УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн танилцуулга

Хэлтсийн зорилго:
Улаанбаатар хотын хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарын хөгжлийн бодлогыг иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, зах зээлийн судалгааг үндэслэн тодорхойлж, төлөвлөх, хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах, хяналт тавих, худалдаа, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, стандартыг мөрдүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжуулэн ажиллана. Үүнд:
1.Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн болон хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
2.Нийслэлийн хүн амын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд санал тусгах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.Өсвөр насны хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, хоол, шим тэжээлийн аюулгүй байдлыг хангах, энэ талын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор судалгаа хийх, сургалт явуулах чиглэлээр мэргэжлийн их дээд сургууль, төрийн бус болон олон нийтийн мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах;
4.Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, ажил үйлчилгээг стандартын тохирлын үнэлгээ, чанарын баталгаажилтад хамруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хяналт тавих;
5.Хүнс, худалдаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хангамжийн байдалд төрийн бус болон эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа хийн, дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээ авах;
6.Онцгой байдлын үед хамтран ажиллах байгууллага, иргэдтэй гэрээ байгуулах замаар хоол хүнсээр хангах боломжийг бүрдүүлэх;
7.Хүнс, худалдаа, үйлчилгээний салбарт цаг үеийн шаардлагаар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодлого зохицуулалтын арга хэмжээ авах
8. Орчин үеийн чиг хандлагад нийцсэн худалдаа үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын арга хэмжээ авах;
9.Захирагчийн ажлын албаны эзэмшил газарт төмс, хүнсний ногоо тариалах, эрчимжсэн аж ахуй эрхлэхээр хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих;
10.Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг 14 хоног тутам гаргаж, дүн шинжилгээ хийх, холбогдох арга хэмжээ авах;
11.Нийслэлийн иргэдийг экологийн цэвэр хүнсээр хангах бодлогын хүрээнд нийслэлийн болон хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжпэг үзүүлэх, удирдлага, арга зүйгээр хангах,
12.Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн үеэр иргэдэд зориулсан худалдаа, үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, хяналт тавих;
13.“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
14.Худалдаа, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор холбогдох мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг гадаад дотоодын сургалт, зөвлөгөөнд хамруулах, ажил мэргэжпийн уралдаан, тэмцээн зохион байгуулах, үзэсгэлэнд оролцуулах,
15.Нийслэлийн соёл, имижийг тодорхойлогч шилдэг худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг шалгаруулж сурталчлах,
16.Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийг бодлогын зөвлөгөө, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, ажпын үр дүнг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авах;
17.Ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд нэн ялангуяа эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх ур чадварыг нь дээшлүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад дэмжпэг үзүүлэх, бизнес инкубатор төвийн төслийг олон улсын болон төрийн бус байгууллага, мэргэжпийн хүмүүстэй хамтран хэрэгжүүлж үйл ажиллагааг нь дэмжих,
18.Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн судалгаа гаргаж, цахим мэдээллийн сан бүрдүүлж, тогтмол шинэчилэх
19.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг судалж, хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх;
20.3ахирамжлалын баоимт бичгийн шийдвэрийн төслийг Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн хэлэлцүүлэг хийх, сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэрийг танилцуулах арга хэмжээг авч ажиллах;
21.Чиг үүргийн хүрээнд гарсан маргаантай асуудлаар хуулийн байгууллагад нотлох баримт гаргах, тайлбар өгөх, шаардлагатай тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох.
Утас: 322384, 315349
Факс: 315349
Веб сайт: www.ubservice.mn