2023-06-01

Орон сууц эзэмших эрхийн бичиг авахад бүрдүүлэх нэрийн жагсаалт

Орон сууц эзэмших эрхийн бичиг шинээр олгох тохиолдолд:

  1. Өргөдөл
  2. Хорооны засаг даргын тодорхойлолт
  3. Орон сууц ашиглалтын конторын тодорхойлолт
  4. Орон сууц хувьчлах товчооны тодорхойлолт
  5. Иргэний үнэмлэх баталгаажуулсан хуулбар
  6. 2 хувь зураг
  7. Ордерийн мөнгө тушаасан баримт

Үрэгдүүлсэн тохиолдолд:

  1. Өргөдөл
  2. Нийслэлийн архивын газрын лавлагаа
  3. Хүчингүйд тооцуулахаар зарлуулсан сонингийн эх хувь
  4. Орон сууц хувьчлах товчооны тодорхойлолт
  5. Хорооны засаг даргын тодорхойлолт
  6. Орон сууц ашиглалтын конторын тодорхойлолт
  7. Иргэний үнэмлэхний батлгаажсан хуулбар
  8. 2 хувь зураг
  9. Ордерийн мөнгө тушаасан баримт

Нэр шилжүүлэх тохиолдолд:

  1. Өргөдөл /шилжүүлэгч, шилжүүлэн авагч /
  2. Урьд бичигдсэн ордерийн эх хувь
  3. Хорооны засаг даргын тодорхойлолт
  4. Орон сууц ашиглалтын конторын тодорхойлолт
  5. Орон сууц хувьчлах товчооны тодорхойлолт
  6. Шилжүүлэгч, шилжүүлэн авагчийн иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбарууд
  7. Шилжүүлэн авагчийн 2 хувь зураг
  8. Ордерийн мөнгө тушаасан баримт

Захиргаа, Санхүүгийн Хэлтэс: Д.Шийтэр 11312853