УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН
АЖЛЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Засгийн газрын 1994 оны 229-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1995 оны 1 дүгээр сарын 14-ний А/01 дугаар захирамжаар үүсэн байгуулагдсан.
Монгол улсын Засгийн газрын 1994 оны 229 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 1995 оны 01 дүгээр сарын 12 ны А/13 тоот захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 1995 оны 01 дүгээр сарын 14-ний Б/01 тоот тушаалаар Захирагчийн ажлын албыг Барилга, хот байгуулалтын алба, Үйлдвэрлэл үйлчилгээний алба, Орон сууц хуваарилалтын тасаг зэрэг нийт 43 ажилтантай анх байгууллагдсан.
Нийслэлийн Засаг даргын 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/276 тоот захирамжаар Нийслэлийн газрын алба байгуулагдсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 1996 оны 01 дүгээр сарын 09-ны Б/2 тоот тушаалаар БХБА-ны зарим мэргэжилтэнүүдийг Нийслэлийн газрын албаны мэдэлд шилжүүлсэн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц 1997 оны Засгийн газрын 108-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын Б/131 дүгээр захирамжаар шинэчлэгдэн Орон сууцны тасаг татан буугдаж, Хот байгуулалт, Инженерийн байгууламжийн, Хот тохижилтын, Үйлдвэрлэл, үйлчилгээний, Мэргэжлийн хяналтын гэсэн 4 хэлтэстэйгээр 41 орон тоотой,
2000 оны Засгийн газрын 185-р тогтоол, нийслэлийн Засаг даргын 425 дугаар захирамжаар Хот байгуулалт, Инженерийн байгууламжийн хэлтсээс хот байгуулалтын асуудлыг салгаж Инженерийн байгууламжийн хэлтэс болгон өөрчилж, мөн 4 хэлтэстэй, 44 орон тоогоор,
2003 оны Засгийн газрын 7, 9-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 39 дүгээр захирамжаар Мэргэжлийн хяналтын хэлтсийг газар болгон гаргаж, Аялал жуулчлалын хэлтсийг шинээр байгуулан 4 хэлтэс, 35 орон тоогоор,
2005 оны Засгийн газрын 15-р тогтоол, нийслэлийн Засаг даргын 23 дугаар захирамжаар дээрх бүтэц, орон тоо хэвээр батлагдан,
2006 оны Засгийн газрын 196-р тогтоол, нийслэлийн Засаг даргын 23 дугаар захирамжаар Хот тохижилтын хэлтсийг газар болгон гаргаж, Хот нийтийн аж ахуйн хэлтсийг шинээр байгуулан мөн 4 хэлтэстэй, 35 орон тоогоор,
Засгийн газрын 2008 оны 68 дугаар тогтоол, 2009 оны Нийслэлийн Засаг даргын 15 дугаар захирамжаар тус алба нь Захиргааны алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Хот нийтийн аж ахуйн хэлтэс, Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтэстэй 40 орон тоогоор,
Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/07 дугаар захирамжаар тус албаны бүтэц өөрчлөгдөж Захиргаа, Санхүүгийн хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт,Хог хаягдлын удирдлагын хэлтэс нийт 45 хүний орон тоотой болж тус тус өөрчлөгдсөн байна.
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу тус алба нь үйл ажиллагааны үндсэн эрхлэх ажлын хүрээнд Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий нийслэлийн өмчийн төсөвт байгууллага юм.