, албан хэрэг хөтлөлтийн заавар журам, стандартыг нэвтрүүлэх, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа программ хангамжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
18.Хотын хэмжээний нийтийн зориулалттай орон сууц эзэмшилт, орон сууцны эрхийн бичгийн олголт, эрхийн бичгийн шилжилт хийх, орон сууцны талаар санал өргөдлийн бүртгэл, шийдвэрлэлтийг хариуцах;
19.Албаны үйл ажиллагааг ил тод нээлттэй болгохтой холбогдуулан мэдээллийг байгууллагын болон олон нийтийн цахим хуудсаар сурталчлах, мэдээлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах;
20.Албаны мэргэжилтнүүдийн мэдээллийн технологи ашиглах нөхцлийг бүрдүүлэх, албаны ажлыг цахимжуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хэрэгцээтэй мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, иргэд олон нийттэй харилцах эргэх холбоог бий болгох, цахим архив, түүхийг бүрдүүлэх, дотоод сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах замаар нийслэл болон байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжпэг үзүүлэх;
21.Албаны хэмжээнд ашиглагдаж байгаа мэдээллийн сангийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, баяжилтад хяналт тавих;
22.Албаны санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн хэвийн явуулах, мөнгөний урсгалыг төлөвлөж зохицуулах, хянах, тайлан тэнцлээр гарсан үр дүнг тайлагнах, өмчийн зөрчил гаргахгүй байх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавьж ажиллах;гаргахгүй байх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавьж ажиллах;
23.Албанд явж байгаа автомашинуудын өдөр тутмын хуваарийг зохион байгуулах, явалтыг тогтоосон лимитэд бариулах, хяналт тавих;
24.Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллаж байгаа мэргэжилтэн нарыг холбогдох хэлтсүүдтэй хамтран мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт тавих.
ХОЛБОГДОХ УТАС:
Утас: 315347, 315348
Веб сайт: www.ubservice.mn