2023-06-01

Хяналт, үнэлгээний хэлтэс

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны

Хяналт, үнэлгээний хэлтсийн танилцуулга

Хяналт, үнэлгээний хэлтсийн зорилго:

Захирагчийн ажлын албаны хэлтэс,харьяа газруудад хэрэгжиж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын зорилтууд, дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, хөтөлбөр төлөвлөгөө, гэрээ, тэдгээрийн үр дагаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, дотоод аудит, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх холбогдох хууль тогтоомж дүрэм журам, стандарт, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ.

Хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

1.Албаны хэлтэс, харьяа газруудын үйл ажиллагаа, ажил үйлчилгээ нь хууль тогтоомж, дээд газрын тогтоол шийдвэр болон хотын Ерөнхий менежерийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, дотоод аудит, хяналт шалгалт явуулах ба илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр хангах;

2.Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлого, хөтөлбөр, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дүрмээр хүлээсэн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, аудит, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, үр дүнг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах;

3.Алба, харьяа газруудад төсөв санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэдээллийн үнэн зөв, найдвартай байдал, улс, нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл буцалтгүй тусламж, гэрээ хэлэлцээрийн санхүүжилт, зарцуулалтын үйл ажиллагаанд төлөвлөгөө, удирдамжийн дагуу дотоод аудит, хяналт шалгалт явуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх;

4.Албаны чиг үүрэгт хамаарах хууль тогтоомж, дүрэм журам, бодлогынзорилтууд, дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, хөтөлбөр төлөвлөгөө, гэрээ, тэдгээрийн үр дагаварыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч байгууллага, албан тушаалтан хуулийн этгээдийн ажпын явц, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, олгогдсон эрхийн хүрээнд холбогдох арга хэмжээ авах;

5.Хэлтэс нь дотоод аудиторын чиг үүрэг бүхий албан тушаалтантай байна;

6.Алба, харьяа газруудын төсөв, хөрөнгө оруулалт, урсгал төсвөөр хийгдсэнажил, өмч хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, өмчлөлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар аудит, дотоод хяналт шалгалт явуулж, холбогдох арга хэмжээ авах;

7.Хэлтсийн хот нийтийн аж ахуй, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хяналтынчиглэлийн мэргэжилтнүүд нь хууль тогтоомжид нийцүүлэн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас олгосон эрхийн дагуу улсын байцаагчийн эрх, үүрэгтэй ажиллаж, улсын байцаагчийн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ;эрх, үүрэгтэй ажиллаж, улсын байцаагчийн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ;

8.Эрхэлсэн ажлын хүрээнд дотоод хяналтыг бие дааж шийдвэрлэхийн зэрэгцээ шаардлагатай гэж үзвэл албаны бусад хэлтэс, хөндлөнгийн болон хууль хяналтын байгууллагатай хамтран явуулж болно;

9.Хяналтын ажпын явцад илэрч буй зөрчил, алдаа дутагдлыг арилгуулах, давтан гаргуулахгүй байх, эрсдлийг үнэлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааг ил тод нээлттэй мэдээлэх, сурталчилж, тайлагнаж ажиллах;

10.Дотоод хяналтын үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох, дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд үйл ажиллагааны онцлогт нийцсэн дотоод хяналт шалгалтын журам боловсруулж мөрдүүлэх;

11.Гадаад, дотоодын бусад ижил төрлийн байгуулагуудын ажлын ололт амжилт туршлагаас судлах, нэвтрүүлэх, үйл ажиллагаанд мэдээллийн технологи програм хангамж нэвтрүүлэх замаар орчин үеийн чиг хандлагад нийцсэн шинэлэг арга хэлбэрийн ажил арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр санал санаачилгатай ажиллах;

12.Хэлтэс, харьяа газруудаас холбогдох чиглэлээр шаардлагатай мэдээ тайлан, танилцуулга, судалгаа, үүрэг даалгаврын биелэлт, холбогдох лавлагаа, мэдээллийг гаргуулж авах;

13.Хөгжпийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон түүнд нийцүүлж гаргасан бодлогын зорилтуудын хэрэгжилтийг төлөвлөх, тайлагнах, хяналт шинжилгээ хийх чиглэлээр гарсан дүрэм журмын хүрээнд албаны чиг үүрэгт хамаарах Улсын Их хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг тухайн жилд хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний болон дэд хөтөлбөрүүд, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, удаашралтай болон тасарч болзошгүй заалтыг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлагуудыг мэдээллээр хангах;

14.Бодлогын зорилтын хэрэгжилтэд холбогдох журмын дагуу жилд 2-оос доошгүй удаа хяналт шинжилгээ үнэлгээ хийж, биелэлт үр дүнг Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, холбогдох арга хэмжээ авах;

15.Харьяа газруудын төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулах “Үр дүнгийн гэрээ”, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг албаны хэмжээнд хянах, санал өгөх, гэрээ байгуулах ажпыг зохион байгуулах, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох арга хэмжээ авах;

16.Албаны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, тайланд хяналт шинжилгээ-үнэлгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, үнэлгээний дүнг хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар танилцуулах;

17.Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулах, шуурхай зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, үр дүнг тооцох, тайлагнах;

18.Албаны хэлтэс, харьяа газруудын захиргааны чиглэлийн дотоод үйл ажиллагаанд буюу хотын Ерөнхий менежерийн тушаал, албан даалгавар, зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилт болон архив болон албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт,мэдээллийн ил тод байдал болон бусад дотоод ажлын хэрэгжилтэд тодорхой арга аргачлалаар хяналт тавьж, хэрэгжилт үр дүнг тооцож ажиллах; мэдээллийн ил тод байдал болон бусад дотоод ажлын хэрэгжилтэд тодорхой арга аргачлалаар хяналт тавьж, хэрэгжилт үр дүнг тооцож ажиллах;

19.Албаны хэлтсүүд, харьяа газруудын ажпын үр дүнг тодорхойлох гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хяналт шинжилгээ хийх аргачлал боловсруулах, хэрэгжүүлэх;

20.Хууль тогтоомж, дүрэм журам, стандарт мөрдүүлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд албаны хэлтэс, харьяа газруудад холбогдох чиг үүргийн хүрээнд арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт арга зүйн ажпыг зохион байгуулах;

21.Харьяа газруудын дотоод хяналтын чиг үүрэг бүхий хэлтэс, нэгж, албан тушаалтнуудын ажпын чиг үүрэгт мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

22.Захирамжпалын баримт бичгийн шийдвэрийн төслийг Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн хэлэлцүүлэг хийх, сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэрийг танилцуулах арга хэмжээг авч ажиллах;

23.Чиг үүргийн хүрээнд гарсан маргаантай асуудлаар хуулийн байгууллагад нотлох баримт гаргах, тайлбар өгөх, шаардлагатай тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох.

Харилцах утас/факс:     323674, 326468