СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
1.Албан хүсэлт /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс тусгай зөвшөөрөл хүсэх маягт авч асуултын дагуу үнэн зөв, тодорхой бөглөсөн байх/;
- Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.Үйл ажиллагааны төрлөөс хамаарч “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS5021-1:2019, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019 стандартын шаардлагыг 85%-иас дээш хангасныг тодорхойлсон стандартын хуудас, МХЕГ-ын мэдээллийн санд бүртгүүлсэн хуудас;
- Дүүрэгтэй байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ, “Батламж”;
- Хог тээврийн гэрээ;
- Галын аюулгүй байдлын дүгнэлт;
- Гадна, дотоод орчины тохижилтын зураг;
- Хяналтын камер суурилуулсан тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ.
Жич:
- Тусгай зөвшөөрөл сунгуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар;
- Тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн албан хүсэлт, тусгай зөвшөөрөл эх хувиар;
- Хаягийн өөрчлөлт, захирлын нэр солих тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар;
- Тусгай зөвшөөрлийг хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд албан ёсны хэвлэлээр зарлуулсан баримт;
- Эрх сэргээх тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт /эсвэл стандартын хуудас/, согтууруулах ундаа худалдаагүй, түүгээр үйлчлээгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлалтай бол халаалтыг цахилгаан болон бусад эх үүсвэрээр шийдсэнийг нотлох зураг
- Нийтийн орон сууцанд байрлалтай бол анх батлагдсан зураг төслөөр үйлчилгээний зориулалттай баригдсан болохыг нотлох баримт.